• Өнөөдөр 2025-03-18

"Зайсан-Ган хийц" чиглэлийн автобус шатжээ

2020-12-25,   695

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт өчигдөр нийтийн тээврийн автобусны хөдөлгүүрийн хэсэг шатжээ. 
 
Тодруулбал, тус дүүргийн II хороо, 19-ийн автобусны буудалд автобус шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба өчигдөр 21:50 цагт хүлээн авсан байна.
 
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 21:53 цагт очиход "Зайсан-Ган хийц" чиглэлд үйлчилдэг “Хьюндай Аеро Сити 540” загварын том оврын автобусны хөдөлгүүрийн хэсэг шатаж байжээ. Галыг 10 минут ажиллаж унтраасан хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

"Зайсан-Ган хийц" чиглэлийн автобус шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188