ОХУ экспортын бараа бүтээгдэхүүндээ хязгаарлалт тогтоох түр журам боловсруулж эхэлжээ. Уг бараа бүтээгдэхүүнд шатахуун хамаарч байгаа юм байна. Манай улс шатахууны хэрэглээгээ 100 импортоор хангадаг. Тэр дундаа ОХУ-ын Роснефть компаниас хэрэглээнийхээ 95 хувийг хангадаг билээ. Хэрэв дээрх журам ирэх сараас хэрэгжиж эхлэх нь үнэн бол шатахууны нөөц хомсдож, 300 төгрөгөөр нэмэгдсэн АИ-92 автобензины үнэ дахин нэмэгдэх, хэрэглээний саван дахь бүтээгдэхүүний үнэд хүчтэй савлагаа үүсэх зэрэг эрсдэлтэй. Үүнтэй холбоотойгоор АМГТГ-ын Газрын тосны асуудал эрхэлсэн орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-ОХУ шатахууныхаа экспортод хязгаарлалт тогтооно гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-ОХУ-д шатахууны экспортод түр хориг тавих журам боловсруулах ажил явагдаж байгаа. Тодруулбал, экспортоор гаргаж буй зарим нэр төрлийн бүтээгдэхүүн, түүхий эдэд лимит буюу хязгаар тогтоох юм байна. Уг хязгаарлалтад шатахуун хамаарч байгаа. Найм, есдүгээр сараас энэ журам хэрэгжиж эхлэх болов уу. Яг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ гэдэг нь ОХУ-ын дотооддоо ярьж байгаа асуудал. Хамгийн гол нь тус улсаас ямар нэгэн шийдвэр гаргалаа гэхэд импортлогч орны хувьд тодорхой арга хэмжээ авна.
Бидэнд ирсэн мэдээллээр "Евро-5" стандартын шатахуунд хязгаарлалт тогтоож магадгүй байна. Энэ үнэн бол манай улсад сөргөөр нөлөөлөхгүй гэсэн үг
-Хэрэв ОХУ экспортод хязгаарлалт тогтоох тухай түр журмаа батлавал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?
-АИ-92 зэрэг манай улсад нийлүүлдэг бүтээгдэхүүнийхээ экспортод хязгаарлалт тогтоох юм бол шууд нөлөө үзүүлнэ. Гэхдээ бид ОХУ тэр дундаа Роснефть компанитай байнгын холбоотой ажиллаж байгаа. Ганцхан манай улс ОХУ-аас шатахуун аваагүй. 10 гаруй улс орон бензин, түлш авч буй. Тэгэхээр "Евро-5" стандартын шатахуунд хориг тавих уу, “Евро-2”-т хориг тавих уу гэдэг нь чухал. Энэ асуудалд ажил хэргийн түвшинд ажиллаж байна. Найм, есдүгээр сард ОХУ руу явж Роснефть компанитай уулзалт хийх байх.
-Роснефть компанитай байнгын холбоотой байгаа гэлээ. Дээрх асуудлаар тус компанийн удирдлагуудтай ярилцсан байх. Ямар байр суурь илэрхийлж байна вэ?
-Ярилцалгүй яах вэ. Манай улсад тус компанийн төлөөлөгч компани буюу “Роснефть Монголиа” бий. Уг компаниар дамжуулан Роснефтийн төв компанийн удирдлагуудтай холбогдсон.
-Таны ярианаас уг асуудалд манай улс санаа зовохгүй байж болно гэж ойлголоо. Зөв үү?
-Харьцангуй гайгүй. Роснефть компани дотооддоо "Евро-5" стандартын шатахуун нийлүүлдэг. Харин манай улс импортынхоо 85 орчим хувьд "Евро-2", 15 хувьд нь "Евро-5" стандартын шатахуун авч буй. Бидэнд ирсэн мэдээллээр "Евро-5" стандартын шатахуунд хязгаарлалт тогтоож магадгүй байна. Энэ үнэн бол манай улсад сөргөөр нөлөөлөхгүй гэсэн үг.
-Шатахуун түгээх сүлжээ газрууд АИ-92 автобензинийг хамгийн ихдээ 30 литрээр өгч байна гэх өөр асуудал яригдаж байна. Энэ үнэн үү. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн юм бэ?
-Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ганц нэг шатахуун түгээх станцуудад 30 литрээс илүү олголт хийхгүй байгаа гэх зэрэг асуудал гарсан. Энэ нь төрийн болон хувийн байгууллагын урт хугацааны амралт болон шатахуун түгээх станц дээр байгаа шатахуун дуусахад дараагийн бүтээгдэхүүн ирэх хүртэлх сэлгэн солих хугацааны улмаас үүссэн. Энэ асуудлыг шийдвэрлэж, залруулсан. Одоо ийм асуудал байхгүй. Хэрэв шатахуун түгээх станцууд 30 литрээс илүү олголт хийхгүй байвал ямар компани болохыг АМГТГ-т мэдэгдээрэй. Бид тодорхой арга хэмжээ авна.
-Шатахууны үнийн хувьд цаашид дахин нэмэгдэх үү, үгүй юү гэдэгт иргэд хүлээлттэй хандаж байна. Үүнд хариулт өгөөч?
-Манай улс гадаад зах зээлээс шууд хамааралтай, үйлдвэрлэгч бус импортлогч орон. Гадаад зах зээлд газрын тосны үнэ өсөлттэй, импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байгаа. Ер нь бол шатахууны үнэ цаашид өсөх хандлага ажиглагдах болов уу.
Сингапурын бирж дээр брент маркийн газрын тосны үнэ долдугаар сарын 1-нээс өнөөдрийг хүртэл 70-75 ам.долларт хэлбэлзэж байна. Бирж дээрх бараа бүтээгдэхүүн эрэлт нийлүүлэлтээсээ хамаарч үнэ нь өсөж, буурдаг.
Өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сард брент маркийн газрын тосны үнэ баррел нь 19.5 ам.долларт хүртлээ буурч байсан. Тэгэхэд ОХУ-аас орж ирж буй нэг тонн АИ-92 автобензины үнэ 202 ам.доллар байсан. Тэр үед бензины үнэ 1830 төгрөгөөс 1300 хүртэл буусан. Тэгвэл одоогийн байдлаар нэг баррел газрын тосны үнэ 72 ам.доллар болж өсөөд байна. Өнгөрсөн ням гарагт ОПЕК хуралдаад өдрийн олборлолтын хэмжээгээ 400 мянган баррелаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнээс хойш газрын тосны үнэ бага зэрэг буурсан юм. Гэхдээ буцаад өсөх хандлагатай байгаа

ОХУ-аас орж ирж буй нэг тонн АИ-92 автобензины үнэ 660 ам.долларт хүрээд байна. Огцом өссөн. Яагаад ингэтлээ өсөв гэтэл нэг баррел газрын тос 35-аас 70 гаруй ам.доллар хүртлээ өсчихсөн. Үүнийг дагаад нэг тонн шатахууны үнэ 400 ам.доллараар өсөөд байна.
Энгийнээр тайлбарлавал, хуушуурын газар ажиллуулдаг хүн өнгөрсөн жил нэг килограмм гурил, махаа тус бүр 1000 төгрөгөөр худалдан авдаг байлаа гэж бодъё. Ингээд 2000 төгрөгөөр хуушуур хийгээд 2500-гаар зардаг байсан. 500 төгрөг нь цэвэр ашиг гэсэн үг. Гэтэл нэг килограмм гурил, махны үнэ нэг дахин өсөөд 2000 төгрөг болчихов. Ашгаа гаргахын тулд хуушуураа 3000 төгрөгөөр зарах болсон. Гэтэл хүмүүс “Яагаад үнээ нэмчих вэ” гэж асуухад тайлбарлаж чадахгүй сууж байвал цайны газраа хаах нөхцөл үүснэ шүү дээ. Импортлогч компаниуд ерөөсөө ийм л байдалтай байна гэсэн үг. Яагаад гэвэл тэд газрын тос боловсруулдаггүй, Роснефть дээр очоод үнэ тохиролцохгүй. Төр засаг ч мөн Сингапурын бирж дээрх баррел тосны үнийг “Наадахаа 50 ам.доллар болго” гээд шийдчих боломж үгүй. Роснефть дээр очоод нэг тонн шатахуунаа 250 ам.доллараар өг гэхгүй. Ерөөсөө шатахууны үнийн тухай асуудал зах зээлийн зарчмаараа явагдаж буй нь энэ.
-Импортлогч компаниудын зүгээс ямар шаардлага, санал хүсэлт тавьж байгаа вэ?
-Он гарснаас хойш шатахууны үнийг нэмэх тухайд тогтмол шаардлага тавьж, санал хүсэлтээ илэрхийлж байна. Гэсэн ч Засгийн газрын зүгээс импортлогч аж ахуйн нэгж компаниудтай зөвшилцсөн. Тодруулбал, цар тахлын нөхцөл байдал хэцүү байна, дархлаажуулалт хүн амын 60 хувьд хүрэх хүртэл шатахууны үнээ бүү нэмээч гэж зөвшилцөлд хүрсээр ирсэн.
-Шатахууны нөөцийн тухайд мэдээлэл өгөхгүй юү?
-Баяр наадмаас өмнө буюу долдугаар сарын дундын байдлаар АИ-92 автобензин 29, дизель 31, онгоцны түлш 14, АИ-80 автобензин 59 хоногийн нөөцтэй байна.
| Ц.ЭРДЭНЭБАЯР: ОХУ “Евро-5” стандартын шатахууны экспортдоо түр хориг тавьж магадгүй гэх мэдээлэл ирсэн |
|
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
Уур амьсгалд тэсвэртэй эрүүл мэндийн салбарын шилжилт хийнэ
2025-12-06 16:51:07
Э.Цэндбаатар дэлхийн аваргын эхний тулаанаа хийнэ
2025-12-06 14:40:11
Б.Энх-Оргил “One Championship” холбооны 66 кг-ын жингийн аварга боллоо
2025-12-06 13:29:04
Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-12-06 13:18:45
Ж.Анударь “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-06 13:14:22
Даваа гарагаас дунд ангийнхан цахимаар, бага ангийнхан танхимаар хичээллэнэ
2025-12-06 12:26:21
Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
2025-12-06 11:36:26
ЭМДЕГ-ын 1800-1363 лавлах утсанд өдөрт 500-600 дуудлага хүлээн авч байна
2025-12-06 11:13:54
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-06 08:00:00
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-06 07:41:38
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАН СЛАМ” ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ
2025-12-06 07:10:00
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян сургалт боллоо
2025-12-06 07:04:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-06 07:00:00
“ДОРНОДШИМ АГРО” ХХК-ИЙН ЗАХИРАЛ Ц.ЦЭВЭЛМАА, Ц.ИЧИНХОРЛОО НАР БНХАУ-ААС АГРОНОМИЧ АВЧИРЧ, СҮХБААТАР АЙМАГТ ХАЛУУН ТОГООНЫ АМТЛАГЧ НЭРЭЭР ХАР ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРЬЖЭЭ
2025-12-06 07:00:00
ЗАСГИЙН САЙД НАР ДӨРӨВ “ХУВААГДАЖ”, Г.ЗАНДАНШАТАР ОНООС ӨМНӨ ТАНХИМААСАА “ШҮД СУГАЛАХ”-ААР БОЛСОН УУ
2025-12-06 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |