-Энэ өдрийн мэндийг хүргэе. Яагаад жүжигчин болох сонголтыг хийсэн бэ?
-Бага байхаасаа л хошин шогийн тоглолтуудыг тасралтгүй үзэж өссөн. Бүх үгийг нь нэг нэгэнгүй мэддэг, цээжилчихдэг хүүхэд байсан. Бас өөрөөсөө өөр хүний амьдралаар амьдрах нь маш сонирхолтой санагддаг. Анх жүжигчин мэргэжлийг сонгоход гэр бүл маань сайнаар хүлээж аваагүй ч одоо бол миний ард үргэлж бат зогсож, юу юунаас илүү дэмждэг болсон.
-“Жульетта” гэх нэрийг анх сонсоход л ямар нэгэн зөөлөн гэрэл сэтгэлд тань ассан байх. Энэ дүрд тоглох санал ирэхэд юу хамгийн түрүүнд бодогдсон бэ?
- Жульеттагийн дүрд анх тоглоно гэдэг шийдвэрийг сонсоод, маш их айдас л хамгийн түрүүнд мэдрэгдсэн. Театрынхаа зарчмаар, сонгон шалгаруулалт явуулж эхлээд ширээний уншлага, зохиол болон дүрийн задаргаа, тайзны сургуулилтууд хийгдээд явсан. Бэлтгэлийн явцад хөл маань гэмтэлтэй байсан учраас зарим зүйлсээ хүссэн хэмжээндээ хүртэл хийж чадахгүй, өөрөө өөртөө их дургүй хүрч жаахан хэцүү байсан. Жүжгээ тайзан дээр хоёр ч удаа тоглосон хэдий ч одоог болтол доторх айдас маань дарагдаагүй л байна. Хайрын төлөө бүхнийг золиосолдог түүний зориг, сэтгэлийн ариун байдлыг илүү сайн дүрслэхийн тулд суралцсаар, хичээсээр байгаа.
-Жульеттагийн зан чанарыг та хэрхэн тодорхойлох вэ?
-Миний хувьд Жульеттагийн дүр хамгийн эелдэг, даруу, хүрэхээс ч хайран энхрий, нандин бас дэндүү зоригтой, үнэнч эмэгтэй гэж бодсон. Өөрийн бүх үзэгдэл, бүх хэсэгтээ хайртай. Хамгийн гүн үлдсэн нь гэвэл, тагтны хэсэг мөн хамгийн сүүлд амиа хорлодог хэсэг.

-Жүжигчин хүн бүрийн сэтгэлд онцгой дүр байдаг гэдэг. Таны хувьд Жульетта ямар байр суурь эзэлж байна вэ?
-Жульетта миний хувьд хамгийн том, өөрийнхөө чадварыг сорьж өөрийнхөө хаана явж байгаагаа ойлгож авахад тусалсан маш онцгой дүр. Хэрвээ Жульетта яг одоо миний хажууд байсан бол
Хорвоогийн хамгийн агуу зүйл хайр бол чамайг хайрлах ч багадахаар эмэгтэй юм аа
гэж хэлэхийг хүсэж байна.
-Ромеогын дүрийг бүтээсэн жүжигчин Э.Дөлгөөний талаар дурдвал?
-Дөлгөөн бид хоёр нэг ангийн оюутнууд. Дөрвөн жил хамт суралцаж дипломын жүжиг дээрээ анх хосолж тоглосноос хойш одоог хүртэл хамтдаа байсаар л байгаа. Дөлгөөн маань нэр шигээ их даруу төлөв хүн. Дүр дээр ажиллахдаа их боддог, эрэл хайгуул маш сайн хийдэг, дүрийнхээ гадаад төрх байдалд их анхаарч сэтгэлээсээ ханддаг. Бие биеэ их сайн ойлгодог, таньдаг болоод удаж байгааг ч хэлэх үү хамтран тоглоход их амар байдаг. Жүжгийн үеэр биш, бусад үедээ ч нэг нэгнээ халамжилдаг болчихдог юм байна лээ шүү. Түүнийхээ ачаар жүжгийн үеэр нэг нэгнээ гэх сэтгэл нь илүү их асаж чаддаг юм болов уу гэж бодсон.
-“Ромео ба Жульетта” жүжгийн бэлтгэлийн үеэр хамгийн хэцүү хэсэг юу байв?
-Ихэвчлэн жаахан сэтгэл дундуур, өөртөө их шаардлага тавьдаг болохоор ч тэр юм уу, ихэвчлэн “Болоогүй байна даа, чадахгүй байна даа” гэж их бодсон. Гэхдээ мэдээж ард нь гарахын тулд шаргуу ажиллаж байгаа.
-“Ромео ба Жульетта”-гаар дамжуулан үзэгчдэд ямар мэдрэмж хүргэхийг хүссэн бэ. Түүндээ хүрч чадсан уу?
-Энэ жүжгээр үзэгчдэд ариун үнэнч хайр гэж байдаг юм шүү. Түүнийхээ төлөө ухаалгаар тэмцэх хэрэгтэй шүү гэж хэлэхийг зорьсон. Жүжгийн маань хувь заяа мэдээж харамсалтайгаар төгсдөг. Харин бодит амьдрал дээр илүү ухаалаг байх хэрэгтэй гэж үзэгч дүү нартаа хэлмээр байна. Жүжиг бүхэлдээ үзэгчдэд маань хүрч чадаж байгаа гэж найдаж байна.

-Тайзны гэрэл унтарч, алга ташилт намдах мөчид таны сэтгэлд юу үлддэг вэ?
-Бодит амьдралдаа эргэн ирдэг юм болов уу. Өөрийнхөө энэ мэргэжил, ажлын хамт олноороо маш их бахархах мэдрэмж төрдөг. Тухайн үед гаргасан алдаа, юуг засаж сайжруулах талаараа ч боддог. Мөн Жульеттагийн дүрээр тайзан дээр гарахдаа маш их догдлол, сандрал мэдэрсэн. Учир нь ээж маань гадаадад байж байгаад, анх удаа энэ дүрээр минь намайг тайзан дээр байхыг харсан учраас бахархал дүүрэн байлаа.
-Ирээдүйд ямар төрлийн дүр бүтээж, үзэгчдийн сэтгэлд ямар мөр үлдээхийг хүсэж байна вэ?
-Миний бодлоор жүжигчин хүн хөврөх чадвартай байр ёстой гэж боддог. Зөвхөн сайн охины дүрээр биш эсрэгээрээ эсрэг дүр бүтээхийг битүүхэн хүсэж явдаг. Жишээ нь эсрэг талын, тулаантай, догь байдлаа барьж дийлэхгүй дүр ч гэх юм уу даа.
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхын хүсдэг вэ?
-Бүхий л төрлийн кинонд хувирч чаддаг, жинхэнэ жүжигчин болохыг л хүсдэг. Бас хамгийн чухал нь хүн чанараа алдаагүй, тийм л уран бүтээлч болно гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Т.ЗОЛЖАРГАЛ: ЖУЛЬЕТТА МИНИЙ ХУВЬД ХАМГИЙН ТОМ, ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ЧАДСАН ОНЦГОЙ ДҮР |
|
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |