Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Байгалмаа, Беларусь Улсын Байгалийн нөөц, байгаль хамгааллын сайд М.В.Лысенкотой 2026 оны долдугаар сарын 22-ны өдөр Байгалийн нөөц, байгаль хамгааллын яаманд уулзалт хийв. Уулзалтын эхэнд Элчин сайд Г.Байгалмаа Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүнлэг зэрэг уламжлалт салбаруудад, түүнчлэн байгаль орчин, эрдэс баялаг, оюуны өмч зэрэг шинэ салбаруудад өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааны эрчийг хадгалан чанарын шинэ түвшинд гаргахыг зорьж буйгаа мэдэгдэв.
Беларусь Улсын Байгалийн нөөц, байгаль хамгааллын сайд М.В.Лысенко Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгч ирснийг тэмдэглээд, Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенкогийн 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын дүнд байгаль орчин, эрдэс баялгийн салбарт хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчин бүрдсэнийг онцлон айлчлалын үеэр хүрсэн тохиролцоонуудыг бодит ажил хэрэг болгохын төлөө буйгаа нотлов.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж, Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сард болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд беларусийн талаас өндөр түвшний төлөөлөгч оролцуулах бэлтгэл ажлын явц, Монголын уул уурхайн салбарын “Mongolia Mining” олон улсын үзэсгэлэнг түшиглэн хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд шууд холбоо тогтоох зэрэг асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн 2024 онд байгуулсан “Байгаль орчныг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор “Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Беларусь Улсын Байгалын нөөц, байгаль хамгааллын яам хооронд 2027-2029 онд хамтран ажиллах замын зураглал”-ын төслийг ойрын хугацаанд тохирч, гарын үсэг зурахаар тогтов.
| Элчин сайд Г.Байгалмаа Беларусийн Байгаль хамгааллын сайдтай уулзав |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |