 (5)(5).jpg)
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах нь зөв үү?
-Цар тахлын хөл хорионы үед иргэд ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах нь зөв байсан. Одоо иргэдийн амьдрал эргээд хэвийн байдал руу орж байгаа тул эргэн төлөлтийн хугацааг сунгах нь оновчтой биш.
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах ямар үр дүнд хүргэж байгаа юм бэ?
-Иргэдээ ялгаварлаж байгаа хэрэг. Арилжааны банкууд болон МИК олох ёстой орлогоо олж чадахгүй нөхцөл үүссэн. Ипотекийн зээлийн эргэн төлөлт үндсэндээ зогсож, зээл хүлээсэн иргэдэд дарамт болж байна. Иргэд эргээд орлоготой болж, амьдралын түвшин нь дээшилж байвал эргэн төлөлтийг шаардах нь зөв.
Ипотекийн зээл олголт ховордсоноор барилгын компаниуд өөрсдөө ипотекийн зээлийн олон төрөл санал болгож байна. Энэ бол сайн тал. Харин нөгөө талдаа орон сууцны эрэлт буурч, барилгын ажил зогсох хандлагатай байна. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь бараа үйлчилгээний эрэлт нэмэгдэж, үнэ өсөхөд нөлөөлөх нэг хүчин зүйл юм. Бараа үйлчилгээний үнэ өсөх нь иргэдийг ядууруулж байна. Саяхан гэхэд л гурилын үнэ өсөж, иргэдэд хүнд цохилт боллоо.
 (4)(3).jpg)
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг дахин сунгах талаар ярьж байна. Эдийн засагч хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Бид бараг гурван жилийн хугацаанд онцгой эдийн засгийн нөхцөлд ажиллалаа. Энэ хүрээнд цар тахлын гэх тодотголтой хууль эрх зүйн орчныг бий болгож, эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийн орлогыг хамгаалах чиглэлд олон арга хэмжээг хэрэгжүүллээ. Энэ нь цар тахлын нөхцөл байдалд гэсэн агуулгаар зарим талаар хүлээн зөвшөөрч болох арга хэмжээнүүд байсан. 2022 оны эхнээс нийгэм, эдийн засгийн амьдрал хэвийн байдалдаа орж эхэлсэн. Гэсэн ч эдийн засаг төдийлөн сэргээгүй байна. Иймд бидний зүгээс цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгох сорилттой тулгарч байна гэж би хувьдаа ойлгож байгаа. Үүний тулд цар тахлын үеийн хууль эрх зүйн орчныг дуусгавар болгож, эдийн засгийг өөрийн жам ёсны хөгжлийн горимд оруулах шаардлагатай. Энэ нь халамжийн хүрээг хязгаарлах, төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлого гэх мэтийг агуулсан цогц арга хэмжээ байх учиртай.
-Зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байх нь дараагийн хүмүүсийн боломжийг хааж байна гэх шүүмжлэл бий. Үүнтэй санал нийлэх үү?
-Манай улсад ипотекийн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй олон сул талтай байгаа. Монголбанкны өнөөг хүртэл санхүүжүүлж байгаа байдал, зээлийн хүү нь зах зээлийн хүүгээс доогуур байгаа явдал юм. Бидний хувьд энэ хөтөлбөрийн хүрээнд эдгээр асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэтэл байдлыг улам дордуулах шийдвэр гаргах талаар хэлэлцэх гэж буй нь харамсалтай. Өнөөдрийг хүртэл таван удаагийн шийдвэрээр 3.4 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг ямар нэгэн хүү хуримтлуулах нөхцөлгүйгээр хойшлуулаад байна. Энэ нь сар бүр 30 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр хоёр жилийн хугацаанд орж ирэхгүй хойшилсон гэсэн үг. Энэ хэрээр ипотекийн санхүүжилт тасарч, ИЗББондын эргэн төлөлт тасарч, зээл олгогдох нөхцөл буурахаас гадна тогтолцоог эрсдэлд оруулж байна. Энэ нь тодорхой гажуудлыг үүсгэнэ.
Хагас жилийн байдлаар нийт 14.5 мянган иргэнээс хүсэлт ирсэн, үүний 3.7 мянга иргэний хүсэлт шийдвэрлэгдсэн нь үүнийг гэрчилнэ. Энэ хэрээр шинээр зээл авах иргэдийн боломж хязгаарлагдана. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд 10 их наядын төлөвлөгөөний дагуу Монголбанк дэмжиж ирсэн, үүнийгээ зогсоохоор мэдэгдчихээд байгаа гэж би хувьдаа ойлгож байгаа. Иймд эргэн төлөлтийг сэргээхгүй бол энэ хөтөлбөрийн хувьд томоохон эрсдэл бий болно.
Энэ нь өнөөдөр зээл авчихсан 100 мянга гаруй өрхийн асуудал биш урт хугацаанд нийт иргэдийн амьдралыг чанарыг сайжруулахтай холбоотой хөтөлбөр юм. Үүнийг улс төр, эдийн засгийн хүрээндээ ойлгох нь чухал билээ. Иймээс улс төрийн өнгө аястай тодорхой бүлэгт чиглэсэн шийдвэр гаргаж, барилгын салбар, ипотекийн тогтолцоонд эрсдэл гаргахгүй гэж найдаж байна.
-Зээлээ хойшлуулж байгаа иргэдийн хувьд ашигтай байх. Гэхдээ эдийн засагт ямар сөрөг үр дагавар авч ирж байгаа юм бэ?
Энэ нь зөвхөн зээл авсан иргэдийн асуудал биш. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь нийгэм, эдийн засгийн хувьд сөрөг нөлөөтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Бидний шийдвэр цөөн иргэдээ бодох уу, эсвэл урт хугацааны тогтолцоогоо хамгаалах уу гэдгийг л сонгох асуудал юм. Нөгөө талаас энэ шийдвэр энэ онд дуусгавар болно гээд хүлээж, үйл ажиллагаагаа төлөвлөсөн барилгын салбарыг бодох учиртай. Эцэст нь бид халамж, анхаарлаа харьцангуй багасгаж, эдийн засгийн сэргэлт, өсөлтийг дэмжсэн бодлогод анхаарах учиртайг сануулах нь зөв байх. Хэт халамж, анхаарал нь эдийн засгийн талаасаа маш их хохиролтойгоос гадна иргэдийн хийж бүтээх, хөдөлмөрлөх сэтгэлгээнд сөрөг нөлөөлж бусдын гарыг харж амьдрах байдал руу сүүлийн 10 гаруй жил түлхэж ирсэн.
 (3)(5).jpg)
-Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг дахин сунгах талаар ярьж байна. Энэ хугацааг хойшлуулах нь эдийн засагт ямар үр дагаврыг авчрах вэ?
-Нийт зарлагынхаа 40 орчим хувьтай тэнцэх мөнгөн дүнгээр эргэн төлөлт төлнө гэдэг нэг талаараа иргэдийн эдийн засагт дарамт авчирна. Иргэдийн худалдан авах чадвар буурсан энэ үед зээлийн төлөлтийг хойшлуулж байгаа нь эдгээр иргэдийг тэр дарамтаас чөлөөлж байгаа юм. Нөгөө талдаа өнгөрсөн хугацаанд 350-400 тэрбум төгрөг эргэн төлөгдөх ёстой байсан. Энэ нь эдийн засагт эргэлдэх байсан боломж хасагдаж байгаа хэлбэр юм.
Зээлийн эргэн төлөлтийн асуудлыг гурван талаас нь харах хэрэгтэй. Ипотекийн зээл авч буй нийт зээлдэгчдэд бол зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах нь ашигтай. Гэтэл тэдний эргэн төлөлт хуримтлагдаж байж дараа дараагийн орон сууц авахаар, ипотекийн зээлд хамрагдахаар хүлээж буй хүмүүст хохиролтой байна. Мөн энэ зээлийг сунгаснаар зээлийн эргэн төлөлт, түүний хүү шимтгэл МИК дээр орлого болж очихгүй байх нь МИК-ийн үйл ажиллагаа доголдох магадлалтай. Харин төрийн талаас энэ зээлийн эргэн төлөлтийн сунгалтын амьдралын түвшин нь дээшилж байвал эргэн төлөлтийг шаардах нь зөв асуудлыг улс төрийн маркетинг хэлбэрээр ашиглаад байгаа гэж би харж байгаа. Бүх талын оролцоог харж, дэнсэлж байж энэ шийдвэрийг гаргах хэрэгтэй.
| БАЙР СУУРЬ: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах шаардлагагүй |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |