Нийслэлийн Баянзүрх дүүрэгт коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад Нийслэлийн онцгой комиссоос үүрэг өгчээ. Үүнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч, үйлчилгээнд явдаг автобуснуудын ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх, тэдгээрт ажиллаж буй жолооч нарт халдвар хамгаалалтын дэглэм мөрдүүлэх, тэднийг ажилчдын тусгай автобусаар тээвэрлэх үүрэг өгсөн байна.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 16 байгууллага, 45 чиглэлд ажлын өдөр 474 автобус үйлчилгээнд явж байна. Харин амралтын өдрүүдэд 351 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт болон суурин байршилд дөрвөн байршилд хяналт, шалгалтыг хийж байна.
Мөн Баянзүрх дүүргийн гурван байршилд судалгаа хийж, ачаалал ихтэй чиглэлүүдэд ажлын өдрийн гаралтын тоог нэмэгдүүлэхээр санал боловсруулсан байна.
Өнөөдрийн 06:00-11:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 чиглэлд 924 тээврийн хэрэгслээр нийт 71230 хүн зорчжээ. Нийтийн тээрийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад халдвар хамгааллын дэглэмийг өдөр бүр мөрдүүлэн ажиллаж байгаа талаар мэдээллээ.
| Баянзүрх дүүргийн ачаалал өндөр чиглэлүүдэд нэмэлт автобус явуулна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |