“Хүүхдийн төлөө фонд”–ыг Засгийн газрын тогтоолоор сэргээн байгуулсан байна. Хүүхдийн номын сан, хүүхдийн театр, хүүхэд, залуучуудын соёл спортын цогцолборууд зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих байгууллагуудыг шинээр барихад зарцуулагдах санхүүжилтыг тус сан гаргах аж. Тиймээс уг фондод зориулж 10 тэрбум төгрөгийн санхүүжилтыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна.
Харин өчигдөр “Хүүхдийн төлөө фонд”-д хөрөнгө хуримтлуулах тоглолтыг Соёлын яамнаас санаачлан зохион байгуулсан. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барихад зориулж Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт 11 мянган кв.м газрын асуудлыг шийдвэрлэж өглөө. Өчигдрийн тоглолтын үеэр иргэд, аж ахуйн нэгжүүдээс 2.2 тэрбум гаруй төгрөг цугларчээ.
| Хүүхдийн төв номын сан, Хүүхэлдэйн театрын цогцолбор барих газрыг хотын дарга шийдэж өглөө |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |