Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагаан сарын босгон дээр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г танилцуулж, Засгийн газар баталсан. Уг цогц төлөвлөгөөнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай нийт хоёр их наяд төгрөгийн зээл олгох, залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулах, Улаанбаатар хотод эхний ээлжинд барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар, Монголбанк хамтран ипотекийн санхүүжилтыг нэмэх, уул уурхайн бус жижиг, дунд үйлдвэрийн зээлийг хүүг бууруулах, хөнгөлөлттэй зээл олгох, томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх замаар 2021 он хүртэл эдийн засагтаа 10 их наяд төгрөг нийлүүлнэ. Ингэхдээ төвбанканд байгаа найман их наяд төгрөгөөр эдийн засгийг эргэлтэд оруулах аж. Энэ 10 их наяд төгрөгөөр хэмжигдэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ сайтар тооцоо хийж, ямар эрсдэл гарч болохыг нарийн нягт судлах ёстой.
Манай улсын эдийн засаг 2020 оны эхний улирлаас эхлэн агшиж ирсэн. Цар тахлын сөрөг нөлөө, эрх баригчдын баримжаагүй шийдвэрийн “золиос” нь бага, дунд орлоготой иргэд болж байна. Хэдийгээр манай улс нийгэм, эдийн засгийн “дарангуйлагч” болох коронавирусийн эсрэг дархлаажуулалтаа эхлүүлсэн ч аюулын зэрэг байсаар байгаа. Энэ үед элгээрээ хэвтсэн эдийн засагтаа мөнгө “шахах” нь нэг талаараа зөв, зүйтэй боловч нөгөө талаараа гарах эрсдэл нь учир мэдэх хүмүүсийн санааг зовоосоор байна. Өөрөөр хэлбэл, хөл дээр нь босгох гэж ядаж байгаа эдийн засгаа дахин “сэхээний тасагт” хэвтүүлэх вий гэх айдас юм. Учир нь 10 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлснээр учирч болох хэд хэдэн эрсдэл байна.
10 их наядаас гурван их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулахаар төлөвлөгөөндөө тусгасан. Өөрөөр хэлбэл, Монголбанк ипотекийн зээлийг гурван их наяд төгрөгөөр санхүүжүүлэх юм. Ипотекийн зээлийн хугацаа нь 30 жил. Энэ нь иргэдийн хувьд багагүй хөнгөлөлт. Харин барилгын салбарын хувьд хурдацтай өсөх боломж байж болох юм. Гэвч өмнөх туршлагаас харвал орон сууцны үнийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нэг бол ипотекийн урт хугацааны зээл худалдан авах эрэлтийг нэмэгдүүлсэнтэй холбоотой байдаг. Хэдийгээр үнийн хязгаарлалт тогтоож болох ч энэ нь бодит байдалд биелэлээ олох нь ховор. Иймд өмнөх алдаагаа давтах вий гэх болгоомжлол байна. Түүнчлэн 10 их наядын төлөвлөгөө хэт их “бай”-гаа онилох нь зорьсон зорилтоосоо эсрэг үр дүн гаргах вий гэх таамаг, болгоомжлол байна.
Энэ талаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэт онилсон бодлого явуулахаар бараа бүтээгдэхүүний үнэ өсч, зээлийн төлөлтөд доголдол гардаг. Өөрөөр хэлбэл зорьсон зорилтоосоо эсрэг үр дүн гардаг гэсэн үг. Иймд 10 их наядын хөтөлбөр “бай”-гаа хэт онилох юм бол буцаагаад алдах юм биш үү гэх болгоомжлол байгаа” гэжээ.
Шинэ Засгийн газраас танилцуулсан 10 их наяд төлөвлөгөөний зургаан дэд хөтөлбөрийн нэг нь Монголбанкны репо санхүүжилт. Арилжааны банкууд тодорхой барьцаатай, эргэн төлөгдөх нөхцөлөөр хоёр их наядын санхүүжилтыг төвбанкнаас авна. Тус санхүүжилтээр иргэд, аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, иргэд болон уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулдаг экспортлогч аж ахуйн нэгжүүдэд тодорхой шалгуурын дагуу гурван тэрбум хүртэлх төгрөгийг хоёр жилийн хугацаатай, жилийн 10.5 хувийн хүүтэй зээлээр олгох болон өмнө олгосон зээлийг дахин санхүүжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн туршид 500 тэрбум орчим төгрөгийг зээлээр гаргана гэж тооцоолж байгаа аж.
Гэвч цар тахлын сөрөг нөлөөнөөс үүдэн зээлийн эрэлт сул байна. 10.5 хувийн хүү зах зээлийн одоогийн хүүтэй харьцуулахад бага хэдий ч шаардлага хангасан төсөл, компани болон зээлийн эрэлт байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа юм.
Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж, байгууллагуудын дийлэнх нь эргэлтийн хөрөнгөгүй болоод байгаа. Тэд барагтай л бол дахин зээлд хамрагдах, хэт өндөр шалгуур хангах чадваргүй байна. Иймд нэгэнт л дэмжлэг үзүүлж байгаа бол бүгдэд нь хүртээмжтэй, шударга хандах хэрэгтэй. Нөгөө талаас арилжааны банк ашиг олдог байгууллага учир тодорхой шаардлага хангасан төсөлд зээл олгоно гэж байгаа нь зөв. “Буух эзэн буцах хаяг” нь банкууд учир өөрсдөө эрсдэл үүрч, хариуцлага хүлээхгүйн тулд тодорхой шалгуур тогтоох нь чухал юм.
Эцэст нь шинэ Засгийн газар 10 их наядын төлөвлөгөөгөө 2024 оныг хүртэл гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд эх үүсвэр хаанаас гарах вэ гэдэг баттай, тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, 10 их наядын хөтөлбөрийн талаарх төөрөгдөл олон нийтийн дунд байгаа тул Монголбанк, Засгийн газраас тайлбар хийж, хүлээлтийг жигдлэх хэрэгтэй. Харин Монголбанкнаас эх үүсвэр гаргаж байгаа бол зээл авсан аж ахуйн нэгж байгууллагуудыг цаашид яаж хэвийн ажиллуулах вэ гэдэгт Засгийн газар дэмжлэг үзүүлэх шаардлагатай юм. Хэрэв хүлээлт болон бодит байдал хоорондоо зөрөлдвөл, мөн буруу тооцоолол хийвэл улам л алдагдалд орох, зорилтоосоо эсрэг үр дүн амсах болов уу.
| 10 их наядын төлөвлөгөө “сэхээнд” байгаа эдийн засгаа өндийлгөж чадах уу |
|
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
Театрын уран бүтээлчид “Үнэний хаан будда” жүжгийн төсөл эхлүүлнэ
2026-04-20 19:33:53
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-04-20 14:02:39
МУГЖ Б.Сарантуяад төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-04-20 13:56:18
Сүхбаатарын талбайд иргэдийг үнэ төлбөргүй эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамруулна
2026-04-20 11:04:40
Өвлийн аялал жуулчлалд үүдээ томоор нээцгээе
2026-04-20 10:51:04
Ногоон автобусны хэргийг хэлэлцэж байна
2026-04-20 10:43:11
ТОДРОН ТОДРОХ ТОД ӨНГӨ
2026-04-20 07:54:31
МАН-ЫН БЭТ Э.ОДБАЯРЫГ О.АМГАЛАНБААТАР ЗАЛГАМЖИЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-04-20 07:31:11
Ш.БАРАНЧУЛУУН: АВАРГА ТОСОН, ГАНГА ЗЭРЭГ 200 ГАРУЙ НУУРЫГ СЭРГЭЭЖ, УСНЫ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХАД 43 ЖИЛ ЗҮТГЭЛЭЭ ДЭЭ
2026-04-20 07:30:12
ЭМЭГТЭЙ ГУРВАН АВАРГАТАЙ, ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЯЛАГДАЛ ҮРГЭЛЖИЛСЭН АЗИЙН АВАРГА
2026-04-20 07:10:00
С.ХОНГОРХҮҮ: "Мад" уран сайхны кино нийгмийг хэт хүчтэй шүүмжилсэн учир нээхэд тохирох цагаа хүлээж гурван жил "дарсан"
2026-04-20 07:00:00
АТГ-Т АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭР ЭЭРЭГДЭЖ БАЙГАА ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-04-20 06:57:12
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-04-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан байна
2026-04-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |