Шинэ оны өмнө МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, томилсон билээ. Харин телевизийн ажилчид Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг эсэргүүцэж байсан. Тухайлбал, Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байсан Ч.Батцэнгэл эсэргүүцлийн улмаас нэрээ татсан юм. Тиймээс УИХ-ын 43 дугаар тогтоолоор 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс шинээр Д.Ганболд, М.Наранбаатар, Д.Цоодол, Г.Отгонбаяр, М.Уянга, Ж.Цэсэн, Д.Оюун-Эрдэнэ нар томилогдсон. Тэгвэл өчигдөр хуралдаж, Үндэсний зөвлөлийн даргаар МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатарыг сонгожээ.
Мянганбуугийн Наранбаатар нь 1996 онд МУИС-ийн ОУХПС-ийн Гадаад албаны ажилтан, 1996-2006 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизд редактор, ахлах редактор, 2006-2015 онд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн захирал, 2015-2018 онд МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, 2019 оноос Энх тайван найрамдлын байгууллагын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Түүнийг МҮОНРТ-д ажиллаж байсан, сайн менежер, уран бүтээлч гэдгээр нь итгэл хүлээлгэн Үндэсний зөвлөлийн даргын албан тушаалд ийн томилсон байна.
| МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргаар М.Наранбаатар томилогдлоо |
|
Элчин сайд Ази дахь бүсийн “CMI”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-06-21 12:14:14
Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчилна
2026-06-21 10:40:47
2026-06-21 09:52:05
Шатрын “THE MONGOLZ” баг "Рапид-U2400" ангиллын дэлхийн аварга боллоо
2026-06-21 09:25:35
“Эхлэл” клуб олон улсын тэмцээнээс 2 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-06-21 09:18:38
Г.Занданшатарын “WR Chess” баг шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-06-21 08:34:00
“Улаанбаатар Их дуулга-2026”-гаас Л.Анхзаяа алт, О.Уранбаяр хүрэл медаль хүртлээ
2026-06-20 18:25:31
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |