Эдийн засгийн ухааны доктор, Профессор Л.Оюунтай ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч өрх бүрт нэг сая төгрөг өгөх санал гаргасан ч Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэнгүй. Та эдийн засагч хүний хувиар энэ саналыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Өгөх л хэрэгтэй. Өөр зам байхгүй. Гэхдээ яаж, хэдийг өгөх вэ гэдэг л чухал.
-Хэрэглээгээр дамжуулж эдийн засгийг дэмжих тухай та ярьж байсан. Манай улсад хэр боломжтой юм бэ?
-Эдийн засаг бол хүний хэрэглээнд зориулагдан ажилладаг “машин” юм. Хүмүүст зориулж үйлдвэрлэж байгаа бараа, үйлчилгээнүүд борлуулагдаж байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэглэгдэж байх ёстой юм. Мөнгө, орлогогүйгээс болоод борлуулалт явагдахгүй бол макро эдийн засгийн бодлоготой холбоотой болно. Харин хүмүүст хэрэглэгдэхгүй, хэрэгцээ шаардлагыг нь хангахгүй бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, эсвэл хэрэгцээтэй хүнд нь хүргэж чадахгүй байгаа бол тухайн аж ахуйн нэгжийн буюу микро эдийн засгийн асуудал болдог.
-Асуудал болно гэдэг нь?
-Асуудал гэдэг нь алдаа гэсэн үг. Хэрэглээгээр дамжуулж олон зүйлийг шийдвэрлэдэг. Бодлогоор шинэ хэрэглээ үүсэж болно. Хүмүүсээ соёлжуулж, эрүүлжүүлж, хөгжүүлж гэх мэт. Хэрэглэх тусам нийгэм ч хүн ч хөгжиж байдаг. Манай улсын хувьд энэ хуулиас гадуур оршин тогтнохгүй тул хэрэглээг хангах л хэрэгтэй.
-Иргэдэд мөнгөн тусламж үзүүлснээс, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн дээр юм биш үү?
-Хоёуланг нь дэмжинэ. Учир нь, мөнгөтэй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулна, бараа үйлдвэрлэнэ, үйлчилгээ үзүүлнэ. Гэтэл мөнгөтэй худалдан авагч байхгүй бол яах вэ, Тэгэхээр хоёуланд нь мөнгө өгөх хэрэгтэй.
-Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа 23 арга хэмжээ иргэдэд хэр бодитой дэмжлэг үзүүлж чадахаар байна вэ?
-Үзүүлнэ. Гэхдээ орлого олох тал дээр нь бас анхаарах хэрэгтэй.
-Өдрийн орлогоороо амьдардаг олон хүн байна. Гэтэл дээрх арга хэмжээнүүд тухайн хүмүүст чиглэгдээгүй гэх шүүмжлэл байна?
-Огт чиглэгдээгүй биш. Нэмэр болсон зүйл байгаа. Би энэ дээр нэг өөр бодолтой байдаг. Иргэд хэр зэрэг мэрийсэн бэ гэдэг асуулт. Бидний монголчуудын түгээмэл нэг алдаа бий. Урьдчилж санхүүгээ бэлтгэдэггүй. Болно доо гээд байдаг тайван байдал. Зовлон үзээгүйдээ ийм байдаг байх. Ер нь монголчуудыг өлсөж үзээгүй ард түмэн гэж ярьдаг юм байна лээ. Би ч тэгж боддог. Тэгээд л ийм хэнэггүй талдаа.
-Хөл хорионы үед эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгж, иргэдээ дэмжих талаар Олон улсын ямар сайн туршлага байдаг юм бол?
-Нэг жишээ авъя. АНУ эдийн засгийн хямралд орсон үед автомашины үйлдвэрт Засгийн газраас нь 400 мянган ам.доллар шилжүүлээд ажилчдаа цомхотгож болохгүй шүү гэсэн байдаг. Энэ мөнгөөр нь ажилчдынхаа цалинг олгоод үйлдвэрлэл нь хэвийн явагдсан. Үр дүнд нь автомашин үйлдвэрлээд зах зээлд нийлүүлсээр байсан. Тухайн үйлдвэрийн ажилчид цалинтайгаа байсан болохоор худалдан авалт нь хэвийн байсан байж таарна. Тэр худалдан авалт нь бусад аж ахуйн нэгжүүдийн борлуулалтыг дэмжсэн. Тэдгээр газрууд ажилчдынхаа цалинг тавих боломжтой болсон төдийгүй автомашин худалдан авах үйлдвэрийн ажиллагаа хэвийн болох нь ойлгомжтой. Ийм аргаар эдийн засгийг хэвийн ажиллаж тогтворжсон байдаг.
-Бусад улс өөрийн иргэд болон оршин суугаа гаднын иргэдийг хүртэл мөнгөн тусламжаар дэмжиж байна. Манай улсад мөнгөн тусламж үзүүлэх боломж үнэхээр байхгүй харагдаж байна уу?
-Байлгүй яахав. Гол нь хэнд, хэдэн төгрөг, яаж өгөх вэ, юун дээр үндэслэж өгөх вэ гэдгээ л маш шударга зохион байгуулах хэрэгтэй. Улс мөнгөгүй болно гэж байдаггүй. Бүр болохгүй бол мөнгө хэвлэж болно.
-Цар тахлын үед хамгийн их эрсдэл хүлээдэг ямар салбар байдаг вэ?
-Бүх салбар. Учир нь, өнөөдөр нийгмийн хөдөлмөрийн хуваарь өндөр түвшинд гүнзгийрсэн тул бүх үйл ажиллагаа, бүх салбар, бүх үйлдвэрийн газрууд хоорондоо холбоотой болсон. Хоорондоо холбоотой гинжин хэлхээнд орсон гэсэн үг. Энэ гинжний нэг гогцоо тасрахад л бүгд доголдоно. Тэгэхээр чухалгүй салбар гэж байхгүй. Хүнд хэрэгтэй, хэрэгцээг нь хангаж байгаа бүх зүйл хэрэгтэй. Иймээс бүх салбар эрсдэл хүлээж байна даа.
-Таны бодлоор Засгийн газар эдийн засгаа тэтгэх тал дээр хэр ажиллаж байна гэж дүгнэж байна вэ?
-Хичээж байна. Ажиллаж байна. Үнэлгээ өгөхөд хэцүү. Олон хүний, олон аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ өөр. Нөгөө талаас амьдрал дандаа сонголттой. Хамгийн чухал гэснээ л сонгодог. Тэгэхээр бүгдэд таарсан, хүссэн болгоныг нь биелүүлсэн нэг арга хэмжээ гэж байхгүй.
-Цаашид нөхцөл байдал хүндэрвэл манай улсын эдийн засаг үүнд бэлэн эсэх талаар та юу гэж бодож байна?
-Ер нь бол гайгүй. Ямар ч байсан хүнсний гол бараанууд мах, сүү, талх, тариа, хүнсний ногоо зэргийг дотооддоо үйлдвэрлэж байна. Энэ бараанууд гаднаас хамааралгүй гэсэн үг. Зохион байгуулалт, иргэдийн ухамсар л нөлөөлбөл нөлөөлнө. Гайгүй ээ, би энэ талаар нэг их санаа зовохгүй байна.
| Л.ОЮУН: Улс мөнгөгүй болно гэж байдаггүй. Бүр болохгүй бол мөнгө хэвлэж болно |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |