Түүний цахим хуудас: narunatydessert
-Чамд энэ өдрийн мэнд хүргэе. Хамгийн эхэнд гарааныхаа бизнесийг анх яагаад эхлүүлэх болсон талаар ярих нь зүйтэй болов уу?
-Өөрийн хүсэл мөрөөдлийнхөө дагуу эхэлж байсан. Багаасаа ховор нандин амттаныг эрэл хайгуул хийж, идэх дуртай байсан. Одоогоос 14 жилийн өмнө өөртөө “Том болоод содон гэхдээ хамгийн амттай амттаныг зардаг дессертийн газар байгуулна” гэж амлалт өгч байсан.
.jpg)
-Сонирхолынхоо дагуу хоол, амттан хийх дуртай хүүхэд байв уу. Эсвэл бизнесийнхээ төлөө хийж сурсан уу?
-Хоол, амттан хийдэг байсан ч зарим сайжруулах зүйл байсан учраас сурсан, судалсан зүйл олон бий.
-Хэр олон нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж байгаа вэ, амттай уух зүйл ч гаргадаг шүү дээ. Өмнө нь бариста хийж байсан юм уу?
-Бариста багаасаа оролдож үзээд youtube болон сошиал платформуудаас их үздэг байсан. Нарийн жор зүйлсийг нь хэрхэн хийдэг талаар их судална. Ерөнхийдөө уух зүйл болон дессерт гэсэн хоёр төрлийн ерөнхий зүйлтэй. Манай дессертийн онцлог нь гэвэл Дубай шоколадны орцтой. Уух зүйлс маань бусад газруудынхыг бодвол хамаагүй сахар багатай байдгаараа онцлогтой.
-“Narunatydessert” truck-тай болох санаа хэрхэн төрсөн бэ. Төсөөллөө бодит болгосон тэр өдрийн мэдрэмжийг дурсвал?
-Анх эхлэхдээ ер нь цаашаа өргөжөөд салбараа нээх алсын хараатай эхэлж байсан. Тэгээд одоо эхлүүлээд явж байгаа маань энэ. Анх төсөөллөө бодит болгосон мэдрэмж гэвэл өмнө нь огт мэдэрч байгаагүй өвөрмөц мэдрэмжүүдийн маань нэг болж чадсан, үгээр тайлбарлаж чадамгүй сайхан байсан даа.

-Машинаа өөрөө тохижуулж, чимэглэсэн шүү дээ. Өмнө нь тийм зүйл хийж үзээгүй байсан байх. Бүгдийг өөрийн гараар хийх ямар байсан бэ?
-Өөрөө хувьдаа чимхлүүр ажилд маш их дуртай учраас өөрөө хээр шийдсэн. Үнэхээр өөрөө чимэглээд бусдад үйлчилбэл илүү үнэ цэн мэдрэх байх гэсэн бодол төрсөн юм.
-Гарааны бизнес тэр дундаа хоолны бизнес эхлэхэд зөвшөөрөл, эрүүл ахуйн шаардлагат нийцэх гээд олон асуудалтай нүүр тулдаг шүү дээ. Чиний хувьд хэр олон бэрхшээлийг давсан бэ, хүндрэлтэй зүйл нь юу байв?
-Шантрах талаар бодоогүй ч бэрхшээлтэй, учрыг нь олж чадахгүй юм шиг санагдсан зүйл бий. Зөвшөөрөл, бичиг баримт хөөцөлдөх хамгийн хүндрэлтэй нь байсан даа.
-Хамгийн анхны зүйлс сайхан, мартагдашгүй байдаг. Анхны бүтээгдэхүүнийг нь худалдан авсан хүний сэтгэгдэл ямар байсан бэ. Тэндээс бас их урам авсан байх?
-Хамгийн анхны худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчээ би одоо болтол мартдаггүй. Анхныхаа магтаалыг бас огт мартдаггүй. Анхны гэсэн бүгдийг нь мэдрэмждээ хадгалчихсан байгаа. Тэр бүр минь дараагийнхаа алхмыг хийх түлхэц болдог юм.
-Чиний бүтээгдэхүүнүүдийг онцгой болгодог зүйл нь юу вэ?
-Би амттандаа огт сахар нэмдэггүй. Өөр газраас манай амттаны амтыг амтлах боломжгүй шүү.
-Бизнесийг нь найзууд, гэр бүл нь хэрхэн хүлээн авсан бэ?
-Манай найзууд бол маш их дэмжсэн. “Ямар мундаг юм бэ” гээд л магтаж, урам өгдөг юм. Гэр бүл маань бас надад итгэл хүлээлгэсэн болохоор тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд хичээсэн.
-Өөрөөрөө хамгийн их бахархсан мөч нь хэзээ байв?
-Интернэтээс харж, төсөөлсөн зүйлээ өөрийнхөө гараар хийсэн үедээ өөрөөрөө хамгийн их бахархаж байсан даа.
-“Narunatydessert” truck нь хэдэн сар хүртэл ажиллах боломжтой вэ. Салбар нээх талаар бодож байгаа юу?
-Ирээдүйд салбар нээх бодолтой байгаа. Одоо байгаа байршилдаа аравдугаар сарын 10 хүртэл байна аа. Одоогоор нүдэндээ төсөөлчихсөн зүйл олон бий, төсөөллөө бодит болгохын төлөө л хичээж байна. Төсөөллөө бодит болгоход тулгарах олон асуудлын талаар бодож, жаахан айх үе бий.
-Чамд хамгийн их урам өгдөг зүйл юу вэ?
-Үйлчлүүлэгч маань ирээд надад амжилт хүсэх тохиолдол их байдаг юм. Мөн амттаныг минь амтлаад магтах хүмүүс их байдаг тэр бүрээс урам зориг авдаг даа.
-Ирээдүйн зорилго төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу. “Narunatydessert”-г ирээдүйд ямар болоосой гэж хүсэж байна?
-Ирээдүйд хүн болгоныг амттай хэрнээ эрүүл зүйл идээсэй гэж хүсдэг. Өмнө нь монголчуудын харж байгаагүй өвөрмөц олон салбартай амттаны газартай болохыг хүсэж байна.
| А.АНУДАРЬ: 14 ЖИЛИЙН ӨМНӨ ӨӨРТӨӨ ӨГСӨН АМЛАЛТДАА ХҮРЧ “NARUNATYDESSERT” ЗӨӨВРИЙН МУХЛАГАА НЭЭСЭН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |