Архангай аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай штабын дарга, ОБГ-ын дарга хурандаа Д.Эрдэнэбаатар, шуурхай штабын менежер, ЭМГ-ын дарга Р.Гандиймаа нар мэдээлэл өглөө.
Архангай аймагт коронавирусийн батлагдсан тохиолдол гурав болсон. Гурав дахь тохиолдол нь анхны тохиолдлын гэр бүлийн хүн бөгөөд тусгаарлалтад орсон байгаа гэлээ. Аймгийн шуурхай бүлэг болон тандалтын бүлэг Батцэнгэл суманд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар PCR шинжилгээ хийдэг явуулын лабораторт нэг эмч, нэг генетикийн мэргэжилтэн ажиллаж байна. Өнөөдрөөс нэг тархвар судлаач эмчийг нэмж ажиллуулахаар болсон байна.
“Бид ойрын 58, дам хавьтлын 400 гаруй хүнийг тодорхой болгож аваад байна. Өнөөдрийн байдлаар 190 хүний шинжилгээний хариу гарсан. Нэг хүний шинжилгээ эерэг, бусад хүнийх сөрөг гарснаар батлагдсан тоо нэгээр нэмэгдлээ. Аймгийн Онцгой комисс, суманд ажиллаж буй шуурхай бүлгүүд, сумын Онцгой комисс хариу арга хэмжээг яаралтай авч ажиллаж, хоёр өдрийн дотор 553 хүний сорьцыг цуглуулж ажилласан. Тархвар судлалыг хийж, эхний маршрутыг бүрэн гаргаад байна. Ер нь бол бид голомтыг хяналтандаа авч чадсан. Одоогийн байдлаар тархвар судлалын ажил үргэлжилж байна. Ихтамир сумын гурван иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсан. Журмын дагуу бид долоо хоногийн дараа хоёр дахь шинжилгээг авна. Одоо тусгаарлалтад байна. Цаашдаа АОК-оос 12 дугаарын сарын 02-ноос тав хоногийн хугацаанд Батцэнгэл сумын 3771, Ихтамир сумын 5200 иргэнийг “нэг иргэн-нэг шинжилгээ” хэлбэрээр буюу бүх хүнийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулна. Энэ хоёр сумаас өнөөдрийн байдлаар нийлээд 700 гаруй иргэний шинжилгээг аваад байгаа. PCR шинжилгээний урвалж, бусад эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас хэрэгсэл болон амьсгалын аппарат таван ширхэгийг ЭМЯ-наас шийдвэрлэж өгсөн. Шинжилгээ авахад хангалттай хүрнэ. Мэдээж хавьтлуудын дахин шинжилгээг авна” гэлээ.
Мөн “УОК-ын шийдвэрийн дагуу Улаанбаатар хотоос иргэн татахгүй. Аймгийн хэмжээнд 40 гаруй пост ажиллаж байна. Цаашид өвчлөл нэмэгдвэл Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн 30 ортой эмнэлгийг бэлдсэн байгаа. Энэ эмнэлгийг идэвхжүүлж, эндээ эмчилнэ. Батлагдсан гурван тохиолдлыг одоо Улаанбаатар хотод эмчилж байна.
Иргэдэд уриалж, сануулж хэлэхэд гэрээсээ бүү гар, мэргэжлийн байгууллагын өгч буй зөвлөмжийг сайн дагах, дархлаагаа дэмжих хоол хүнсийг хэрэглэх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сэлгэлтийг хоёр цаг тутам хийх, гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байх хэрэгтэй байна. Мөн зайлшгүй шалтгаанаар гадуур гарвал амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гэртээ орохдоо гадуур өмссөн хувцасаа уут саванд хийх, гараа угааж халдваргүйжүүлэх зэрэг энгийн аргуудыг маш сайн дагаж мөрдөж, дадал болгох шаардлагатай байна” гэв.
| АРХАНГАЙ АЙМГИЙН ОБГ: Батцэнгэл суман дахь голомтыг хяналтдаа авч чадсан |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцон, сурын талбай, шагайн асарт зочиллоо
2026-07-11 20:38:09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлал өндөрлөв
2026-07-11 20:36:36
ФОТО СУРВАЛЖИЛАГА: Монгол морины тамга
2026-07-11 20:05:53
ФОТО СУРВАЛЖИЛАГА: Хүй долоон худгийн бяцхан наадамчид
2026-07-11 19:41:37
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзжээ
2026-07-10 20:34:17
З.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү
2026-07-10 19:01:25
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.БУЯНБААТАР: Улаанбаатарт байгаа та нарт манай наадам ямар хамаатай юм бэ
2026-07-10 18:51:58
Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ
2026-07-10 16:16:42
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМД АН Н.УУГАНГЭРЭЛ ТҮРҮҮЛЖ, ЦЭРГИЙН АРСЛАН Д.ЦЭРЭННЯМ ҮЗҮҮРЛЭЖЭЭ
2026-07-10 15:15:38
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн Далбааны өдөрт оролцлоо
2026-07-10 14:36:26
Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУМУ Х.Улам-Өрнөхийн “Хээр” үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-10 14:26:35
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна
2026-07-10 12:31:53
Хүй долоон худаг руу галт тэрэг явна
2026-07-10 10:20:33
ЭРДЭНЭТЧҮҮД ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙГОО БАХАРХАМ АМЖИЛТААР УГТАЖ, БАРДАМ ТЭМДЭГЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА
2026-07-10 10:11:56
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
2026-07-10 09:23:43
Х.Алтанхуяг МҮОХ-ны дээд шагнал болох “Алтан-Од” одон хүртэв
2026-07-10 07:38:12
Казахстаны Түүх угсаатны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар боллоо
2026-07-10 07:30:00
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа
2026-07-10 07:29:50
“World Taekwondo Partnership Program” сургалт амжилттай өндөрлөлөө
2026-07-10 07:20:00
“АПУ” компани “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг эхлүүллээ
2026-07-10 07:10:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-07-10 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-07-10 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
2026-07-10 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |