-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Мотоспортын эндуро төрлийн УАШТ-ий долоо дахь гараанд амжилттай оролцож, алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Сайн байна уу, юун түрүүнд өөрөөрөө бахархаж байгаа. Мотоспортын Эндуро төрлийг Монголд хөгжүүлэхийн тулд ард нь чимээгүй хөдөлмөрлөж байгаа асар их сэтгэл зүрхтэй хүмүүстээ маш их баярлалаа. Цаашдынх нь ажил амжилт хүсье.

-Таны хувьд долоон цуврал гараанд тун амжилттай оролцож үргэлж дэд болон тэргүүн байрт орсон юм билээ. Тэмцээндээ ингэж амжилттай оролцох ямар байв?
-Тэмцээнээ, замаа дуусгах үеийн мэдрэмж хамгийн сайхан шүү дээ. Эндуро төрөл улсын чанартай тэмцээн болж, 2025 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд долоон цуврал гараатайгаар зохиогдсон. 1-7 цуврал гараанаас гурван удаа тэргүүн байр, гурван удаа дэд байр, нэг удаа гутгаар байрт орсон амжилттайгаар бэртэл гэмтэлгүйгээр тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Мэдээж тэмцээнд орж байгаа тамирчдын хувьд хэн нэгэнтэй өрсөлдөх гэхээсээ илүү тэмцээний замаа бэртэл гэмтэлгүй амжилттай дуусгах нь хамгийн чухал зүйл байдаг.
-Тогтвортой амжилт гарахад юу нөлөөлсөн бэ?
-Мотоциклын сервис, бэлтгэл их нөлөөлнө. Сүүлийн зургаа болон долдугаар гараандаа бэлтгэл хийж чадаагүй оролцсон тул бага зэрэг ядралттай байлаа.
-Мотоспортын эндуро төрлийн онцлог нь юу юм бэ?
-Эндуро их тэсвэр тэвчээр эр зориг шаарддаг онцлогтой. Эмэгтэй тамирчдын хувьд эмзэг турьхан болохоор бүүр илүү тэсвэр хатуужил эр зориг шаарддаг.
.jpg)
-Тус спорттой анх хэрхэн холбогдсон юм бэ?
-Би анх 2022 оноос мотоцикл унаж эхэлсэн. Кросс мотоциклд их дуртай байсан болохоор анхны мотоцикл маань кросс байсан. 2024 онд анхны эндурогийн тэмцээн эмэгтэй ангилалтай зохиогдож анхны тэмцээндээ орсон тэр тэмцээнээсээ хойш зохиогдсон бүх тэмцээнүүдэд оролцсон доо.
-Экстрим спортод дурлах шалтгаан юу байв?
-“Өөрийгөө чадах болов уу” гэж сорих их дуртай болохоор экстрим спортуудад ер нь дурладаг.
-Тамирчид олон саад бэрхшээлийг даван туулсан байдаг. Тус спортын тамирчин болсноор ямар бэрхшээлийг даван туулсан гэж боддог вэ?
-Энэ спортоор хичээллэхэд гэр бүлийн эсэргүүцэл, бэртэл гэмтэл, санхүүгийн асуудал гээл тулгарах зүйлс байгаа. Мотоспортод дуртай, хоббитой болохоор хичээдэг дээ.
-Бэлтгэлээ хэрхэн хийж байна. Тус спортоор хичээллэдэг эмэгтэй тамирчин байх амаргүй юу?
-Зургаа, долдугаар сард багштай бэлтгэл хийсэн. Түүнээс хойш бэлтгэл хийх зав зай төдийлөн гарсангүй. Бидний хувьд илүү хичээх шаардлага байлаа. Ажлын таван өдөр хамгийн сайнаараа ажил төрөл амьдралаа зохицуулна. Амралтын өдрүүдэд мотоциклоо унаж, бэлтгэлээ хийдэг.
-Бартаат зам дунд зөв замаа олж уралдана гэдэг тамирчнаас тэвчээр, ухаан шаарддаг байх даа?
-Мэдээж ухаан, тэсвэр тэвчээр, бяр шаардагдана. Ерөнхий шүүгч гарааны туг даллах үед олон мотоциклын дуунд сандарч бас огшдог. Яг тэр сандралыг дараад яарахгүй тайван явах нь хамгийн чухал санагддаг. Яарч, сандрах үйлдэл гаргаад байвал замаа буруу сонгох, бэртэл гэмтэл авах магадлал өндөр байдаг.
.jpg)
-Гэр бүлийнхэн нь экстрим спортоор хичээллэдгийг нь хэрхэн хүлээж авдаг вэ?
-Одоо бол гэр бүлийнхэн маань дэмждэг болсон. Анх бартаат замын мотоцикл унаж эхлэхэд уурлаж, дургүйцсэн. Намайг мотоциклоо зарахаар их баярлана. Би зөрүүлээд өөр мотоцикл аваад найзындаа нуучихдаг байлаа. Тэмцээнд орж эхэлснээс хойш дэмжих эхэлсэн. Ээж минь тэмцээнтэй өглөө гарахад хэлдэг үг үйлдэл л хамгийн сайхан энерги өгдөг дөө.
-Таны анхны тэмцээн, анхны шагнал хэзээ байсан бэ. Тэр үеийн талаар дурсвал?
-2024 онд morning enduro нэртэйгээр анх эндуро тэмцээн эмэгтэй ангилалтай Баянхошууны тоосгоны үйлдвэрийн жалганд зохион байгуулагдаж байсан. Тэр тэмцээнд анхны алтан медалиа хүртсэн. Тэмцээний замаа дуусгаад шүүгч финиш туг өргөснийг нь мэдэхгүй ахиж зам руугаа ороод ерөнхий шүүгчдээ зэмлүүлж байлаа. Анхны алтан медаль минь миний хувьд хамгийн үнэ цэнтэй нь.
-Монголд тус спорт хэр хөгжиж байгаа вэ, хөгжилд нь бэрхшээл болж буй зүйл бий юү?
-Сүүлийн хоёр жилд эндуро төрөл маш хурдацтай хөгжиж байгаа, тамирчдын ур чадвар сайжирч байна. Ялангуяа хүүхдүүд, залуу тамирчид маш чадварлаг болж байна. Мэдээж бэрхшээлүүд байгаа хамгийн нэн тэргүүнд тулгардаг бэрхшээл бол санхүүжилт. Мотоспорт их өртөг өндөртэй спорт болохоор тэмцээн уралдаан болоход тэмцээн зохион байгуулагчдад болон тамирчдад санхүүгийн бэрхшээл үргэлж тулгардаг.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Миний дараагийн зорилго төлөвлөгөө ралли уралдаанд оролцох, боломж гарвал олон улсын чанартай эндуро тэмцээнд уралдаж, өөрийгөө сорихыг хүсдэг.
| Б.БАЯРСАЙХАН: МОТОСПОРТЫН ЭНДУРО УРАЛДААНЫ УАШТ-ЭЭС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |