• Өнөөдөр 2024-05-17

Монголбанк мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар буурууллаа

2020-11-23,   420

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бэлэн байдлын зэрэгт шилжиж хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотой эдийн засагт тодорхой хүндрэл гарч байна. Цаашид хүндрэлийг хэрхэн давж гарах талаар Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдлаа. Энэ хуралдаанаар Мөнгөний бодлогын мэдэгдэл, бодлогын хүүг бууруулах, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг хоёр нэгж хувиар бууруулж зургаан хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нэгж хувьцааг 2.5 нэгж хувиар бууруулж зургаан хувьд тогтоох арга хэмжээ авахаар боллоо.  Мөн хэрэглээний зээлийн хүүг долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах, ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжих, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийн нэвтрүүлэх багц шийдвэр гаргалаа" гэв.
 Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
-Ирэх оны эдийн засгийн дүр зургийг хэрхэн төсөөлж  байгаа вэ. Монголбанкнаас ирэх оны эдийн засгийн өсөлтийг  хасах 2.6 хувь гэж байсан. Төсөөллөө шинэчлэх үү. Энэ хэвээр хадгалах уу?
 
-Монголбанк эдийн засгийн өсөлтийн төсөөллөө шинэчилсэн. 2020 оны эдийн засгийн өсөлтийг есдүгээр сарын Мөнгөний бодлогын хуралдаанаар хасах 2.6 хувь гэж үзсэн. Тухайн үедээ дотоодын эдийн засагт цар тахал тархахгүй гэж тооцоолсон . Ингэхдээ гуравдугаар улирлын эдийн засаг нэмэх нэг хувьтай, дөрөвдүгээр улиралд таван хувийн өсөлттэй гарна гэж төсөөлж байв. Ирэх жилийн эдийн засгийг найм орчим хувийн болно гэж төсөөлсөн. Харин цар тахал дотоодод гарснаар нөхцөл байдал өөрчлөгдөж, эдийн засаг сөргөөр нөлөөлсөн тул эдийн засгийн өсөлтийг хасах 2.6-аас хасан 5.4 хувь болгож буурууллаа. Эдийн засгийн өсөлтийг бууруулахдаа худалдаа үйлчилгээний салбарт нэмэлтээр бууруулах тооцоо хийсэн. 
 
-Мөнгөний бодлогын хорооноос цар тахлын нөлөөгөөр хүндэрч байгаа эдийн засгийг цаашид хүндрэл багатай давах арга замыг хэрхэн тодорхойлж байна вэ. Хэдий хугацаанд ямар нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна?
 
-Одоогийн нөхцөл байдал нь хэд хэдэн сөрөг үр дагавартай байна. Нэгдүгээрт, дотоод үйл ажиллагааны идэвхжил сулрах, хоёрдугаарт,  үйл ажиллагаа, өрхийн орлого буурснаар банкны салбарын тогтвортой байдалд эрсдэл хуримтлагдаж, арилжааны банкны тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байна. Иймд Монгол банкнаас  эдийн засагт үйлчлэх санхүүжилтийн цонхуудад өөрчлөлт оруулах, банкны салбарт тогтвортой байдлыг хангах, санхүүгийн жуучлалыг хэвийн хэмжээнд хадгалах зэрэг ажил хийж байна. Мөнгөний бодлогын хорооноос харьцангуй урт хугацаатай дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх арга хэмжээ авсан. Ингэснээр санхүүжилтийн дэмжлэг нь өртгийг бууруулах эерэг нөлөөтэй. Мөн өрх аж ахуйн нэгжүүд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын хүндрэлд орж байна. Цаашид төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг зөөлрүүлэх арга хэмжээ авч байна. Тодруулбал, хэрэглээний зээлийн хүүг хойшлуулах арга хэмжээ авч байна.
 
-Мөнгөний бодлогын хүүг бууруулах шийдвэр нь 2007 оноос хойш хамгийн бага түвшинд хүргэж байна. Шийдвэр хэр хугацаанд үргэлжлэх боломжтой вэ. Авч байгаа арга хэмжээ хэр байгаа онож байна вэ?
 
-2007 оноос Монголбанк бодлогын хүүг нэвтрүүлсэн. Ингэхдээ 6.4 хувиар нэвтрүүлж байв. Үүнээс хойш бодлогын хүүг бууруулахгүй явсаар одоо зургаан хуюьвд хүргэж байна. Төв банкны тооцооноос харахад эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх дунд хугацаанд инфляцийн түвшинг бууруулах үндэслэлтэй гэж үзсэн. Макро зохистой бодлогын хүү нь яагаад Мөнгөний бодлогын хүүтэй хавсарч хэрэглэж байна гэх асуудал байгаа юм. Учир нь, мөнгөний бодлогын дээрх шийдвэр нь санхүүгийн нөхцлиыг зөөлрүүлэхэд түлхэц болно гэж үзсэн. Өнөөдрийн шийдвэрээр банкны заавал байлгах нөөцийн хэмжээг 2.5 нэгжээр бууруулснаар 400 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкны систем дээр чөлөөлж байгаа юм.

 


Монголбанк мөнгөний бодлогын хүүг хоёр нэгж хувиар буурууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188