-ВАЛЮТЫН ХОМСДОЛ НЬ БОДИТ-
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.
-ОХУ, Украины асуудал манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа вэ. Өнөөгийн Монголын эдийн засагт ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Орос, Украины асуудал манай улсын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт болон үнийн өсөлтөд нөлөөлж байна. Европоос транзитээр дамжин ирж байгаа бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнэ өснө. Монгол Улс шатахуунаа ОХУ-аас худалдаж авдаг, бүрэн хамааралтай. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийн нэг нь ОХУ-ын гол экспортын бүтээгдэхүүн болох нефть, шатахууныг нь олон улсын зах зээлд борлуулахгүй болсноор нефть, шатахууны үнэ өсөхөөр байна. Мөн түүнчлэн улаан буудай, наранцэцэгийн тос хомсдохоор байна. ОХУ, Украин хоёр дэлхийн зах зээлийн 30 хувийг хангадаг.
-Орос, Украины тулгаралт хэр удаан үргэлжилж, цаашид нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх бол. Өмнө нь дайн дажны үед алтны үнэ хэдэн хувиар өсөж байсан бэ?
-Одоогоор алтны үнэ ихээр өсөж байгаа. Ер нь дайн, эдийн засгийн хямрал зэрэг хүнд хэцүү үед байнга л өсөх хандлагатай байдаг. Зарим тохиолдолд 50 хувиар өсөж байна.
-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсөж байгаа хэдий ч манайх нүүрсээ гаргаж чадахгүй байна гэх мэдээлэл байсан. Энэ талаар?
-Дэлхийн нүүрсний үнэ өсөж байгаа. Монгол Улсын түүхий эдээ экспортолдог гол орон бол БНХАУ. Цар тахал мөн түүнчлэн өвлийн олимп гээд хилээ хаасантай холбоотой хангалттай хэмжээнд экспортолж чадаагүй. Одоо ч БНХАУ-д омикроны дэгдэлт өндөр байгаатай холбоотой хилээ бүрэн нээгээгүй, Монгол Улсын экспортод тодорхой хязгаарлалтууд байгаа.
.jpeg)
(28).jpg)
-Зарим эдийн засагч, улс төр судлаачид дайнаас хамгийн их хожих нь АНУ, БНХАУ байх болно. Мөн Монголд таатай нөхцөл үүснэ" хэмээн ярьж байгаа. Таны хувьд энэ асуудлыг хэрхэн харж байгаа вэ?
-Монголд хүндрэлтэй байх болов уу гэж харж байна. Монгол Улс бол далайд гарцгүй, хоёр оронтой л хиллэдэг. Тэгэхээр нэг нь буюу ОХУ-ын эдийн засаг хүндэрвэл манай улсад ч нөлөөтэй.
-Ирэх өдрүүдэд манай улсад эдийн засгийн таатай ба таагүй ямар нөхцөл байдал үүсэх вэ. Шатахууны үнэ нэмэгдэхээс эхлээд монголчууд бүсээ чангалж байна шүү дээ?
-Эдийн засгийн хувьд хүндрэлүүд үүсэх болов уу гэж харж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт буюу инфляц, төгрөгийн ханшны сулрал зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсэх нь тодорхой.
-Улсын төсөвт хүндрэл учирч байгаа юу?
-Мэдээж улсын төсөвт хүндрэл учирч байгаа. Улсын төсвийг экспорт болон татвараар бүрдүүлдэг. Тэгэхээр экспорт буурсан, ААН буюу бизнесийнхний үйл ажиллагаа хүнд байгаатай холбоотой төсөвт хүндрэл учирч байгаа.
-Манай улсад цалингаас бусад зүйлийн үнэ өслөө. Үүнийг юутай холбож тайлбарлах вэ. Ноолуураас ахиу ам.доллар олох боломжтой юу?
-Үнэ өсөхөд олон шалтгаан нөлөөлж байгаа. Үүнд шатахууны үнэ, ихэнх бараагаа гаднаас худалдаж авдаг, төгрөгийн сулрал, хил гаалийн асуудал гэх мэт ноолуураас илүү валют олох боломжтой. Гагцхүү бүх ноолуураа дотооддоо боловсруулж нэмүү өртөг шингээж борлуулах хэрэгтэй.
-Долларын хомсдол бий болсон. Банканд таван саяас доош төгрөгт ам.доллар худалдах хязгаар тавьсан. Үүнээс гадна иргэд ам.долларын хадгаламжаа авах хүсэлт гаргахад банк биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсжээ. Энэ нь юутай холбоотой вэ?
-Нэг талаасаа хангалттай хэмжээнд экспорт хийхгүй байгаа. Тэгэхээр хангалттай хэмжээнд валют орж ирэхгүй байна. Бизнесийн идэвхжил эхэлж байгаатай холбоотой эрэлт өссөн. Үйлчилгээ, үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эдээ гаднаас авахтай холбоотой.

-Валютын нөөц юунаас болж багасдаг юм бэ. Зохиомол хомсдол уу, бодит хомсдол уу гэдэг нь тодорхойгүй байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
-Зах зээл дээр ам.долларын эрэлт их болоод эхлэхээр нийлүүлэлт нь хангалттай хэмжээнд байхгүй бол валютын нөөцөө арилжааны банканд дуудлага худалдаагаар нийлүүлдэг. Өнөөдөр үүсэж байгаа хомсдол бол бодит гэж харж байгаа. Ам.доллар худалдаж авах эрэлт их байна. Харин хангалттай нөөц байхгүй.
-Цар тахлын үед ам.долларын ханш ямар байсан бэ. Монголчууд валютаа цуглуулж Орост өгч хомсдол үүсгэсэн гэх мэдээлэл байна. Том эдийн засагтай Орост манайхаас валют татах шаардлага бий юү. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Цар тахлын үед ам.долларын ханш тогтвортой байсан. Бараг сүүлийн 1.5 жилийн хугацаанд ойролцоогоор 2848 төгрөг байсан. Өсвөл 2850 төгрөг болоод л буцаад бууж байсан. Монгол банк тодорхой нийлүүлэлт хийж тогтворжуулж байсан. Гэхдээ эрэлт ч буурсан байсан. ОХУ-ын хувьд эдийн засгийн хориг арга хэмжээнүүдэд орсноор гол экспортын бүтээгдэхүүн болох нефть, газ болон бусад зүйлсээ экспортлох боломжгүй. Ингэснээр валют орж ирэх урсгал нь татарсан гэж хэлж болно. Мөн түүнчлэн олон улсын зах зээл дээрээс мөнгө зээлсэн байгаа тул тэрийгээ төлөх хэрэгтэй байгаа. Өнгөрсөн гурав дахь өдөр 117 сая ам.долларын өрөө төлөх ёстой байсан. Хэрэв хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол дахин олон улсын зах зээлээс хөрөнгө мөнгө босгох боломжгүй болдог. Аргентин цаг хугацаандаа олон улсын зэх зээлээс авсан мөнгө төлөөгүй улмаас 15 жил дахин авах эрхгүй болж байсан.
-Богино хугацаанд валютын нөөц нэмэх, хомсодсон ам.долларын олох ямар боломж байна вэ?
-Гадаад хөрөнгө оруулалт татах, экспорт, бизнесийн буюу ААН-ийн үйл ажиллагаа дэмжих боломжтой.

| Б.ЛАКШМИ: Шатахууны үнэ нэмэгдэж, улаан буудай, наранцэцэгийн тос хомсдохоор байна |
|
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
БАЯНХОНГОР АЙМАГТ ШОНХОР ШУВУУ БАРИХ ГЭРЭЭГ ЦУЦАЛЖЭЭ
2026-08-23 15:35:11
Дижитал технологи, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв
2026-08-23 15:33:02
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
2026-08-23 15:31:34
ТИЙБОЛЫН 17 ДАХЬ УДААГИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД МАНАЙ УЛСААС ЗУРГААН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА
2026-08-23 15:18:40
Монгол Улс, Израильтай усны менежмент, цөлжилтийн чиглэлээр ажиллана
2026-08-23 12:31:09
Г.Саруулбуян казах курашийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-23 11:31:34
ОБЕГ-ын дарга НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ
2026-08-23 09:31:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |