Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, ДЭМБ-ын Зүүн Өмнөд Азийн бүсийн мэргэжилтэн, зөвлөгч, бүсийн захирлын орлогч бөгөөд кабинетын гишүүн, Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга асан З.Жадамбаатай ярилцлаа.
-Та өнөөдөр Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнагдлаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид өдөр шөнөгүй зүтгэж, бүх зүрх сэтгэлээрээ ажилладаг. Сайн муу, сайхан муухайг ялгалгүйгээр өвчин зовлон, нус, нулимстай зууралдаж явдаг хүмүүс бол эмч, сувилагч нар юм шүү дээ. Тиймээс эдгээр хүмүүс гавьяа шагнал хүртэх ёстой гэж бодож явдаг. Хүний эрүүл мэндийн төлөөх үйлсэд бид тангарагаа баримтлан, ард олныхоо амь насыг аврахын төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг. Эмч, сувилагчдын ажил туйлын онцлог бөгөөд цаг наргүй байдаг.
-Манай улсад “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч, вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Эрүүл мэндийн салбарынхны хувьд хүнд сорилт тулгараад байна?
-Эхэн үед Ковид-19-өөс сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан дэлхийн ихэнх улс орнууд барьц алдаж байсан. Үйл ажиллагаагаа харьцангуй оройтуулсан, сандарсан. Үүний жишгээр Монгол Улс эхэн үедээ арга барилаа сайн олохгүй, ямар арга хэмжээг авах нь зөв эсэх дээр нэлээн хугацаа алдсан. Гэхдээ манай улсын хүн ам харьцангуй бага. Гадны улс орноос тээвэрлэгдэн орж ирсэн халдварын тохиолдлын тоо бага байх ёстой. 250-400 сая гаруй хүн амтай улсад тархаж байгаа вирусийн халдварыг зүйрлэх аргагүй шүү дээ. Тийм учраас харьцангуй цөөхөн гарч байгаа ч өвчлөлийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээр байранд орчихоод байна. Үүнийг тодорхой хэмжээнд арга зүйгээ сайн олоогүй, сэргийлэх арга хэмжээ, хөл хорио, вакцины асуудлыг урьдчилсан байдлаар шийдэж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна. Дэлхий нийтээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг хожуудуулсан.
Эмч, сувилагчдын ажил туйлын онцлог бөгөөд цаг наргүй байдаг
-Манай улсад сүүлийн хэдэн өдөр 1000 гаруй тохиолдол шинээр нэмж бүртгэгдэж байлаа. Одоо харьцангуй буурах хандлагатай болж байна. Эмнэлгүүдийн ачаалал, орны нөөц, эмч ажилтнуудын хүртээмжийн асуудал одоогийн нөхцөлд ямар түвшинд байгаа вэ?
-Одоогийн нөхцөлд эмнэлгүүдийн ачаалал дээд цэгтээ хүрчихсэн байна. Эмч мэргэжилтнүүдийн нөөц, хангамж муудсан. Өвчлөлийн тархалт тоон мэдээллээс харахад буурч байгаа юм шиг харагдаж байгаа боловч авсан шинжилгээтэй нь харьцуулаад үзвэл сайн буурахгүй байна. Өөрөөр хэлбэл, 14-15 мянга гаруй хүнийг шинжилж байхад 1100-1200 хүнээс халдвар илэрч байлаа. Одоо 700-800 хүнийг шинжилгээнд хамруулахад 400-500 хүнээс халдвар илэрч байна. Ерөнхийдөө тоо нь бага харагдаж байгаа хэдий ч хичнээн хүнээс ямар судалгаа аваад тоо нь гарч байна гэдэг нь тодорхой биш учраас багасч байгаа юм уу үгүй юу гэдгийг мэдэхэд хүндрэлтэй.
-Цаашид нөхцөл байдал ямар түвшинд очих бол, ямар бодитой эрсдэлүүд үүсэхээр харагдаж байна вэ?
-Вакцины асуудлаар иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн олон төрлийн яриа, янз янзын мэдээллүүд гарч байна. Аль ч вакцины хувьд тодорхой хэмжээнд хүндрэлүүд гардаг. Энэ үед дөрвөн төрлийн вакцин гарчихсан байхад “тэр нь сайн, тэр нь муу” гээд байх зүйлгүй. Ямар ч тохиолдолд вакцин хийлгэх л хэрэгтэй.
Одоо 700-800 хүнийг шинжилгээнд хамруулахад 400-500 хүнээс халдвар илэрч байна.
Хийлгэх үедээ эмч мэргэжилтнүүдийн урьдчилан сэргийлэх үг, зөвлөгөөг заавал дагах хэрэгтэй. Зарим тохиолдолд мэдэгдэхгүйгээр тодорхой хэмжээнд риск /эрсдэл/ үүсэх тохиолдол бий. Энэ бол хаана ч гарч байгаа асуудал юм. Тэр болгоныг муу тал руу харлуулах нь вакцины хамралтад маш сөргөөр нөлөөлж байна.
-Баярлалаа. Танд амжилт хүсье.
| Гавьяат эмч З.ЖАДАМБАА: Ард олныхоо амь насыг аврахын төлөө бид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг |
|
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |