Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 31-нд нийт 130 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 97 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүн нас баржээ.
Тодруулбал, арванхоёрдугаар сарын 31-ний 23:00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн X хороо, Пирамид хотхоны хойд замд "Toyota crown" маркийн автомашины жолооч 21 настай эрэгтэй О нь замын хажуугийн гэрлийн шон мөргөж, зорчигч 14 настай эрэгтэй О нас барсан байна. Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон долоон жолоочийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон аж.
| Зам тээврийн ослын улмаас 14 настай хүү нас баржээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |