Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахал манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Цар тахал шийдвэр гаргагчдын шандасыг сорьж байна гэхэд хилсдэхгүй. Учир нь, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахдаа тэдний эдийн засгийн чадавхийг бууруулахгүйгээр шийдвэр гаргах нь чухал болоод байгаа юм. Гэвч манай улсын Засгийн газар тэгж чадаж байна уу.
19 хоногийн хатуу хөл хорионы үеэр нийт аж ахуйн нэгжийн 66 хувь нь үйл ажиллагаагаа зогсоогоод байгаагаа мэдэгдсэн. Цаашид хатуу хөл хорио үргэлжилбэл оны эцсээр 430 мянга гаруй иргэн ажлын байргүй болно гэсэн судалгааг МҮХАҮТ-аас гаргажээ. Энэ нь эдийн засгийн хямралыг өдөөх том шалтгаан болж мэдэхээр байна. Гэтэл Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ дотор аж ахуйн нэгжээ бодсон, ажлын байраа хадгалж үлдэхийн тулд хэрхэх тухай дурдаагүй нь харамсалтай. Түүнчлэн өдрийн орлогоороо амьдардаг иргэдийг хэрхэн дэмжих талаар тодорхой шийдвэр одоогоор алга. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөг тарааж, иргэдээрээ дамжуулан аж ахуйн нэгжүүдээ дэмжих санал гаргасан ч Засгийн газраас дэмжээгүйгээс харахад Монголын эдийн засаг “элгээрээ хэвтсэн” бололтой. Хэрвээ мөнгөтэй бол энэ хамгийн боломжит хувилбар байх байсан ч тоолдог нь үгүй учраас дээр нь өөрсдөө бус Ерөнхийлөгч оноо авах гээд байгаа учраас уг саналыг хүлээж аваагүй байж мэднэ.
Зарим нь, байдал бүр бишидвэл Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрүүдийнхээ нөөцөөс ард иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой байдлыг хангахын тулд зарцуулах хэрэгтэйг Засгийн газарт сануулсаар байна
Зарим улс оррн хэрэглээг нь дэмжих замаар иргэдийнхээ болон аж ахуйн нэгжийн орлогыг нэмэх бодлого барьсаар байна. Тухайлбал, Люксембургийн Засгийн газраас Жижиг, дунд бизнес эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажилтны тоо, орлогын төвшин зэрэг хүчин зүйлсээс хамааруулан 26500-126500 еврогийн мөнгөн тусламж олгож байв. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон бизнес эрхлэгчдэд 500 мянга хүртэлх еврогийн эргэн төлөгдөх хөнгөлөлттэй нөхцөлтэй эргэлтийн хөрөнгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж байжээ. Хэдийгээр энэ мэт том эдийн засагтай харьцуулашгүй ч манай улсын хувьд иргэдийн орлогыг дэмжих замаар аж ахуйн нэгжүүдээ тэтгэх бүрэн боломж байгааг эдийн засагчид хэлж буй. Гэвч иргэд, аж ахуйн нэгжүүдэд бэлэн мөнгөний тэтгэмж олгох энэ мэт саналыг одоохондоо хэн ч дахин гаргаж ирээгүй байна.
Засгийн газраас өчигдөр хөл хориогоо хэсэгчлэн сулруулж, нийслэл, Сэлэнгэ, Архангай аймагт хатуу хөл хориог 10 хоног сунгахаар болсноо мэдэгдсэн. Ингэхдээ 18 салбар үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр болсон нь сайн хэрэг ч үлдсэн салбарууд нь эрсдэлтэй нөхцөлд үлдэж байна. Энэ нь эдийн засгийн асар их эрсдэл, алдагдал дагуулж байгаа ч коронавирусийн тархалтыг хумих нь нэн тэргүүний ажил болоод байгааг Засгийн газар, УОК-ын гишүүд онцолж буй. Тэд хэдийгээр ийн онцолж буй ч урт удаан хугацааны хөл хорионы дараа дийлэнх аж ахуйн нэгжид хөл дээрээ эргэн босох нь анх бизнесээ эхлүүлж байснаас ч хүнд байна гэдэг нь тодорхой байгаа юм.
Учир нь, манай улсын эдийн засгийн уналт өнгөрсөн нэг, хоёрдугаар сараас эхлэлтэй. Нэгдүгээр сарын 26-ны өдрөөс “Өндөржүүлсэн байдлын зэрэг”-т шилжүүлж, зарим төрлийн бизнесийн ажиллах цагийн хуваарийг өөрчилж, заримынх нь үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ. Үүнээс хойш хөл хориог хэд хэдэн удаа сунгаж тавдугаар сар хүртэл аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй. Үүнтэй холбоотойгоор эдийн засгийн идэвхжил буурч, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож, сэргэлт авч чадаагүй байсаар өдийг хүрсэн. Харин сонгуулийн өмнө манай улсын эрсдлийн үнэлгээ 2019 оны түвшнээс уруудаж, 2016 оны сүүлчийн улирлын хэмжээнд очсон талаар EIU (Economic Intelligence Unit) мэдээлсэн байдаг. Түүнчлэн төсвийн алдагдал, төсвийн орлого буурах, цар тахлаас үүдсэн аялал жуучлалын салбарын зогсолт нь эдийн засагт мөн хамгийн хүндээр нөлөөлж байгаа.
Мөн манай улсын гадаад өр өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 30.8 тэрбум ам.доллар болсон талаар Монголбанкнаас мэдээлж байсан. Үүнээс 40 орчим хувь Засгийн газрын өр юм. Харин ирэх дөрвөн жилд нийт 11 тэрбум ам.долларын гадаад өр, бондын эргэн төлөлт хүлээгдэж байна. Энэ нь өнөө, маргаашаа яая гэж байгаа монголчуудын хувьд улам илүү дарамт болох нь тодорхой.
“Ковид-19” цар тахал ирэх жилүүдэд үргэлжлэхээр байгааг ДЭМБ тэргүүтэй дэлхий дахинд өрнөж буй үйл явдлууд сануулж, анхааруулсаар байна. Иймд хамгийн түрүүнд вакцины баталгаатай мэдээлэл ирэх хүртэл хөл хориогоо үргэлжлүүлж, эдийн засгаа бүр сөхрүүлчихгүй байх арга хэмжээ авах шаардлага байгаа. Ингэхдээ аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг бүр мөсөн зогсоохгүй байх, ажлын байраа хадгалж үлдэх боломжоор хангах, ядуурлыг нэмэхгүй байхад чиглэсэн бодит арга хэмжээ авах, экспортын хэмжээгээ нэмэх зэрэг эдийн засгийн өндөр ач холбогдолтой олон асуудлыг шийдэх тун хүнд сорилт одоогийн Засгийн газарт бий. Түүнчлэн томоохон төслүүдээ зоригтой хөдөлгөх нь эдийн засгаа сэргээх нэг боломж гэдгийг эдийн засагч, судлаачид хэлж байгаа. Зарим нь, байдал бүр бишидвэл Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрүүдийнхээ нөөцөөс ард иргэдийн амьдрал, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой байдлыг хангахын тулд зарцуулах хэрэгтэйг Засгийн газарт сануулсаар байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн гол хүч бол тогтвортой байдал бөгөөд үүнийг алдагдуулахгүй байх боломжийг төр, засаг хангах ёстой ч энэ үүргээ хэрхэх тухай одоогоор ямар нэг бодит шийдэл, шийдвэр гаргаж чадаагүй л байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөг тарааж, иргэдээрээ дамжуулан аж ахуйн нэгжүүдээ дэмжих санал гаргасан ч Засгийн газраас дэмжээгүйгээс харахад Монголын эдийн засаг “элгээрээ хэвтсэн” бололтой
| МОНГОЛ УЛСЫН эдийн засаг “ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЛЭЭ” |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |