- ИДЭХ ХООЛГҮЙ, ТҮЛЭХ ТҮЛЭЭГҮЙ, ӨМСӨХ ХУВЦАСГҮЙ ЗУРГААН ХҮҮХДИЙН ЭРХ НОЦТОЙ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА-
Өвлийн жавар тачигнасан, жихүүн салхитай өдөр дөрвөөс тав орчим настай болов уу гэмээр жаал хүү захын гэр хорооллын гудамжинд цээж нүцгэн гүйж байв. Хүчтэй салхинд хашааны банз ганхаж, төмөр хаалга тас, хяс хийн дуугарч байхад цээж нүцгэн жаал хүү хүйтнийг үл тоон гүйсээр гудамжинд байрлах контейнер дээр очиж, ганцаараа мод, чулуугаар тоглоно. Толгой нүцгэн явахад чих тасхийх хүйтэнд харахад нүд халтирам ийм дүр зураг сэтгэлд ер буухгүй байв.
Тиймээс бид тус хүүгийн асран хамгаалагчид ямар хүмүүс байдаг талаар хүнээс сураглаж гэрт нь очсон юм. Тоглож байгаа газраас нь холгүйхэн төмөр хаалгатай хашаанд бүрээс нь салхинд дэрвэсэн, жижгэвтэр гэр байх. Энд тэр ээж, ах, дүүгийнхээ хамт долуулаа айлын хашаанд амьдардаг юм байна.
Дотогш яваад орвол гэр орон нь эмх цэгцгүй, бохир заваан байсныг нуух юун билээ. Гэрт 2-13 насны зургаан хүүхэд ээжтэйгээ амьдардаг юм байна. Биднийг очиход гэрийн эзэгтэй эзэнгүй байлаа. Хүүхдүүд л болсон хойно дэггүйдэж, өөр хоорондоо тоглож, газраар нэг хөглөрсөн хувцсаа ийш, тийш шидэлнэ. Гэвч угаагаагүй хувцас, тогоо шанага, цэвэрлээгүй шал, тоос тортог дарсан тавилга, тоглоомоор тоглож буйг нь харахад эмзэглэмээр. Гэрийн шалаар хөглөрөх хувцсан дээр хүүхдүүд гуталтай гишгэж, ширээ сандал, орны араар нуугдаж тоглоцгооно.
Мөн түрүүхэн л гудамжинд цээж нүцгэн гүйж явсан жаал хүү ум хумгүй гүйн орж ирээд “Гадаа хүйтэн байна. Жаахан даарчихлаа” гээд шалан дээр хөглөрөх хувцаснаас нэгийг авч нөмрөх аж. Тэгснээ удалгүй гараад гүйлээ. Төд удалгүй гэрийн эзэн болох Нарангэрэл ирлээ. Хүүхдүүд “Ээж ирлээ” хэмээн уралдан очиж “Та юутай ирсэн бэ. Өлсөөд байна” гэцгээнэ. Нарангэрэл барьж буй торныхоо ёроолоос гурван ширхэг зүрх гаргаж ирээд “Сайхан цуйван хийж идэцгээе” хэмээхэд хүүхдүүд “Ашгүй дээ, өнөөдөр нэг цадталаа хоол идэх нь” хэмээн ам амандаа шулганаж, баярлацгаана.
.jpg)
Нарангэрэлийг ажил хийхээр явсан хойгуур үл таних хүмүүс гэрт нь архи ууж, хүүхдүүдийг элдвээр хэлэн доромжилж, айлгаж, ичээдэг байна.
Нарангэрэлийг гэрээ цэвэрлэж, хүүхдүүддээ хоол хийх зуурт бид дараах ярилцлагыг хийсэн юм. Нарангэрэлийн нөхөр нь 2018 онд өөд болсноос хойш амьдрал нь бага багаар уруудсаар түлэх түлээгүй, идэх хоолгүй хорвоогийн бор өдрүүдийг арайхийн давах болжээ.
Тэрбээр одоо өрх толгойлсон эмэгтэй, ямар нэгэн албан байгууллагад ажил, хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд барилга, зоогийн газруудаар цагийн ажил хийж амьдралаа залгуулдаг байна.
Учир нь эр нөхрийг нь өөд болсноос хойш Нарангэрэлийг хадмууд нь нялх зургаан хүүхдийн хамт хашаанаас хөөжээ. Тиймээс нэг хэсэг Сүхбаатар дүүргийн XVI хороонд байрлах Христийн сүмийн хашаанд жил гаруй хугацаанд амьдарч байгаад саяхан бууриа сэлгэсэн байна. Одоо амьдарч буй хашаа нь хүнийх бөгөөд байнга л “Хэзээ нүүж хашаа суллах гэж байна” хэмээн хөөж, туудаг гэнэ. Үүнээс гадна биднийг хашаагаар орохтой зэрэгцээд хүүхдүүд мод, чулуу шидлэн хөөж байсан юм. Учир байдлыг тодруулбал Нарангэрэлийг ажил хийхээр явсан хойгуур үл таних хүмүүс гэрт нь архи ууж, хүүхдүүдийг элдвээр хэлэн доромжилж, айлгаж, ичээдэг байна. Тиймээс арга буюу хүүхдүүд өөрсдийгөө хамгаалахын тулд, гэртээ үл таних хүмүүсийг архи уулгахгүй гэсэндээ л хөөж, туудаг байна.
.jpg)
НАРАНГЭРЭЛ: Хань минь амьд байсан бол арай ч ингэж амьдрахгүй байлаа
-Таныг эзгүй хойгуур хүүхдүүд нь ямар ч хараа хяналтгүй байдаг бололтой. Мөн таныг ажил хийнэ гээд хоёроос, гурав хоног эзгүй байдаг талаар хүүхдүүд нь хэлж байна л даа. Тэгэхээр хүүхдүүд ажил хийхээр явахдаа насанд хүрсэн хэн нэгэнд даатгаж хариуцуулаад явж болдоггүй юм уу?
-Би л ажил хийхгүй бол энэ хэдэн хүүхдүүд маань өлсөнө шүү дээ. Надад хүүхдүүдээ захиад үлдээх хамаатан садан байхгүй. Нөхрийг маань өөд болсноос хойш хадмууд маань хашаанаасаа хөөсөн. Дөрвөн охин, хоёр хүүгээ дагуулаад хаана, яаж амьдрах учраа олохгүй нэг хэсэг үнэхээр сандарч явсан. Одоо ч яахаа мэдэхгүй л байна. Албан байгууллагад ажил хийе гэхээр хүүхдүүдийг минь харах хүн байхгүй. Тиймээс наашаа цаашаа явсаар ажлаа таслах нь ч бий. Заримдаа олдсон ажил нь хоёр, гурав хоногоор хийх ажил олддог. Тиймээс арга буюу хүүхдүүдээ орхиод явдаг. Тэр үедээ том охинтойгоо байнга утсаар ярьж, дүү нар нь яаж байна гэж асууна. Мөн өлсөөд байвал гурил хуураад ч болов идээрэй гэж хэлдэг.
-Таныг ажил хийхээр явсан хойгуур ар гэрт нь ямар нэгэн асуудал гарч байв уу. Жишээлбэл хүүхдүүдийг тань хэн нэгэн айлгаж, сүрдүүлдэг ч юм уу?
-Зөндөө л асуудал гардаг. Тэр дундаа 21:00-23:00 цагийн үед хүүхдүүд маань залгаад “Ээж танихгүй хүн хаалга нүдээд байна. Хурдан хаалгаа тайл. Хаалгыг чинь эвдээд орно шүү. Гэртээ чинь шатаана шүү” гэх зэргээр айлгаж байна гэдэг. Гэртэйгээ ойрхон газар ажил хийж байгаа үедээ шууд л яваад очдог. Харин хотоос зайтай газар ажил хийж буй үед бол үнэхээр хэцүү. Унаа, хөсөг олдохгүй. Олдсон нь өндөр үнэтэй. Тиймээс утсаар ярьж байгаад хаалга нүдэж буй хүмүүс явахаар тайвширдаг. Ер нь л хэцүү шүү дээ. Хүүхдээ гал түлэх гэж байгаад түймэр тавчих вий, цахилгаан утсан цохиулчих вий гээд байнга л санаа зовно. Үүнээс гадна 108-аас хүмүүс ирээд эзгүй хойгуур хүүхдүүдийг минь авч явах гээд хэцүү байдаг. Би энэ хэдэн хүүхдийнхээ төрсөн ээж, асран хамгаалагч нь шүү дээ. Тиймээс өөрийнхөө хүүхдүүдтэй элэг бүтэн амьдарч болно биз дээ.
Хүмүүс намайг “Сард нэг сая гаруй төгрөг авч байгаа байж амьдралдаа хүргэхгүй юм аа” гэж ярьдаг. Үнэндээ нэг ширхэг барааны саван хэдэн төгрөгийн үнэтэй билээ. Сая төгрөг бол хаанаа ч хүрдэггүй
-Танд хороо дүүргээс тань ямар анхаарал халамж тавьдаг вэ. Хүнсний талон, хүүхдийн мөнгө гээд авдаг байх. Тэр мөнгөөрөө амьдарч болохгүй байна уу?
-Би Баянзүрх дүүргээс энд ирж буусан болохоор Сүхбаатар дүүргээс манайд хүнсний талон өгөх боломжгүй гэсэн. Тиймээс манайд ТББ байгууллагаас сар бүр хүнсний талан өгдөг л дөө. Гэхдээ хаана ч хүрдэггүй. Тиймээс ажил хийхээс өөр арга байхгүй. Хүүхдийн мөнгө бол авдаг. Гэхдээ хүнс бараанаас авхуулаад бүх зүйл тэнгэрт хадсан үнэтэй байна. Хүмүүс намайг “Сард нэг сая гаруй төгрөг авч байгаа байж амьдралдаа хүргэхгүй юм аа” гэж ярьдаг. Үнэндээ нэг ширхэг барааны саван хэдэн төгрөгийн үнэтэй билээ. Сая төгрөг бол хаанаа ч хүрдэггүй. Түүнээс биш би гэртээ нэг ч болтугай хулдаас авах юм сан, зурагт аваад хүүхдүүддээ хүүхэлдэй кино үзүүлмээр санагддаг. Гэвч түлээ нүүрсэндээ л олсон хэдэн төгрөг маань таардаг. Манайх мах авч чаддаггүй. Тиймээс зүрх авч хоол хийдэг. Би сая зүрх аваад орж ирэхийг та нар харсан шүү дээ.
.jpg)
-Хань ижил нь амьд сэрүүн байхад танай амьдрал одоогийнхоос хэр ялгаатай байв?
-Хань минь байхад үнэхээр сайхан байжээ. Гэр орон маань дулаан, бүлээн уур амьсгалтай. Айж, ичих зүйлгүй. Хүүхдүүд маань гэдэс цатгалан аз жаргалтай байжээ. Ханыг минь өөд болсноос хадмууд хашаанаас хөөсөн. Манай гэрийн хойно байгаа сүмийн хашаанд буугаад удаагүй байтал нөхрийн минь эгч хадам ээжийг над дээр авчирч өгсөн.
Хадам ээж үнэхээр аймар болчихсон байв. Өвдөг, тохой нь цоороод өтчихсөн. Би яр шархийг нь цэвэрлэж, өдийг нь түүж байлаа. Хадам хөгшин маань миний гар дээрээс бурхны орондоо явсан. “Өөд болчихлоо” гээд хүүхдүүдэд нь хэлсэн боловч огт тоогүй. Түүнээс хойш цагаан сараар хүүхдүүдээ хадам талынхантайгаа золгуулъя гэж бодоод очсон. Гэтэл хөөж, туугаад “Дахиж битгий ирээрэй” гэсэн. Тэр цагаас хойш огт харилцахаа больсон.
Ер нь шуудхан хэлэхэд миний хань, хүүхдүүдийн минь ааваас хойших өдрүүд хар дарсан зүүд шиг л байсан.
-Хүүхдүүдэд аавын орон зай үгүйлэгддэг болов уу?
-Эмэгтэй хүнд тэр тусмаа өрх толгойлсон эмэгтэй хүнд эр хүний орон зай үнэхээр дутдаг юм билээ. Нэг жил гаруйн өмнө өөртэйгөө нас ойролцоо залуутай танилцсан юуг нь нуух билээ. Гэвч тэр залуу архи, агсам согтуу тавьж хүүхдүүдийг минь айлгаж ичээгээд үнэхээр хэцүү байна. Мөн элдэв хүмүүс дагуулж ирээд архи ууна. Тэр болгондоо надад гар хүрч байсан. Тиймээс түүнээс салахаар болоод байгаа. Үүнээс гадна архи уухаараа “Энэ хэдэн хүүхдүүдийг хашаа савж ална шүү. Чиний арван настай охиныг би хүчиндэнэ. Би өөрөө биш юмаа гэхэд өөр нэгнээр хүчиндүүлнэ” гэдэг. Мах цусны тасархай болсон амин хэдэн үрээ тэгж хэлүүлэх үнэхээр хэцүү. Тэр үед нөхөр минь л амьд байсан ч болоосой гэж боддог. Нөхөр минь сэрүүн тунгалаг байсан бол хэдэн хүүхэд минь арай ч ингэж хүнд доромжлуулж, дээрэлхүүлэхгүй байсан даа. Ер нь шуудхан хэлэхэд миний хань, хүүхдүүдийн минь ааваас хойших өдрүүд хар дарсан зүүд шиг л байсан.
-Танай хүүхдүүд сургууль, цэцэрлэгт явж байна уу?
-Том хоёр охин харьяа дүүргийнхээ сургуульд суралцдаг. Харин үлдсэн дөрвөн хүүхэд гэртээ өнждөг. Одоохондоо ямар нэгэн сургууль, цэцэрлэгт хамрагдаагүй байгаа.
.jpg)
| ААВААС ХОЙШИХ ӨДРҮҮД... |
|
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЬ ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ШАТАХУУН ӨГНӨ
2026-10-27 15:03:54
Хөх хоттой хөрөнгө оруулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтарна
2026-10-27 15:02:25
Б.МӨНХТАМИР: АИ92, дизель, онгоцны түлшийг БНХАУ-гаар дамжуулан оруулж ирнэ
2026-10-27 14:43:37
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 13:21:07
2026-10-27 13:13:41
ЦЕГ: Өнгөрсөн шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил илэрсэн
2026-10-27 12:24:14
Төлбөрийн үлдэгдэлгүй айл өрхүүдийг шөнийн тарифт хамруулна
2026-10-27 12:06:38
Б.ЖАРГАЛАН: УИХ, Засгийн газрын техник ажлыг хийдэг хуулийн хэлтэс шиг боллоо
2026-10-27 11:58:44
Азийн V пара наадамд Монгол Улсын баг 14 дүгээр байрт орлоо
2026-10-27 11:49:53
"Тэнүүн Огоо " ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын шүүх хурал эхэллээ
2026-10-27 11:20:14
"Жаргаагүй нар" түүхэн эмгэнэлт жүжгийг дахин тоглоно
2026-10-27 11:16:11
Дуучин Крис Браунд тэнсэн харгалзах ял оноожээ
2026-10-27 11:13:13
NO BRAND ГУРАВ ДАХЬ САЛБАРАА ЦАЙЗАД НЭЭНЭ
2026-10-27 11:00:00
Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой өнөөдөр тохиож байна
2026-10-27 10:53:07
АТГ: Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ
2026-10-27 10:32:12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
2026-10-27 10:05:48
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
2026-10-27 10:01:38
Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа
2026-10-27 10:00:29
2026-10-27 09:37:29
“Түмэн газрын цайны зам дагуух монголчууд” түр үзэсгэлэн нээгдлээ
2026-10-27 08:47:54
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ЭРИН ҮЕД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ХАМГААЛАХ НЬ
2026-10-27 08:00:00
“ХҮРЭН МОРЬ” НАЙРАГЛАЛЫГ УНШИЖ, “МААМУУ НААШ ИР”-ийг ДУУЛАХ БҮРД...
2026-10-27 07:56:56
Нөмрөгийн байгалийг нөхөн сэргээхэд Япон Улс хамтарч ажиллана
2026-10-27 07:40:00
2026-10-27 07:30:00
Чөлөөтийн дэлхийн аваргад манай дөрвөн тамирчин барилдаанаа эхлүүлнэ
2026-10-27 07:20:00
Б.Нарантуяа “World Open” тэмцээнд дэлхийн аваргууд цувуулан хожлоо
2026-10-27 07:15:00
Жүдо бөхийн “CITIES BATTLE – 2026” багийн халз барилдаан эхэллээ
2026-10-27 07:10:00
ЗУРААЧ П.БАЙГАЛМАА: Цэл залуухнаараа өөд болсон аав минь үнэхээр энэ танхимд ирдэг бол “Үүсэхүйн өмнө” бүтээлээ үзүүлнэ дээ
2026-10-27 07:00:00
ЗАРЛАГА НЬ ТЭЛЖ, ОРЛОГО НЬ ДУТСАН ТӨСӨВТӨӨ ЗАСГИЙН ГАЗАР БҮДЭРЛЭЭ
2026-10-27 07:00:00
ИХ ХҮЛЭЭЛТИЙН ЦААДАХ ТООЦОО БУЮУ ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ ИРГЭДИЙН ГАРТ ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ
2026-10-27 07:00:00
ШАТАХУУНЫ ХОМСДОЛЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-10-27 07:00:00
АСА АВАРГА МОНГОЛ ЦИРКИЙН “АМЬСГАЛЫГ ТАСАЛСАН УУ”
2026-10-27 07:00:00
Ц.Батбаяр олимп, дэлхийн медальт Ираны тамирчинтай барилдлаа
2026-10-26 16:56:11
Нөмрөгийн дархан цаазат газрын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна
2026-10-26 16:30:50
Л.ЭНХ-АМГАЛАН: 12 хүүхдэд нэг компьютер оногдож байна
2026-10-26 15:34:24
МАН-ЫН БҮЛЭГ: ТӨСВИЙН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДЛУУДЫГ 10-20 ХУВИАР ТАНАНА
2026-10-26 15:25:05
ЯПОН УЛСЫН ЗГХЭГ-ЫН ЕНБД К.МИНОРУ: Японы Засгийн газар Монголын түймэрт өртсөн газар нутгийг сэргээхэд хамтарч ажиллана
2026-10-26 15:05:32
Самбо бөхийн хотын аваргын тэмцээнд “Winner” клубийн тамирчид амжилттай оролцлоо
2026-10-26 15:00:35
"Монгол морь-2026" наадмын тэргүүн байрыг Д.Энхбаяр хүртлээ
2026-10-26 14:59:38
ШИНЭ НОМ: АНИР ГҮМ ДУНДУУР
2026-10-26 14:30:00
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН АЯН – 2026” ОРОН ДАЯАР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-10-26 13:16:51
"ГОО УЛИРАЛ" -Д СААТАХ ТАВАН ШАЛТГААН
2026-10-26 13:00:00
Ц.Амарсанаа спортын арбитрчаар томилогдов
2026-10-26 12:55:17
Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ТОГТООХООР НИСДЭГ ТЭРЭГ ГАРГАНА
2026-10-26 12:10:05
"Сүүлчийн бороо" жүжгийг дахин тоглоно
2026-10-26 12:07:16
"Маамуу нааш ир" дуу 70 нас хүрлээ
2026-10-26 12:00:35
Алба хаагчид 19 иргэний амийг хамгаалж, 147 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
2026-10-26 11:47:20
Увс аймгийн Тариалан суманд сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
2026-10-26 11:41:13
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт хүүхдийн 41 хувь нь шүдний өвчлөлтэй байна
2026-10-26 11:29:17
ТАНИЛЦ: Ирэх сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
2026-10-26 11:29:10
Бодибилдингийн тамирчид дэлхийн аваргыг зорилоо
2026-10-26 11:19:12
Сурагчид аравдугаар сарын 30-ныг дуустал хичээллээд долоо хоног амарна
2026-10-26 11:12:26
Беларусь Улсын Спортын сайдтай өвлийн спорт хөгжүүлэх талаар ярилцлаа
2026-10-26 10:58:45
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг 11 дэх өдрөө эрэн хайж байна
2026-10-26 10:37:04
"Монголын сайхан орон" тоглолт Хельсинки хотноо боллоо
2026-10-26 10:32:38
Хөвсгөлийн таван тамирчин гараар татах хүчний дэлхийн аварга болжээ
2026-10-26 10:29:43
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
“ХАРААЛ ХҮРСЭН ХОТ”КИНОНЫ МӨНХ-ЭРДЭНЭ БУЮУ ЖҮЖИГЧИН Б.ГАРЬД
2026-10-26 08:16:30
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |