Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эм, хор судлалын лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич, шинжлэх ухааны доктор, профессор Я.Ганболдтой ярилцлаа.
-Малчид малдаа хэдэн арваар нь эм, тариа, вакцин тарьж байна. Эмийн зохистой хэрэглээний талаар та юу хэлэх вэ?
-Хамгийн түрүүнд хэлэх ёстой нэг зүйл бол манай салбарын удидлагууд сүүлийн тав, зургаан жил “Мал эрүүлжүүлнэ” гэж ярьдаг болсон. Энэ бол маш буруу яриа. Мал эмнэлэг мал, амьтныг өвчнөөс сэргийлэх үүрэгтэй. Тэгэхээр “Малаа өвчнөөс сэргийлнэ” гэж ярина. Эрүүлжүүлнэ гэхээр Монголын бүх мал өвчинд нэрвэгдсэн юм шиг сонсогдож, ойлгогдож байгаа биз дээ. Тийм зүйл байхгүй. Бид бодлогоороо малаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад явах ёстой. Эмийн зохистой хэрэглээ гэхээр өргөн цар хүрээтэй сэдэв болно. Товчхон хэлэхэд, нэгдүгээрт эмийг жороор олгох ёстой. Хоёрдугаарт, зөв тунгаар хэрэглэх нь чухал. Гуравдугаарт, яг ямар өвчинд хэрэглэх вэ гэдэг зориулалтын дагуу байх ёстой. Дөрөвдүгээрт, эмээ зөв сонгох асуудал байгаа. Энэ бүгдийг мөрдөөд явчих юм бол бид эмийг зохистой хэрэглэж болно. Гэхдээ энэ дөрвөн зүйлийн цаана олон асуудал байгаа. Тухайлбал, цагаан тариа гэж малчид давамгайлан хэрэглэдэг антибиотикийн бэлдмэл бий. Эл тариаг зургаан цагийн зайтаар найман удаа хэрэглэх, эсвэл арван удаа тарина гэсэн заавартай. Мөн энэ тариаг ямар өвчний үед хэрэглэх вэ заавар бий. Гэтэл малчид ямар ч хамаагүй өвчинд нэг өдөр тариад маргааш нь “Гайгүй болчихлоо” гээд тарьдаггүй. Ингээд олон удаа хэрэглээд ирэхээр өвчин үүсгэгч нян, бичил биетэн өнөөх антибиотикийн найрлагад нь дасчихдаг. Өөрөөр хэлбэл, тэсвэржилт үүсгэж, дараагийн удаа тарихад устахгүй, үржиж, даамжирдаг. Үүний гол хор хохирол нь эмчилгээний аргагүй болж байна гэсэн үг. Одоогийн байдлаар манай улсад хэрэглэж байгаа антибиотикуудад тэсвэртэй 4-5 нян бий.
-Тухайлбал?
-Ганцхан тод жишээ ярихад, сурагчид, үйлдвэрийн ажилтнууд үдийн хоолноосоо хордох тохиолдол бий. Цаад шалтгааныг нь судлаад үзэхээр малын мах, сүүгээр дамжсан нянгаас болж хордлого үүссэн байдаг. Сүүлчийн хоёр, гурван жилийн судалгаагаар хордлого үүсгэж байгаа нянгийн эсрэг хэрэглэсэн антибиотик нь үйлчлэх үйлчилгээ нь байхгүй болсон байна. Энэ юуг хэлж байна вэ хордлого үүсгэх нян олон болбол бид эмчилж чадахгүй хэмжээнд хүрэх асуудал гарч ирнэ. Тэгэхээр эмийг зохистой хэрэглэхийг хатуу чанга мөрдөж ажиллах хэрэгтэй байна.
-Цагаан тарианаас гадна малчид ивомек тарилгыг малчид өдөр тутамдаа хэрэглэж байна. Эмийн зохиосгүй хэрэглээнээс үүдэлтэй гарч болох сөрөг нөлөө юу байх вэ?
-Ивомекийн бэлдмэл паразитын өвчний эсрэг хэрэглэдэг. Манай малчид энэ тариаг ядарсан, халуурсан, ханиасан бүх малдаа тарьчихдаг нь нууц биш. Энэ нь малынхаа оношийг зөв тавьж, мэргэжлийн хүнд хандахгүй байна гэсэн үг. Ивомекийн зориулалт нь намар арав, арваннэгдүгээр сард, хавар гурав, дөрөвдүгээр сард хэрэглэнэ. Энэ үе нь малын бие дотор байж байгаа гадна паразит өвчин үржих үе байдаг юм. Ийм үед нь л хэрэглэх ёстой гээд цаанаасаа заачихсан бэлдмэл шүү дээ. Гэтэл манай малчид дуртай сардаа дуртай үедээ хэрэглэж байна. Зориулалтын бус цаг хугацаанд нь тарихаар өнөөх тариа нь очих ёстой газраа очиж, устгах ёстой өвчнөө устгаж чаддаггүй. Ингээд л малын биед дасал үүсгэчихдэг. Дараагийн удаа хэрэглэхэд ямар ч өөрчлөлт байхгүй болдог. Үүнийг малчид “Өнгөрсөн жил, сар тарьсан ивимекоос энэ жилийн ивомек муу үйлчилгээтэй байна” гэдэг. Дан ганцхан ивомекийн бэлдмэл гэлтгүй антибиотик, химийн нэгдлүүд үлдэгдэл өгдөг нь хамгийн аюултай. Эл үлдэгдлүүд хаана очих вэ гэхээр булчин мах, таван цул эрхтэн, яс, өөхөнд хуримтлагддаг. Хуримтлагдаж, хуримтлагдаж тэр махыг хүн хэрэглэх юм бол эмийн үлдэгдэл нь хүний биед дамжиж, өвчин үүсгэх аюултай. Мал эмнэлгийн байгууллагын зүгээс эмийн үлдэгдэл болон шаардлагатай бүх зүйлийг хянаж байгаа. Гэхдээ 100 хувь хянаж чадахгүй байна.
-Эмийн үлдэгдэл хүний биед ямар өвчин үүсгэх аюултай вэ?
-Малд хэрэглэсэн эмийн бодис малын биеэс бүрэн гадагшлаагүй байхад нь хүнсэнд хэрэглэснээр тухайн эмийн үлдэгдэл хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндэд эрсдэл учруулах аюултай. Тухайлбал, жирэмсэн хүнд ургийн гажиг, хүүхдийн тархи, мэдрэлийн тогтолцоонд нөлөөлнө. Цаашлаад, элэгний хорт хавдар ч үүсэх аюултай.
| Я.ГАНБОЛД: ЭМИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ МАХ УРГИЙН ГАЖИГ, ХОРТ ХАВДАР ҮҮСГЭДЭГ |
|
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |