“Рио Тинто” групп болон “Туркойз Хилл Ресурсэс” компаниас арванхоёрдугаар сарын 13-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд албан захидал ирүүлсэн. Тус захидалд “Оюутолгой” ХХК-ийн талд үүссэн эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Оюутолгойн далд уурхайг ашиглалтад оруулахаар тооцсон 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, өмнөх гэрээ буюу “Дубайн гэрээ”-г эцэслэн шийдэж, дуусгавар болгох саналыг тусгасан юм.

Үүнтэй холбоотойгоор “Дубайн гэрээ”-г цуцалж, дахин шинэ гэрээ байгуулах болбол хэрхэх тухай асуудалд эдийн засагчдын байр суурийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ирүүлсэн захидлын агуулгыг харвал, Оюутолгойн зэс маш чухал, үүнээс “Рио Тинто” салахыг хүсэхгүй байгааг харуулж байна. Би нэгэнт эхлүүлснээс хойш дахин гэрээ хийж, Монголдоо ашигтай байдлаар эргүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
Цаашдын гэрээ хэлцэлд өмнөх гэрээ шиг өөрсдийн баялгаа өгчихөөд хариуд нь өр, зээлийн асуудалд орж болзошгүй эсэхдээ анхаарах ёстой. Хэрэв тэгж чадахгүй бол яг л өмнөх гэрээ шиг бүх зүйл бахь байдгаараа, шүүмжилсэн хэвээрээ л үлдэнэ. Тиймээс “Оюутолгой” төслийн өмнөх гэрээг цуцалж шинэ гэрээ байгуулах болбол үүндээ анхаарч, хоёр талаас чадварлаг мэргэжилтнүүдээ ашиглах ёстой. Харин илүү ул суурьтай гэрээ байгуулахыг хүсвэл гаднын туршлагатай хүнийг ч оролцуулж болно.
Өмнөх гэрээ дутуугаар барахгүй болсон. Тэр үед “Оюутолгой” төсөл улс төртэй маш их хутгалдсан. Харин одоо бол “Оюутолгой”-н гэрээнд улс төр оролцохоос өөр аргагүй байдалд хүрээд байна. Өмнөх алдаагаа давтахгүй байхын тулд улстөржүүлэх хэрэгтэй боллоо.
.jpg)
“Оюутолгой”-н асуудалтай холбоотой яриа хэлэлцээр үр дүнтэй үргэлжилж байгаад баяртай байна. Гэхдээ бид өмнөх Засгийн газруудаа үгүйсгээд байж болохгүй. “Дубайн гэрээ”-г одоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртэл дэмжиж байсан. Иймд улстөржүүлээд байх хэрэггүй л болов уу.
Монгол Улс ядуурлаас гарахын тулд жил бүр нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Харин энэ орчныг бүрдүүлэхэд Оюутолгой чухал үүрэгтэй. Хувь нийлүүлэгчид ёс зүйтэй, мэргэжлийн түвшинд хэлэлцэх нь зөв. Түүнээс биш Засгийн газар нь УИХ-тайгаа нийлээд гаднын хөрөнгө оруулагчийг дарамталж болдог гэсэн дохиог гаднынханд өгчихвөл хохирч үлдэх нь монголчууд бид өөрсдөө.
Нэгэнт бүтээн байгуулалт нь дуусаж байгаа учир “Оюутолгой”-н баримт бичгийг цуцлахад асуудал үүсэхгүй. Гол нь гуравдагч хөршүүдийн хөрөнгө оруулагчид л монголчуудыг барьцгүй, хувирамтгай засагтай улс гэж үзэх болов уу. Хэрэв өмнөх гэрээг бүрэн цуцалж, дахин ширээ гэрээ байгуулах болбол 34 хувиа болиод, оронд илүү өндөр роялти тогтоох хэрэгтэй.

| ЭСРЭГ ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: “Оюутолгой”-н шинэ гэрээний сэдвээр улстөржих нь ЗӨВ, БУРУУ |
|
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |