“Ипотекийн зээл олгохгүй байна”, “Ипотекийн зээлийг жилийн дараа авах боломжтой гэнэ”, “Ипотекийн зээл олгохоо больсон байна лээ” гэх яриа иргэдийн хооронд өрнөдөг. Үүнчлэн иргэд ипотекийн зээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч чаддаггүй учир төөрөгдөлд ордог. 2023 онд ипотекийн зээлийн хөтөлбөрийн үйл ажиллагаанд Монголбанк оролцохооргүй болжээ. Мөн ипотекийн зээлийн эргэн төлөлт дахин сунгах эсэх нь тодорхойгүй байгаа аж. Харин одоогийн байдлаар ипотекийн зээлийн эрэлт хэрэгцээ ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар банкууд дээр нийт 1.1 их наяд төгрөг буюу 14500 иргэний ипотекийн зээлийн хүсэлт иржээ. Үүнээс зөвхөн 293.8 тэрбум төгрөг буюу 3700 иргэний хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Мөн сар тутмын тайлан тооцоогоор 185.1 тэрбум төгрөг буюу 2400 иргэний хүсэлт нэмэгдэж, ипотекийн зээл удааширдаг байна.

Ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны банкууд хамтран гаргадаг бөгөөд 2017 оноос эхлэн өмнө олгосон ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр дараагийн ипотекийн зээлийг санхүүжүүлдэг болжээ. Дээрх эргэн төлөлтийн загвар бол мөнгөний урсгалыг бий болгосон хамгийн зөв систем. Гэвч цар тахлын үед Улсын Их Хурлаас баталсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд 2020-2023 он хүртэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулахгүйгээр хойшлуулсан.
Цар тахлын үед 3.4 их наяд төгрөгийн 63200 өрх зээлд хамрагдсан гэх мэдээлэл бий. Ингэж хамгийн багаар тооцоолж үзвэл, 750 гаруй тэрбум төгрөгийн үндсэн болон хүүгийн төлбөрийг ипотекийн зээлд олгох боломжтой байсныг хойшлуулсан байна. Түүнчлэн хүүгийн төлбөрийг хөнгөлсөн гэсэн үг юм. Үүнийг Монголбанкнаас тавьж буй 100 сая төгрөгийн зээлийн хязгаарлалтаар барагцаалж тооцоолбол, 7410 зээлдэгч зээл авах боломжоо өнгөрсөн гурван жилд алджээ. Ипотекийн зээл хомсдох болсон гол шалтгаан нь зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж, санхүүжилтийн эх үүсвэр багассантай холбоотой гэж холбогдох мэргэжилтнүүд үзэж байгаа.
.jpg)
Үүнтэй холбоотойгоор сүүлчийн өдрүүдэд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, зээл зогсох үгүй эсэх нь олны анхаарлыг татаж байгаа.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд уг зээл хойшлуулалтаас үүдэлтэйгээр Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр жил бүр олгохоор амласан 700 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. Үүнийг Засгийн газраас нэмэлт эх үүсвэрээр шийдвэрлэх шаардлагатай гэжээ. Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсөв хэлэлцэгдэж байгаа энэ үед, Улсын төсөвт ипотекийн зээлийг санхүүжүүлэхтэй холбоотой заалт байхгүй. Зөвхөн Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших иргэдэд олгох гурван хувийн зээлийн хүүгийн татаас туссан байсан гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс ипотекийн зээлийн дутагдаж буй санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэхгүй нь ойлгомжтой. Эргээд Монголбанк Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх гарцтай. Гэвч энэ сонголт зөвхөн зээл авч байгаа иргэдэд бус улс орны эдийн засаг, нэн ялангуяа инфляцын дарамт, мөнгөний ханшийн бууралтаар илэрдэг нь харамсалтай. Улаанбаатар хотод амьдрах иргэдийг хохироохгүйн тулд ипотекийн зээлийг хойшлуулахгүй байх нь чухал. Мөн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг сэргээх нь манай улсад ашигтай байгаа юм. Энэ нь зөвхөн банк санхүүгийн салбар бус барилга, түүнийг дагасан салбаруудын хөгжилд нөлөөлж, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.
.jpeg)
Ипотекийн зээл авах үндсэн шалгуурууд бий. Нэгдүгээрт, зээлдэгчийн зээлийн сарын төлбөр өрхийн орлогын 45 хувиас хэтрэхгүй байх, зээлээ төлөх бүрэн чадвартай гэдгээ баталсан байх гэсэн шаардлага байдаг. Ипотекийн зээлийн хойшлуулалтад нийт 63200 зээлдэгч хамрагдсанаас 90 хувь нь цалингийн орлоготой, 10 хувь нь хувиараа бизнес эрхэлдэг байна. Өнгөрсөн хугацаанд цалингийн орлоготой иргэдэд үнийн өсөлт, инфляцыг эс тооцвол орлого нь тасалдаагүй, төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага цалингаа хэвийн өгсөн болон төрийн байгууллагууд цалингаа 10-30 хүртэл хувиар нэмсэн. Тийм учраас эдгээр хойшлуулалтад хамрагдсан зээлдэгчдээс хүү хуримтлуулахыг зогсоосон үед үндсэн төлбөрөө төлж байсан зээлдэгчид ч нэлээдгүй их байжээ. Тэгэхээр бид сүүлийн гурван жилийн хугацаанд 750 гаруй тэрбум төгрөгийг халамж хэлбэрээр үржээ. Орон сууцны ипотекийн зээл цаашид үргэлжлүүлэх эсэхэд иргэдийн оролцоо, тэдний дуу хоолой чухал байна.
| ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГЭЭР НӨЛӨӨЛНӨ |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |