Дэлхий нийтэд “КОВИД-19” хэмээх цар тахал аюул заналхийлэх болсноос хойш хүмүүсийн амьдралын хэв маяг ихээхэн өөрчлөгдөж байна. Цар тахал хэдийгээр олон хүний боломж, мөрөөдлийг үгүй хийж буй боловч эсрэгээрээ өөрийгөө өөр талаас нь олж харах, өөр шинэ боломжийг эрэлхийлэг мэлмийг нь нээж буй. Эргэлт.мн мэдээллийн сайт цар тахлын улмаас амьдралд нь маш том өөрчлөлт гарсан хүмүүсийн төлөөлөл болгож, БНХАУ-д эдийн засгийн ухааны докторын зэрэг горилж буй Ц.Одгэрэлтэй ярилцлаа. Цар тахлаас үүдэлтэй гэнэтийн хөл хорио түүнд хэрхэн нөлөөлж, амьдралд нь ямар өөрчлөлт гарсан тухай ярилцлагыг танд хүргэж байна.
-Сайн байна уу. Хаврын сайхан цаг ирсэн ч цар тахлаас үүдэн нийслэл маань ажин түжин байна. Энэ өдрүүдийг хэрхэн өнгөрөөж байна вэ?
-Хавар хамгийн дуртай улирал минь. Хатуу өвлийн жавар буурч, урин хавар ирэхийг наашлах цаг гэж ярьдаг даа. Мод, бут нахиалж, өдөр уртсаад л, байгаль дэлхий өнгө засахтай зэрэгцэн хүмүүсийн сэтгэл ч тэнийгээд нэг л сайхан болдог болохоор тэр байх. Даанч энэ айхтар өвчнөөс болоод бүгд гэр гэртээ, хаврын улирлын сайхныг мэдрэх боломж хомс л байна. Гэхдээ энэ хэцүү цагийг аль болох үр дүнтэй ашиглахаар л хичээж байна. Хятадад докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа. Тийм болохоор судалгааны ажил, онлайн хичээл семинарт оролцох бас ар гэр, хүүхдүүдийн хичээл номд анхаарах гээд ер нь бол завгүй л өнгөрч байна даа.
-БНХАУ-д докторын зэрэг горилж буй гэлээ шүү дээ. Гадаад улсад эрдмийн зэрэг ахиулах нь хувь хүний ирээдүйн карьерт мэдээж олон давуу талтай байх?
-Би эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар сурч байгаа. Миний хувьд Монголын хоёр дээд сургууль, гадаадын хоёр дээд сургуульд сурч байна. Дотоод, гадаадын аль алиных нь давуу болон сул талыг сайн мэднэ. Гадаадад сурахын давуу тал мэдээж олон бий. Наад зах нь төрснөөс хойш л мэддэг хүмүүс, нийгэм, соёлоос тэс өөр хүмүүстэй харилцаж сурна, өөр соёл, сэтгэлгээг мэдэрнэ, ойлгоно, харах өнцөг тэлнэ.
Кинон дээрээс үзэх, номоос унших нэг өөр, өөрийн биеэр дунд нь орж амьдрах тэс өөр.
Өөрийн үндэс угсаа, өв соёлыг илүү зөв танин мэддэг юм шиг санагдсан. Эрдмийн зэрэг ахиулахын тухайд эх орондоо, эх хэл дээрээ хамгаалахаас хэд дахин илүү хүч, чармайлт шаарддаг юм билээ. Докторын зэрэг хамгаалахын тулд Хятад хэлийг тэгээс эхэлсэн. Академик төвшинд хүртэл эзэмшиж байж судалгаа хийнэ, уншина, илтгэнэ, хамгаална. Биеэ хэд дахин илүү дайчлах шаардлагатай болж байна даа.
-Цар тахлаас болж эх орондоо ирсэн үү. Дэлхий нийтээр их гэнэтийн зүйл болсон шүү дээ. Анх хэрхэн хүлээж авсан бэ.
-Тийм ээ. Доктороо хамгаалахад хоёр жил дутуу байгаа юм. Өнгөрсөн онд цагаан сарын амралтаар ирээд л гэнэт энэ айхтар коронавирусээс болоод олон зүйл өөрчлөгдлөө. Анх бол мэдээж хэцүү байсан. Гэхдээ бодоод байхад дэлхий дахиныг хамарсан энэ цар тахал байгаль ээжийн өмнө хүн төрөлхтөн юу ч биш гэдгийг ойлгуулсан, нэг ёсондоо хүмүүст цочрол, эх дэлхийд амралт, илааршил болж байх шиг санагддаг.
-Хөл хориог боломж болгон ашиглаж, өөрийн гэсэн хуудастай болсон гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч?
-Хувь хүнийхээ хувьд тасралтгүй сурч хөгжихийг хүсдэг, ер нь зүгээр суугаад байж чаддаггүй юм. Тэгээд хөл хорионы үеийг үр бүтээлтэй өнгөрүүлье, дээр нь сурч буй зүйлсээ технологийн хязгааргүй боломжуудыг ашиглан бусадтай хуваалцъя гэж бодон “Online Master Tech” хуудсаа нээсэн юм. Түүнээс хойш тавдугаар сарын хугацаанд Англи, Хятад хэлний хичээлүүдийг үнэ төлбөргүйгээр зааж, зөвлөж ирсэн. Төлбөргүй хичээлүүдээс гадна Англи хэлийг анхан шатнаас нь сурах хүсэлтэй хүмүүст, мөн ажил бизнесийн орчин дахь хэлээ илүү мэргэжлийн болгохоор зорьж буй хүмүүст зориулсан бизнесийн англи хэлний багц сургалтуудыг гаргаад байна.
-Цаашдын төлөвлөгөө, зорилгоосоо хуваалцаач?
-Коронавирусийн дараа амьдралын хэв маяг ихээхэн өөрчлөгдөх болов уу. Цахим, технологийг зөв ашиглаж сурах, харилцах, ажиллаж амьдрах зайлшгүй шаардлага бий болж байна.
Ажлаа хийнгээ, мэдлэгээ дээшлүүлэх боломж хот, хөдөө гэлтгүй адил тэгш болсон.
Миний хувьд ч илүү сурч хөгжих эрмэлзэлтэй, сурснаа бусадтай хуваалцахаар бодсон зүйлс ч нэлээдгүй бий. Англи, Хятад хэлнээс гадна хувь хүний менежмент, онлайн бизнес, санхүүгийн боловсрол гээд бусдад хэрэгтэй, сонирхолтой, бодсон зүйлс олон бий.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Ц.ОДГЭРЭЛ: Хөл хориог надад тохиож буй өөр нэг боломж хэмээн боддог |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |