Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2023 онд сүүлийн зургаан жилийнхээ хамгийн хойших хамгийн өндөр түвшинд хүрч байгаа бөгөөд өсөлтөд нүүрсний экспорт өнгөрсөн онд түүхэн дээд түвшиндээ хүрсэн. Уул уурхайн салбарт түүхэн амжилт тогтоож, эдийн засагт эерэг үр дүн авчрахад нүүрсний экспорт голлох үүргийг гүйцэтгэсэн талаар мэдээлж буй. Харин сонгуулийн жилийг угтаж манай орон түүхэндээ хамгийн өндөр дүнтэй төсөв баталсныг эдийн засгийн эрсдэл хүлээх үйлдэл болсныг судлаач, шинжээчид онцолж байна. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн жил эдийн засагт ямар өөрчлөлт гарах, учирч болзошгүй эрсдэлүүдийн эсрэг ямар хариу арга хэмжээ авч хэрэгжүүлбэл үр дүнд хүрэх тухай асуудлаар эдийн засагчид байр сууриа илэрхийллээ.
Эдийн засагч Б.Лакшми “Монгол Улсын эдийн засгийг 2023 оны сүүлч үеэр авч үзвэл нэлээд таатай байлаа. Цар тахалтай холбоотойгоор хил хаагдаж, дотоодод үүсээд байсан нөхцөл байдал 2023 оны нэгдүгээр сард хил нээгдэхтэй зэрэгцэн дээрдэж, геополитикийн хувьд АНУ, БНХАУ, Австралийн дунд өрнөж байгаа худалдааны дайнтай холбоотойгоор экспортын таатай нөхцөл бий болсон. Үүнийгээ даган БНХАУ Австралиас импортолдог байсан нүүрсний хэмжээгээ эрс бууруулж, хариуд нь Монголоос авах нүүрсний хэмжээгээ өсгөснөөс үүдэн Монгол Улс түүхэндээ анх удаа буюу 2023 оны төгсгөлд 66.7 сая тонн нүүрс экспортлов.

Харин нүүрсний экспортын даган манай орны гадаад валютын нөөц өсөж, 4.9 тэрбум ам.долларт хүрсэн нь эдийн засгийн өсөлт 6.9 хувь болоход нөлөөлсөн. Мөн инфляц нэг оронтой тоонд буюу 7.9 хувьтай болсон. Энэ таатай нөхцөл байдлууд эргэн төгрөгийн бусад валюттай харьцах ханш чангарах нөлөөлж, эдийн засгийн дараа дараагийн таатай нөхцөл бүрдүүлсэн гэж болно. Жилийн эцсийн дүнгээс авч үзэхэд бид 2024 оныг эдийн засгийн хувьд таатай үзүүлэлтүүдтэй угтаж авсан байгаа юм. Гэсэн ч богино хугацаанд бий болсон энэ таатай нөхцөл байдлыг ашиглан хуримтлал үүсгэж, цаашид бий болж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдлын үед захиран зарцуулах бодлого баримтлах нь зүйтэй.
Эдийн засагч Р.Даваадорж “Эдийн засгийн хувьд таатай орчин нөхцөл бүрдсэн ч иргэдийн амьдрал тааруу, ашиг орлого нь муу байна. Нөгөөтээгүүр цар тахлын үеэс хойш аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нэн хүндэрсэн нь ч үүнд нөлөөлж байгаа. Харин төсөв дагасан 5000 компани л боломжийн байгаа гэж бодож байна.
2022 оны эцсийн байдлаар Татварын ерөнхий газар тайлангаа ирүүлэх ёстой 220 мянган аж ахуйн нэгжээс 150 мянга орчим нь тайлангаа ирүүлсэн. Өөрөөр, үлдсэн 70 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж, үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үг. Харин тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн тэн хагас нь буюу мөн 70 мянга нь “Х” тайлан ирүүлсэн талаар “Татварын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт, түүний үр нөлөө” гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсан байна лээ. 2022 оны дүнгээр нийт 130 орчим мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тиймээс дотооддоо валютын урсгалыг авч үлдэх тухай хоосон ярианаас илүүтэй дотоодын аж ахуйн нэгжүүдээ дампууруулахгүй байх, дотоод гадаадын аж ахуйн нэгжүүдийн бизнесийн орчинг таатай болгох асуудалд анхаарах шаардлага гарч байна. Энэ олон аж ахуйн нэгж хаалгаа бариад ирэхээр түүнийг даган олон мянган иргэн ажил, орлогогүй болж байгаа юм.

Нөгөө талаас манай эдийн засаг зэс, нүүрс гэх хоёрхон бүтээгдэхүүнээс хараат болчихож. Уул уурхайгаас биш, зөвхөн зэс, нүүрснээс л хараат болсон байна. Монгол Улсын олон жил эдийн засгаа солонгоруулна гэж явсан ажлууд эцсийн дүндээ ийм байдалд хүргэж. Монгол Улс 2019 онд түүхэн дээд хэмжээгээрээ буюу 36 сая тонн нүүрс экспортолж байлаа. Харин өнгөрсөн жил өмнөх түүхэн амжилтаа бараг хоёр нугалж, 70 сая тонн нүүрс экспортолсон. Өөрөөр, 2015 онд нүүрсний экспортоос 555 сая ам.доллар олж байсан бол өнгөрсөн жил есөн тэрбум ам.доллар буюу найман жилийн өмнөх үеэсээ 18 дахин их валют олж чадсан. Нүүрсний экспорттой холбоотойгоор төсөв давж биелсэн, нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.доллар давч гайхалтай өсөлт үзүүлсэн. Энэ бүх тоон баримт үнэн. Учир нь, Монгол Улс гадаадаас оруулж ирдэг 10 ам.доллар тутмынхаа наймыг нь зэс, нүүрсээрээ олдог. Уг хоёр бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өндөр үнэтэй байх, их хэмжээгээр гарахтай холбоотойгоор манай эдийн засаг ч өсөлттэй гарч байна. Эдийн засгийн бараг долоон хувийн өсөлтийн тавыг нь уул уурхайн салбар, үлдсэн хоёр хувь нь тээврийн салбар гээд хэлсэн ч хилсдэхгүй. Гэхдээ энэ бүхэн сайн сайхан бодлогын үр дүн ерөөсөө биш. Ердөө ч нүүрс өндөр үнэтэй байгаа үед их хэмжээгээр гаргаж чадсан нь макро үзүүлэлтүүдэд нөлөөлсөн хэрэг.
Эдийн засагч Д.Батсайхан “Сонгуулийн жил бүр төсөв нэмэгддэг муу зуршилтай болчихоод байна. Тэр дундаа урсгал зардлын хэмжээ нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, сайн зардал болох хөрөнгийн зардлын хэмжээ өсдөггүй. Харин муу зардал болох урсгал зардал өсдөг. Энэ оны төсөв Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр хэмжээтэй буюу 27 их наяд төгрөгт хүрч тэлсэн. Нийт төсвийн 60 хувь нь урсгал зардалд зарцуулагдана. 2024 оны төсөв 27 их наяд хүрч тэлсэн нь эдийн засгийн өсөлттэй холбоотой гэхээс илүүтэй сонгуулийн жил тохиож байгаатай шууд хамааралтай байна. Товчхондоо үрэлгэн төсөв болсон. Үүний үр дүнд эдийн засагт саармагжилт бий болгож, үнийн хөөрөгдөл бий болно.
Сүүлийн 27 сарын туршид инфляци төв банкны зорилтот түвшингөөс давсан. Оны эцсээр инфляци 10 орчим хувьтай гарсан гэх боловч энэ онд инфляц бүр өндөр байх дүр зураг харагдаж байна. Цалин, тэтгэвэр нэмэгдэж хэрэглээний шинжтэй зардал өсөж, зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Мөнгөний нийлүүлэлтийг дагаад бараа таваарын нийлүүлэлт нэмэгдэх дүр зураг ажиглагдахгүй байгаа учраас инфляцийн өсөлтийг өдөөнө.

Энэ утгаараа манай эдийн засгийн таамаглал 1-2 жилээр ухрахаар харагдаж байна. Дэлхийн эдийн засгийг аваад үзвэл энэ онд тийм ч таатай, эерэг байх үзүүлэлт ажиглагдахгүй байна. Харин ч эсрэгээрээ улам саармагжихаар байна. Монгол Улсын эдийн засаг жижиг. Тэр тусмаа хөрш орнуудын эдийн засаг, БНХАУ-аас шууд хамааралтай. Гэтэл БНХАУ-ын эдийн засаг өсөх таамаглал байхгүй байгаа зэрэг нь Монгол Улсын эдийн засагт шууд сөргөөр нөлөөлнө. Тиймээс Монгол Улсын эдийн засаг тэр хэмжээний эрсдэл бий болж буурах дүр зураг ажиглагдаж байна. БНХАУ-ын зах зээл дээр үл хөдлөх салбарын хямрал бий болсон. Энэ хямрал дэлхийн зах зээл дээрх металлын үнийг бууруулах эрсдэлийг авч ирнэ гэж судлаачид үзэж байна.Энэ эрсдэл Монголын гол орлого олдог салбаруудад сөрөг нөлөө үзүүлэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа Монгол Улс алт, зэс, нүүрс, нефть гэсэн дөрвөн төрлийн бүтээгдэхүүнээс гол орлогоо олж байна. Эдгээр бүтээгдэхүүний үнэ буурахад Монголын эдийн засаг уруудах эрсдэлтэй.
| БАЙР СУУРЬ: СОНГУУЛИЙН ДАРАА ҮНИЙН ӨСӨЛТӨӨ БУУЛГАЖ ЧАДАХ, НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ӨСӨХ ЭСЭХЭЭС ШАЛТГААЛЖ ЭДИЙН ЗАСАГ УХРАХ, УРАГШЛАХ НЬ ШИЙДЭГДЭНЭ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |