Өнөөгийн бид цаг хугацаа улирах тусам түүх, ёс заншил, эх хэлээсээ улам алсарч байх шиг эмзэглэл танд төрж байсан уу. Хаашаа ч харсан гадаад үг үсэг, хэнтэй ч уулзсан гадаад үг хэллэг... Тэгвэл монгол бичгийг амьдралынхаа нэг хэсэг болгож, эх хэлээ дээдлэн, түүнд дурлан амьдарч буй Хэл шинжлэлийн ухааны докторант Б.Отгонбаатарыг Эргэлт.мн онцолж байна. Түүний хувьд ЕБС-ийн сурагчдад Монгол бичгийн теле хичээлийг хамгийн олон цаг заасан багшаар өргөмжлөгдсөн нэгэн. “Өвөр монголчууд шиг хаяг, самбараа монгол бичгээр бичээд, хэрэглээ болгоод эхэлбэл хүссэн, хүсээгүй монгол бичиг сурна шүү дээ. Нөгөө талдаа манай эрдэмтэд эрдэм шинжилгээний хуралд ч юм уу, эсвэл нэг өгүүлэл бичихдээ монгол бичгээс ёс төдий л иш татаж аваад байгаа юм. Түүнээс яг дагнаж судалсан судалгаа байхгүй шүү дээ” хэмээн эмзэглэн ярих түүний ярилцлага таны сэтгэлд нэг зүйлийг үлдээнэ гэдэгт илгэлтэй байна.
-Сайн байна уу. Хөл хорионы үед теле хичээл хамгийн олон цаг зааж, жуух бичиг авсан гэж дуулсан. Энэ амжилтад тань их олзуурхаж суулаа. Энэ тухай яриагаа эхэлье?
-Сайн байна уу. 2020 оны хичээлийн II улиралд би 50 гаруй цагийн теле хичээл заасан. Үүнийг минь үнэлж, жуух бичиг олгосон. Телевизийн хичээлийг зарим хүн үр дүнгүй байна гэдэг. Үнэндээ хамгийн үр дүнтэй хичээл бол теле буюу телевизийн хичээл байдаг. Багш нар танхимаар хичээл заахдаа телевизээр заадаг шиг хичээлээ тэгж бэлдэж ордоггүй. Гэтэл 20 минутын теле хичээл заахын тулд гурав хоног бэлдэж ордог.
Мэдээж дуртай зүйлээ хийж буй учир сайхан байдаг хэдий ч олон түмний нүдэн дээр зааж байгаа болохоор алдаа гаргах вий, цэг, дусал орхиод бичих вий гэсэн айдас байдаг юм билээ.
-Хэдэн настайгаасаа монгол хэл, бичиг сурч эхэлсэн бэ. Монгол бичиг сурсан арга барил тань их содон гэж дуулсан?
-Намайг сурагч байх үед гуравдугаар ангиас монгол бичгийн хичээл орж эхэлсэн. Монгол бичиг үзэж эхэлснээсээ хойш аймаг, бүсийн уралдаанд тасралтгүй орж байлаа. Түүнээсээ урамшаад монгол бичгийг сайн сурч эхэлсэн. Уралдаан тэмцээн миний суралцах гол хөшүүрэг болсон. Мөн монгол бичиг судлаад учрыг нь олох гээд судлабал их нууц байдаг. Одоо болтол монголчуудын тайлж чадаагүй олон нууц бий. Монгол бичгийг ерөнхий л судалгаа байдаг болохоос биш гайхамшигтай нууцыг нь тайлсан судалгаа ховор шүү дээ.
-Одоо БНХАУ-ын ӨМӨЗО-д хэл шинжлэлээр докторын зэрэг хамгаалж байгаа гэсэн. Өвөр монголчуудын монгол бичиг заах арга барил ар монголчуудын заах арга барилын хувьд ялгаа байна уу?
-Их ялгаа байхгүй. Өвөр монголчууд хятад үг тэмдэглэхийг чухалчилдаг. Одоо гудамж талбайн нэр, хаягжилт нь дээр нь эхлээд монгол бичгээр доор нь хятад бичгээр бичсэн байдаг. Тэгэхээр хятад үгийг бичих аргачлал нь арай өөр байдаг. Үүгээрээ ялгаатай байдаг даа.
- Өөрийнхөө сайн сурсан зүйлийг өрөөлд сургахын төлөө зүтгэж байхдаа хувийн амжилт их гаргаж байв уу. Жишээ нь, сая хамгийн олон цаг хичээл заасан багшаар тодорлоо шүү дээ?
-Тэгэлгүй яах вэ. Хүн амьдралдаа ганц л зүйлийг сайн сурах хэрэгтэй гэж боддог. Нэг зүйлийг сайн сурсан байхад тэр зүйл тань чиний амьдралд их том нөлөө үзүүлнэ. Монгол бичиг сурснаар миний амьдралд олон гэгээтэй зүйл тохиолдсон. Хүмүүс “Монгол бичгийн Б.Отгонбаатар” гэдгээр минь мэднэ. Судалгаа, шинжилгээ хийж буй мэргэжлийн хүмүүс тодорхой хэмжээнд үнэлж байна. Энэ мэтчилэн юм гэдэг их учиртай байдаг юм байна. Хувийн амжилт гэвэл багшилж байх хугацаандаа нийслэлд монгол бичгийн олимпиадад хоёр удаа түрүүлсэн. Тэгээд улсын олимпиадад дөрвөн удаа оролцоод мөнгө, хүрэл медаль авч байсан. Ер нь оролцох болгондоо амжилтаа ахиулж байсан.
-Манай улсын хувьд эх хэлээ төдийлөн сайн анхаарч, сурах тал дээр ач холбогдол өгдөггүй юм шиг ээ. Өдрөөс өдөрт л эх хэл, бичгийн өв тээгч нар багасаж буйд олон зүйл нөлөөлдөг байх. Үүн дээр та хэрхэн эмзэглэдэг вэ?
-Үүний алдаа нь хаана байна. Улс бодлогоор дэмжиж чадахгүй байна уу, эсвэл манай хэл шинжлэлийнхэн чадвар муу байна уу, үгүй бол сүүлийн үеийн хүүхдүүдийн сонирхол өөр болоод тэгж байна уу?
-Ерөөсөө л хэрэглээ. Хуучин монгол бичгийн хэрэглээ харьцангуй их байх үед хүмүүс сайн сурч байсан. Одоо хэрэглээ төдийлөн байхгүй болчихоор монгол бичиг төдийлөн ач холбогдолгүй болчхож байгаа юм. Тийм учраас л хүмүүс сурах нь багасаад байна. Өвөр монголчууд шиг хаяг, самбараа монгол бичгээр бичээд, хэрэглээ болгоод эхэлбэл хүссэн, хүсээгүй сурна шүү дээ. Нөгөө талдаа манай эрдэмтэд эрдэм шинжилгээний хуралд ч юм уу эсвэл нэг өгүүлэл бичихдээ монгол бичгээс иш татаад, тэгэс хийгээд л аваад байгаа юм. Түүнээс яг дагнаж судалсан судалгаа цөөн шүү дээ. Монгол бичигт тайлагдаагүй нууц олон бий.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Б.ОТГОНБААТАР: Монгол бичиг нууцаа нээгээгүй, гайхалтай шинжлэх ухаан |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |