Хэнтий аймагт өнгөрөгч гуравдугаар сарын 25-нд коронавирусийн халдвар бүртгэгдэж, өдгөө нийт 16 хүн уг халдвараар өвчлөөд буй. Тэгвэл халдвар авсан эдгээр иргэний тав нь эмчлэгдэж, эмнэлгээс гарсан гэх сайн мэдээтэй байгаа билээ. Одоогоор тус аймгийн Халдвартын тасагт нэг иргэн эмчлүүлж буй бөгөөд үлдсэн 11 иргэн Бор-Өндөр суманд эмчлүүлж байгаа аж. Коронавирусээр өвчилсөн иргэдийг орон нутагт анх Завхан аймгийн Шилүүстэй суманд ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтэн очсоноор эмчилсэн. Тэгвэл Хэнтий аймагт ХӨСҮТ-өөс мэргэжлийн баг очоогүй гэдгээрээ онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн эмч, сувилагч нар өөрсдийн туршлага, ур чадвар, сургалтад хамрагдсаны үндсэн дээр коронавирустай нүүр тулан тэмцэж байна. Иймд халдвар авсан иргэдийг хэрхэн эмчилж буй талаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн эрхлэгч Г.Хишигжаргалтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр коронавирусийн халдварын эсрэг хариу арга хэмжээний нэгдүгээр багийг ахалж байгаа билээ.
-Хэнтий аймагт коронавирусийн халдвар бүртгэдсэн. Одоогоор нөхцөл байдал хэр байна вэ?
-Манай аймагт 2021 оны гуравдугаар сарын 25-нд коронавирусийн эхний тохиолдол PCR шинжилгээгээр батлагдаж, бүртгэгдсэн. “Ковид-19” цар тахал дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор орон нутгийн бүх аймгууд халдварын тархалтын үед хэрхэн ажиллах, бэлэн байдлаа хангах зэргээр ажиллаж ирсэн. Иймд бэлэн байдалтай байсан халдвар авсан таван иргэнээ Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилсэн. Манай аймгийн хувьд нийт 16 тохиолдол бүртгэгдээд байгаа. Аймгийн төвд тав, үлдсэн 11 нь Бор-Өндөр суманд илэрсэн. Энэ 11 иргэн тус суманд тусгаарлагдан, эмчлэгдэж байна.
Улсын хэмжээнд коронавирусийн тархалт өндөр байгаа учир халдвартай иргэдийг нийслэлд төвлөрүүлэн эмчлэх боломжгүй. Ер нь бол эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болчихсон байгаа. Үүнтэй холбоотойгоор орон нутгууд тухайн иргэнийг байгаа газарт тусгаарлаж, эмчилнэ гэсэн үүрэг чиглэлтэй байна.
Тархалтыг богино хугацаанд хумиж, барьж чадахгүй. Халдварын тархалт цар хүрээгээ тэлэх тусам аюул нэмэгдэнэ. Үүнийг дарах, хумихад бүх хүний хичээл зүтгэл шаардлагатай байна.
-Коронавирусийн халдвар авсан таван иргэн бүрэн эмчлэгдэж, эмнэлгээс гарсан. Тэднийг хэрхэн эмчлэв. Хариу арга хэмжээний баг ямар арга барилаар ажиллаж байна вэ?
-Халдвар авсан таван иргэнийг бид тусгаарлан эмчлэх хэсэгт авч эмчилсэн бөгөөд 10-12 хоног эмчлэгдээд, эмнэлгээс гарсан. Хариу арга хэмжээний нэгдүгээр багт эмч, эмчлэгч эмч, ариутгагч эмч, сувилагч, үйлчлэгч нарын хамт ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд коронавирустэй тэмцэж буй эмч нар өвтөнүүдтэйгээ адилхан тусгаарлагдаж, гэртээ харихгүйгээр 14 хоног 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа. Хэрвээ өвчлөл маань тасарвал ажиллаж буй 14 хоногоо дуусгаад дахин тусгаарлагдсаны дараа өөрсдийнхөө биеийг ажиглаж байж хэвийн үйл ажиллагаандаа орох ёстой.

“Ковид-19”-тэй холбоотой олон тушаал шинэчлэгдэж гарч, байгаа. Уг тушаалуудыг гарах болгонд бид танилцаж, ажилчдадаа танилцуулж, хэрэгжилтэн дээр нь хяналт тавьж ажилладаг. Өнгөрсөн 2020 оноос эхлэн ажилчдадаа хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөх, тайлах дарааллыг сургаж, хэвшүүлэх, халдваргүйжүүлэх арга зэрэг бэлн байдлыг хангах ажлыг зохион байгуулсаар ирсэн. Эмчилгээний удирдамж анх гарсан үеэсээ 5-6 удаа шинэчлэгдсэн. Үүнийг тухай бүрт нь татаж аваад нэмэгдсэн болон хасагдсан юу байна вэ гэдгийг судлаад эмчилгээндэ хэрэгжүүлээд явж байна.
-Халдвар авсан иргэдийн биеийн байдал болон сэтгэл зүй ямар байгаа вэ?
-Халдвар авсан иргэдийн биеийн байдал хөнгөн. Харин сэтгэл зүйн хувьд халдварт өртсөн гэдэгтээ итгэж чадахгүй, бухимдалтай байсан. Хэвийн амьдралын горимд байхад нь тусгаарлалтад шилжүүлж байгаа учир тухайн хүнд мэдээж сэтгэл зүйн хувьд дарамт мэдэрч буй мэт санагдах, бухимдах зэрэг мэдрэмж төрнө. Иймд бид халвар авсан иргэдтэйгээ байнгын ярилцаж, зөвөлгөө өгч, ойлуулахыг хичээдэг. Одоогоор манай тасагт халдвар авсан нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна.
-Хэнтий аймгийн хэмжээнд халдварын тархалтыг хумиж чадсан уу. Нэгдсэн эмнэлэгт нөхцөл байдал хэр байна вэ?
-Манай аймгийн хувьд анхны тохиолдлуудын хавьтлыг цомхотгоод хумиж чадсан гэж үзэж байгаа.
Тодруулбал, энэ долоо хоногийн сүүл хүртэл коронавирусийн халдвар нэмж бүртгэгдэхгүй бол халдварын тархалтыг хумиж чадсан гэж үзнэ. Гэхдээ одоогоор бүрэн хэмжээний дүгнэлт хийх боломжгүй байна.
Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Халдвартын тасаг эмнэлгээс тусдаа байрладаг учир ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй.
-Таны хувьд коронавирустэй нүүр тулж ажиллаж байгаа учир ар гэрийнхэн нь танд санаа зовниж байгаа байх?
-Нөхөр маань хоёр хүүтэйгээ хамт байгаа. Тэд маань бидэнд юу хэрэгтэй байна бүх л шаардлагатай зүйлсээр тус дэм болох гэдэг. Бидэнтэй сэтгэл зүрхээрээ үргэлж хамт байгаа. Багийн эмч сувилагчдын гэр бүлийнхэн ч мөн адил “Сэтгэл санаа ямар байна. Ядарч байна уу” гэх байдлаар халамж анхаарал тавьж байгаа.
-Коронавирусийн халдварыг орон нутагтаа амжилттай эмчилж буйд нутгийн удирдлага болон иргэд хэрхэн хүлээн авч байна вэ?
-Аймаг, орон нутгийн удирдлагын зүгээс эмчлүүлж буй иргэд болон бид нарт санаа тавьж “Та бүхэн ямар байна вэ. Ядарч байна уу. Иргэдийн биеийн байдал сайн уу” хэмээн сэтгэл санаагаар дэмждэг. Мөн аймгийн сэтгэл зүйн эмч бидэндтэй холбогдож зөвлөгөө өгч байгаа.
-Хэнтий аймагт бүртгэгдсэн, халдварт өртсөн иргэд насны хувьд хэд байна вэ?
-Манай аймагт бүртгэгдсэн, коронавирусийн халдвараар өвчилсөн иргэд 8-54 насны хүмүүс байна. Тэд бүгд хөнгөн хэлбэрээр өвчилсөн.
-Эмч, эмнэлгийн ажилчид коронавирусийн халдвараас өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна вэ?
-Энэ үед халдвараас өөрсдийгөө хамгаалж ажиллах нь хамгийн чухал байна. Тийм учраас бид халдвар хамгааллын дэглэм сайтар сахиж, хамгаалалтын хувцас өмсөж байгаа. Хамгаалалтын хувцасаа зөв өмсөж, тайлах юм бол өөрсдийгөө халдвараас сэргийлэх боломжтой. Мөн сэтгэл зүйн бэлэн байдлаа хангаж, дархлаа дэмжих эм бэлдмэл хэрэглэх нь зүйтэй. Анх удаа коронавирусийг эмчилж байгаа болохоор айж сандрах үе гарч байсан. Одоо харьцангүй сэтгэл зүйн бэлтгэлтэй болсон.
| Г.ХИШИГЖАРГАЛ: Коронавирусийн халдвар авсан таван иргэнийг аймагтаа бүрэн эмчилж, эмнэлгээс гаргасан |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |