Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар Баянзүрх дүүргийн эмнэлэгээс голомттой коронавирусийн халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан мэдээлэл өгсөн юм. “Тэрбээр эмнэлэг өөрөө халдвар тараах нэгдүгээр зэргийн эрсдэлтэй байдаг. Сүүлийн хоёр хоног Баянзүрх дүүргийн эмнэлэгээс 26 тохиолдол илэрлээ. Тус тохиолдлууд нь тэнд эмчлэгдэж байсан болон эмч, ажилчид, сахиураас илэрсэн байна. Баянзүрх дүүргийн эмнэлэгээр үйлчлүүлж байсан иргэдийг бусад эмнэлэгээр үйлчлүүлэх зохицуулалтыг хийсэн. Үүнд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Анагаахын Шинжлэх ухааны сургуулийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг, мөн хүүхдийн түргэн тусламжийг Сүхбаатар дүүргийн эмнэлэгээр үйлчүүлэхээр болсон” гэлээ.
Мөн “Нөхцөл байдал сайн биш байна. Бид давхардсан тоогоор 250 мянган иргэдэд шинжилгээ хийсэн. Иргэд ер нь хөдөлгөөнд ороод эхэлсэн. Энэ бол сайн зүйл биш. Дэлхийн улс орнууд хөл хорионы дэглэмийг үргэлжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд илэрсэн голомтуудыг хумиж чадсан. Энэ байдлаараа ажиллаж байна. Ойрын хоёр хоногт дам хавьтлын тандалтыг дуусгах төлөвлөгөөтэй байна. Иргэн бүрт цар тахлын аюул ойрхон байна. Аль болох гадуур явахгүй байхыг зөвлөж байна. Хамтын хүчээр энэ цар тахлыг давна” гэлээ. Хувь хүний хариуцлага чухал байна шүү гэдгийг албаныхан сануулж байна.
| НОК: Баянзүрх дүүргийн эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн, сахиур, эмч ажилчдаас халдар илэрсэн |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |