• Өнөөдөр 2024-05-17

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар: Зорчигтойгоо маргалдаж, ёс зүйн асуудал гаргасан жолооч халагдах өргөдлөө өгсөн

2022-11-10,   517

          Нийтийн тээврийн жолооч эмэгтэй зорчигчоо алгадаж, хэл амаар доромжилж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тодруулбал, 11 настай хүүхдийн автобусны картан дахь мөнгө хүрэлцэхгүй байсны улмаас жолооч эмэгтэй уурлаж, биед нь хүрч танхайрсан гэх. Үүгээр ч зогсохгүй зорчигчтойгоо маргалдаж, нийтийн тээврээ хөдөлгөөнд оролцуулахгүй саатаж, үйлчлүүлэгчдээ бухимдуулсан гэх мэдээлэл цацагдсан юм.

Тэгвэл тус жолооч нь “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын жолооч байжээ. Бид энэ талаар “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатараас тодрууллаа.

     Тэрбээр “Ажлын байран дээрээ харилцааны асуудал гаргасан жолоочийн асуудлаар Ёс зүйн хороо хуралдсан. Тухайн жолооч эмэгтэй маань “Ёс зүйн хороогоор хуралдахаар болсон бол би өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгье” гэж хэлсэн. Өнөөдөр ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон. Алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч, ажлаасаа өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэсэн үг. Ийм учраас хариуцлага тооцож, чөлөөлөгдөх хүсэлтийг нь хүлээж авсан” гэлээ.

 


“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатар: Зорчигтойгоо маргалдаж, ёс зүйн асуудал гаргасан жолооч халагдах өргөдлөө өгсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188