-Танд шинж хичээлийн жилийн мэнд хүргэе. Есдүгээр сарын 1-нд шавь нартаа бэлэг бэлдэж, ангиа тохижуулан угтдаг юм байна. Яагаад ингэж бэлддэг болсон юм бэ?
- Би боловсролын салбарт 11 дэх жилдээ ажиллаж байгаа. Сүүлийн таван жил шавь нарынхаа анги дэвших баярын өдрийг илүү онцгой болгохыг хүсэн ангиа чимэглэж, бяцхан гарын бэлэг бэлддэг болсон. Есдүгээр сарын 1-н бол зөвхөн хүүхдүүдийн бус багш нарын ч баярын өдөр. Хамгийн их ач холбогдол өгч бэлдэх өдөр юм шиг санагддаг юм. Тэр дундаа нэгдүгээр ангид орж байгаа хүүхэдтэй эцэг эхчүүд энэ өдрийг баярын өдөр шиг өнгөрүүлж, нандин дурсамж бүтээдэг байгаасай гэж хүсдэг. Бидний хувьд нандин баярын өдөр учраас шавь нараа баярлуулдаг даа.
-Бусад ангиудаас илүү дурсамжтай хичээлийн жилийг угтдаг юм шиг санагдлаа. Шавь нар нь чимэглэсэн ангиа, бэлгээ хараад багшдаа юу гэж хэлдэг вэ?
-Хамгийн анхны жил хүүхдүүд ангидаа орж ирээд ширээн дээрээ байгаа бэлгийг хараад баярлаж, догдолсон. Дараагийнх нь жилээс “Багш ангиа яаж чимэглэсэн бол, юу бэлдсэн бол” гэж догдлолтой сургуульдаа ирдэг болсон гэсэн.
.jpg)
-Маргааш /өнөөдөр/ хичээлийн шинэ жил эхэлж байна. Энэ удаа ангиа ямар онцлогтой чимж, бэлэг бэлдэв?
-Жил бүр ангийн чимэглэл өөр байдаг. Өмнө жилийнхээ чимэглэлийг огт давтдаггүй, хүүхдүүддээ гэнэтийн бэлэг барьж байгаа учраас. Энэ жилийн хувьд номын тавиур, үзэг харандаа сав гутлын хайрцаг, түлхүүрийн оосор гээд хүүхдүүдэд хэрэгтэй, мөн ангийг жигдрүүлсэн бэлэг бэлдсэн. Гэрийнхэнтэйгээ хувааж идэх чихрийн цуглуулга, гадаа жагсаж байгаад орж ирэх учраас уух зүйл бэлдсэн.
-Хүмүүс эерэг зүйлээс үлгэр дуурайлал авдаг шүү дээ. Тантай адил ангиа чимж, бэлэг бэлдээд шавь нараа хүлээж авдаг багш нар байдаг болсон уу?
-Бэлэг бэлдэж, ангиа бэлдээд хүүхдүүдээ хүлээж авахдаа ач холбогдол өгдөг болоод таван жил болж байгаа. Ер нь бүх л багш нар шавь нараа хүлээн авахад бэлдэж, ангиа тохижуулдаг. Шавь нараа баярлуулахыг дор бүрнээ зорьдог.
-Таны хувьд анх яагаад багш мэргэжлийг сонгосон юм бэ. Тэр дундаа бага ангийн багш болсон шалтгаан бий юү?
-Хүүхэд байхын багш болохыг хүсдэг байсан. Хүсэл мөрөөдлийнхөө дагуу сургуулиа төгсөөд эргэлзэлгүйгээр багш мэргэжлийг сонгосон. Эгч минь багш, эгчтэйгээ адилхан мэргэжлээр ажилладагтаа баярладаг. Багш гэх эрхэм алдрыг хүртэж, чухал үүрэгтэй ажил хийдгээрээ өөрөөрөө бахархдаг шүү. Хамгийн зөв мэргэжлээ сонгосон гэж боддог доо.
-Залуу багшийн хувьд ямар багш байхыг эрмэлздэг вэ?
-Бүх хүүхдүүдийн авьяас чадварыг дэмждэг байхыг хичээдэг. Эрдэм мэдлэгтэй, хүмүүжилтэй, цэвэрч нямбай, хариуцлагатай, хичээнгүй, тусч сайхан сэтгэлтэй нэгэн болгож, төлөвшүүлэхийг, хөгжүүлэхийг хичээдэг. Өөрөө ч үлгэр дуурайлал болохыг эрмэлздэг. Урлагийн үзлэг боллоо гэхэд ангиараа бүжиглэж, дуулдаг. Нэг ч хүүхдийг хоцрогдолгүй сургахыг зорьдог. Авьяасгүй хүүхэд гэж байхгүй багаас нь суурийг нь зөв тавьж, чиглүүлэх хэрэгтэй.
.jpg)
-Шавь нартаа зориулан сурах бэлдэц хийдэг гэсэн. Энэ талаараа ярихгүй юу, тун бүтээлчээр ажилладаг юм шиг санагдсан юм?
-Үзүүлэн, хэрэглэгдэхүүнийг өөрөө хичээлийнхээ агуулгад тааруулж, бэлддэг. Орчин үеийн хүүхдүүдэд хэрэглэгдэхүүнгүйгээр хичээл заах боломжгүй санагддаг. Багш өөрөө тасралтгүй хөгжиж, хүүхдүүдэд тухайн хичээлийг ойлгуулах эрэл хайгуул хийж хичээлээ бэлдэж, төлөвлөдөг. Хүүхдүүдийн нас, сэтгэхүйд тохируулж, тараах материал, үзүүлэн бэлддэг.
-Сурагч, оюутан, багш гээд энэ бүх цаг үеэс хамгийн мартагдашгүй есдүгээр сарын 1-н хэзээ байсан бэ?
-Есдүгээр сарын 1 бүр дахин давтагдашгүй өнгөрдөг, онцгой өдөр байдаг. Жил бүр шавь нараа анги дэвшиж, том болж байгааг нь харах сайхан байдаг даа.
.jpg)
| Ж.МӨНХЗУЛ: ШАВЬ НАРЫНХАА АНГИ ДЭВШИХ БАЯРЫН ӨДРИЙГ ИЛҮҮ ОНЦГОЙ БОЛГОХЫН ТУЛД АНГИА ЧИМЖ, БЭЛЭГ БЭЛДДЭГ БОЛСОН |
|
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |