Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс зохион байгуулсан “Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалтаас дараах дүгнэлт, уриалгыг нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан гаргаж байна.
Цар тахлын үед эрх баригчдаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь хэвлэл мэдээллийн редакцуудын өдөр тутмын үйл ажиллагаа, агуулга, редакцын хараат бус байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Энэ нь хэвлэлээр түгээж буй мэдээлэлд төр засгийн мэдээлэл илтэд давамгайлах болсон, мөн төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч/албанаас гаргасан мэдээллийг л цор ганц найдвартай эх сурвалж хэмээн хязгаарлаж, сэтгүүлчдийн мэдээлэл авах эрх, чөлөөт шүүмжлэл өрнүүлэх боломжийг хязгаарлаж байгаа зэргээр баталгаажиж байна.
Онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 онд батлагдсан зарим хуулийн заалт, нэмэлт журам нь хэвлэлийн эрх чөлөөнд халтай төдийгүй, мэдээлэл авах, түгээх сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагааг хязгаарлаж байгаа явдал хэмээн дүгнэлээ. Эдгээр нь Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9.13, 13.3, 14.2 дахь заалтууд, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.13 дахь заалт, Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалт, ЦЕГ, ХХЗХ-ны хамтарсан “Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журам” мөн Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт зэрэг болно.
Дээр дурьдсан хуулийн заалтууд нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно”, “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт тогтоохгүй”, “Төрийн байгууллага өөрийн дэргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” зэрэг заалтуудыг ноцтой зөрчиж, чөлөөт хэвлэл мэдээллийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлж байна.
Ийнхүү хууль зөрчин хэвлэлийн эрх чөлөөнд халтай хууль батлахгүй байхыг хууль тогтоогч, бодлого боловсруулагч нарт анхааруулж, улмаар шинээр батлагдаж буй хуулийн төслүүдэд соргог байж, хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө идэвхтэй дуу хоолой нь байх үүргээ ухамсарлаж ажиллахыг нийт сэтгүүлчид, редакцууддаа уриалж байна.
Цар тахлын онцгой нөхцөл байдлын үед мэргэжлийн редакц, сэтгүүлчид улс оронд өрнөж буй үйл явдлуудын талаар мэдээлэхдээ олон талын эх сурвалжийн байр суурь, үзэл бодлыг түгээх нь олон ургальч хараат бус сэтгүүл зүйн суурь зарчим мөн. Иймд сэтгүүл зүйн өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахдаа иргэдийн үнэнийг мэдэх эрхийг нэгдүгээрт тавьж, олон талын эх сурвалжаар баталгаажсан мэдээлэл бэлтгэх зорилгоо ухамсарлахын зэрэгцээ баталгаатай бус мэдээлэл түгээхээс сэргийлж, мэдээллийг нягтлан шалгадаг ур чадвараа улам хөгжүүлэх, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг чанд мөрдөн ажиллахыг нийт сэтгүүлчдэдээ дахин уриалъя.
Сэтгүүлчид мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс зүйгээ баримталдаг, хуурамч мэдээллийн эсрэг, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг байхын тулд салбарын эвсэл холбоод хийгээд сэтгүүлчид эвлэлдэн нэгдэж, эдгээр асуудлыг цогцоор нь харсан, олон талын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, хууль боловсруулагчид болон төр засгийн байгууллагуудад саналаа нэгтгэн хүргүүлэх хэрэгцээ байгааг хэлэлцүүлэгт оролцогчдоос онцлон тэмдэглэж байна.
2020.10.02, Улаанбаатар хот
“Цар тахлын үеийн редакцын бодлого ба өөрийн зохицуулалт” сэдэвт
редакторуудын зөвлөлдөх уулзалтад оролцогчид
| УРИАЛГА |
|
Ц.Мөнххэрлэн Монгол Улсын 200 метрийн шинэ дээд амжилтыг тогтоов
2026-07-11 09:49:01
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
2026-07-11 09:42:38
Б.Батнасан “IBJJF”-ийн Ази тивийн аварга боллоо
2026-07-11 09:33:44
Шанхай хотод “Монголын нэг өдөр” үзэсгэлэн нээлтээ хийлээ
2026-07-11 09:25:06
Ц.Мөнххэрлэн 400 метрийн гүйлтийн шинэ рекорд амжилтыг тогтоолоо
2026-07-11 09:11:13
Монголын Төрийн далбаа Оттава хотод мандлаа
2026-07-11 08:51:36
Р.Омар 16 настайдаа аймгийн заан цол хүртлээ
2026-07-11 07:12:00
Ерөнхий сайд Н.Учрал, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён-д бараалхав
2026-07-11 07:10:00
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2026-07-11 07:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзжээ
2026-07-10 20:34:17
З.САРАНТУЯА: Ялна гэхээсээ илүү өөрийгөө таниулж, аварга болтлоо энэ дэвжээндээ дахин дахин гараарай, миний хүү
2026-07-10 19:01:25
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЦЭЭЛ СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.БУЯНБААТАР: Улаанбаатарт байгаа та нарт манай наадам ямар хамаатай юм бэ
2026-07-10 18:51:58
Улсын Их Хурлын үе үеийн дарга нарт хүндэтгэл үзүүллээ
2026-07-10 16:16:42
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯР НААДАМД АН Н.УУГАНГЭРЭЛ ТҮРҮҮЛЖ, ЦЭРГИЙН АРСЛАН Д.ЦЭРЭННЯМ ҮЗҮҮРЛЭЖЭЭ
2026-07-10 15:15:38
УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн Далбааны өдөрт оролцлоо
2026-07-10 14:36:26
Төв аймгийн Бүрэн сумын харьяат МУМУ Х.Улам-Өрнөхийн “Хээр” үрээ түрүү магнайд хурдаллаа
2026-07-10 14:26:35
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна
2026-07-10 12:31:53
Хүй долоон худаг руу галт тэрэг явна
2026-07-10 10:20:33
ЭРДЭНЭТЧҮҮД ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙГОО БАХАРХАМ АМЖИЛТААР УГТАЖ, БАРДАМ ТЭМДЭГЛЭХЭЭР БЭЛДЭЖ БАЙНА
2026-07-10 10:11:56
Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
2026-07-10 09:23:43
Х.Алтанхуяг МҮОХ-ны дээд шагнал болох “Алтан-Од” одон хүртэв
2026-07-10 07:38:12
Казахстаны Түүх угсаатны хүрээлэнтэй хамтарч ажиллахаар боллоо
2026-07-10 07:30:00
Монгол-Солонгосын бизнес форумыг зохион байгууллаа
2026-07-10 07:29:50
“World Taekwondo Partnership Program” сургалт амжилттай өндөрлөлөө
2026-07-10 07:20:00
“АПУ” компани “KEEP FORWARD MAKE IT MIKE” хөдөлгөөнийг эхлүүллээ
2026-07-10 07:10:00
АН-ЫН ДАНСТАЙ МАН-ЫН ТАМГАТАЙ “ХУДАГ” Б.ПУНСАЛМААГИЙН БИЗНЕСИЙН ХҮСЭЛТЭЙ ТАНИЛЦ
2026-07-10 07:00:00
ТӨРИЙН СОЁРХОЛТ, СҮХБААТАРЫН ОДОНТ ТЕНДЕРЧИН
2026-07-10 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ
2026-07-10 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна
2026-07-10 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |