Зохиолч, яруу найрагч, нэрт сэтгүүлч, соён гэгээрүүлэгч, улс төр, нийгмийн зүтгэлтэн, сэтгүүл зүйн шинжлэх ухааны доктор, Их монгол дээд сургуулийг үүсгэн байгуулагч Сүхбаатарын Батмөнхийн нэрэмжит “Хангайн цом-2025” яруу найргийн наадам Архангай аймгийн Эрдэнэмандал суманд боллоо. Нэрт зохиолч, яруу найрагч С.Батмөнх агсны төрсөн дүү С.Бямбаатай ярилцлаа.
-Ахынх нь нэрэмжит “Хангайн цом-2025” яруу найргийн тэмцээн сайхан болж өндөрлөлөө. Тэмцээний үеэр ахыгаа улам ихээр нэхэн санан дурсаж, бахархаж байсан байх?
-“Хангайн цом-2025” яруу найргийн уралдааныг үзээд сууж байхад ахтайгаа уулзсан юм шиг, гэр бүлийнхэнтэйгээ МҮОНРТ-ийг үзэж байгаа юм шиг, “Таван эрдэнэ” дууг сонсоод ээжтэйгээ хамт сууж байгаа юм шиг дотно сайхан санагдлаа. Ах минь Эрдэнэмандал суманд аавтайгаа, дүү нартайгаа адуу хариулж, морин дэл дээр өссөн. Манайх нэгдлийн 13 азарга адуутай байсан. Ээж минь нэгдлийн саальчин байлаа. Аав, ээж хоёр минь жилийн төлөвлөгөөтэй давуулан биелүүлж, олон удаа аварга адуучин, саальчин болж байсан юм. Тэгэхээр ахын минь бага нас яалт ч үгүй адуутай холбогддог. Хоёр ах минь аавтай хамт өглөө болгон адуундаа явдаг байсан. Батмөнх ах хамгийн түрүүнд адуугаа хураагаад ирдэг байж билээ. Тэр утгаараа монгол өв соёл, ахуйг өвлөн тээж түүнийгээ шүлэг, зохиолдоо илүүтэй бичдэг байсан нь уншигчийн хувьд сайхан санагддаг. Ах минь хүүхэд байхаасаа ном, сэтгүүл, сонин их уншдаг байсан нь манай гэрийнхнийг ном, бүтээл ойлгоход, эрхэмлэн хайрлахад нөлөөлсөн. Ах Москвад суралцаж байхдаа МҮОНР-ийн “Москвагаас ярьж байна” нэвтрүүлгийг хөтлөн явуулдаг байлаа. Тэр үед аав, ээж бид хэд ахынхаа хөтөлдөг нэвтрүүлгийг орой болгон үзэх гэж тэсэн ядан хүлээж сонсдог байсан. Ахын минь нэрэмжит яруу найргийн уралдааны үеэр ахтай минь холбоотой нандин дурсамжууд сэргэж, сэтгэл нэгэнтээ дүүрээд сайхан байлаа.

-Ахынх нь шүлэг найраг бичих, ном, зохиолд шимтэх болсон нь юутай холбоотой вэ. Ахад нь нөлөөлсөн хүн байдаг болов уу?
-Аавын хоёр дүү Оросод сургууль төгссөн. Ах минь авга ах нартайгаа ойр дотно байж, тэднээс эхийг сурсан байх. Багаасаа эргэлэн цовоо, монгол хэл, уран зохиолд сонирхолтой, сониуч хүүхэд байсан. Тийм болохоор ном, сонин цуглуулах, уншсан номынхоо талаар тэмдэглэл бичдэг, уншсан шүлэг, номоо хүмүүст уншуулж, сонирхуулдаг чөлөөт сэтгэлгээтэй хүн байсан. Хаана ч очсон аливаа бүхнийг гэгээлэг талаас нь хардаг, таалагдсан номоо харамгүй худалдаж авдаг, “Ном бол ертөнцийг харах цонх юм шүү” гэж бидэнд захиж буй мэт хэлдэг байсан.
-Шүлэг, зохиолоо ямар цаг үед ихэвчлэн бичдэг байсан бэ. Бүтээлийнхээ талаар гэрийнхэнтэйгээ, номын нөхөдтэйгөө ярилцдаг байсан байх?
-Ах их эртэч хүн байсан. 04:00-05:00 цагт босоод шүлгээ бичиж, ном уншиж, тэмдэглэл хөтөлдөг байлаа. Өглөөний цагийг өөртөө зарцуулдаг, хувийн зохион байгуулалт сайтай хүн байсан. Хүнээс үг сонсдог, хүүхдийн яриаг ч чухалчилж сонсдог, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөг байсан. Ах минь гурван буудалд ус авахаар дугаарлаж байхдаа нэрт яруу найрагч П.Бадарч гуайтай таараад шүлгээ үзүүлж, зөвлөгөө авсан юм билээ. Тухайн үед нь П.Бадарч гуай ахад урам зориг өгч, зохиол бүтээлээ үргэлжлүүлэх, сайжруулах болсон тухайгаа ярьдаг байсан. Ш.Сүрэнжав, Д.Нямаа, О.Дашбалбар, Ш.Гүрбазар, До.Цэнджав гээд олон сайхан бүтээлийн эзэд болсон алдартай хүмүүстэй ойр дотно явж, шүлэг зохиолоо ярилцдаг байсан. Тэр тухайгаа ч гэрийнхэндээ ярьдаг байлаа.

-Ахынхаа бичсэн шүлэг, зохиолуудыг нь уншиж, салбартаа үлдээсэн нэр хүндийг нь дурсаж байхад танд чухам ямар бодол төрдөг вэ?
-Ах минь богинохон насандаа яаж тийм олон шүлэг, зохиол бичсэн юм бол гэж гайхаж, бахархдаг. Хийсэн бүтээсэн юмтай болохоор ахын минь уран бүтээлүүд энэ цагийг эзэлж байна. Ялангуяа ахынхаа "Муухай монгол хүн", "Өндөр хөх огторгуй" зэрэг номоор нь бахархдаг. Үүнээс гадна ах минь бидэнд хичээнгүй, шударга хүн байхын утга учрын тухай ярьж өгдөг, биднийг хүнлэг хүн болоосой гэдэг үүднээс ярьж, хэлж өгдөг байсан. Аав, ээж, ахын минь хэлж сургасан бүхэн бидний амьдралд нөлөөлдөг.
-Таны ах зохиолч, яруу найрагчаас гадна улс төрд нэрээ үлдээсэн хүн шүү дээ. Шинэ Үндсэн хуулийг батлалцсан хувь нэмрийнх нь талаар ярьж өгвөл?
-Ах 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан. Гэр бүл, яруу найрагт төдийгүй эх орныхоо төлөө зүрх сэтгэлээ зориулдаг хүн байсан. Нийгмийн идэвхтэй, аливаа зүйлд манлайлагч нь байж чаддаг байсан. “Муухай монгол хүн” гэдэг номоороо монгол хүний мөн чанар, нийгмийн ороо бусгаа байдлыг тусгасан байдгаараа алдартай. Ахынхаа ном болгож чадаагүй бүтээлүүдийг нь бурхан болсных нь дараа хэвлүүлж, уншигчдийн хүртээл болсон.

-Та бүхэн ахынхаа хүүхдүүдтэй холбоотой байдаг уу?
-Ахынхаа гурван хүүхэдтэй холбоотой байдаг. Миний ах сайхан аав, сайн хань байсан. Уран бүтээлээс гадна бусад бүх цаг хугацаагаа гэр бүлдээ зарцуулдаг байсан даа. Ах минь бидэнд шаргуу их хөдөлмөрлөхийг, ном уншиж, бичихийг зөвлөдөг байсан нь сайхан санагддаг.
-Ахынх нь та бүхэнд захиж үлдээсэн сайхан үг байдаг уу?
-“Амжиж хийсэн бүхэн минь ашид үлдэнэ” гэж сайхан үг хэлсэн байдаг. Хэлсэн үг шигээ богинохон хугацаанд ихийг хийж бүтээсэн байна, ах минь. Ах ээлжийнхээ амралтыг намар авдаг байсан. Хөдөөнийхний хөл хөдөлгөөн татарсан тэр цагт хөдөө оччихоод морь унаад малд явчихдаг байсан. Хээр хөдөө очиж, байгалийг таньж мэдэхийн сацуу шүлэг, бүтээлээ бичдэг байсан. Малд явж байсан ч өврөөсөө дэвтэр гаргаж, тэмдэглэл бичдэг байсан. Төв аймгийн Аргалант суманд байхдаа олон шүлэг бичсэн байдаг.
-Ах нь багаасаа морин дэл дээр өссөн юм билээ. Хурдан морь унадаг байсан уу?
-Аав минь залуудаа хурдан морь уядаг байсан юм. Аавын уясан морийг хоёр ах минь унаж, олон айраг, түрүү хүртэж байсан. Манайх 20 гаруй айраг, түрүүтэй. Тухайн үед түрүү морины байнд одоогийнх шиг мөнгө өгөхөөс илүүтэй гэр ахуйн хэрэгсэл буюу хувин сав, домбо өгдөг байсан. Тэр бүхэн нь манайд одоог хүртэл байдаг. Ах минь хожуу хурдан удмын морь худалдаж аваад ааваар уяуулдаг байсан. Ахын минь нэрэмжит дааганы уралдааныг жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг. Сүүлийн хоёр жил хараахан зохион байгуулж чадаагүй байна. Ах минь багаасаа монгол ахуйтай ойрхон өссөн болохоор зохиол бүтээлдээ нутаг ус, байгалийн тухай бичдэг байсан нь уншигчдын зүрх сэтгэлд мөн үлджээ. Ахыг минь дурсан санаж, сэтгэлээ хуваалцаж байгаа, ном зохиолыг нь шимтэн уншдаг, ахтай минь холбоотой гэгээн дурсамжаа хуваалцаж байгаа бүх хүнд талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
С.Бямбаагийн ахдаа зориулсан шүлгийг хүргэж байна.
Өндөр уулсын оройгоос
Өвгөн аав минь дурандаж
Өнгийн шаргал навчис шиг
Өр нь эмтэрч сууна
Саалийн зэлнээс ээж минь
Сэм сэмхэн харуулдаж
Санаа алдан нулимс унагана
Сэтгэл санаа нь уймарч алсын барааг харуулдана
Ах минь та юунд ингэж яарна
Аав ээжийгээ орхиод ямар ажлаар явав
Алаг шаргал навчис шиг өнгийн энэ амьдралд
Ах таныгаа бид хүлээсээр
Алтан шаргал намрын өдрүүдтэй
Адилхан хамтдаа шарланхан сууна
Ах минь та яагаад ингэж яарсан юм бэ
Аньсага чийгтээд таныгаа санаад байна
Санаж байна шүү таныгаа
Сэмхэн зүүдэнд минь ирээрэй хайртай шүү таньдаа.
| ЗОХИОЛЧ С.БАТМӨНХ АГСНЫ ДҮҮ С.БЯМБАА: АХЫНХАА “МУУХАЙ МОНГОЛ ХҮН”, “ӨНДӨР ХӨХ ОГТОРГУЙ” ЗЭРЭГ БҮТЭЭЛЭЭР НЬ БАХАРХДАГ |
|
Г.ОТГОНТУЯА: Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна
2026-05-11 19:40:02
Хуур Music Festival-ийн тасалбараа 10 хуваан төлөх боломжтой
2026-05-11 18:13:17
Манай улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийжээ
2026-05-11 14:38:05
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт найман удаагийн ой хээрийн түймрийг унтраалаа
2026-05-11 12:01:14
Азийн аваргын мөнгөн медалийн төлөө манай гурван охин тулалдана
2026-05-11 11:24:28
Булган аймгийн Тэшиг суманд хоёр ч удаа гал түймэр гарчээ
2026-05-11 10:47:39
БТСУХ-ны албан хаагчид болон шигшээ багийн тамирчид мод тарив
2026-05-11 10:42:35
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийн айлчлал эхэллээ
2026-05-11 08:52:46
"ТОД МАГНАЙ"-ГААС "ЗАДЛААГҮЙ ЗАХИА" ХҮРТЭЛХ М.ДОРЖДАГВЫН БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-05-11 08:48:17
ТУ-154 ОНГОЦНЫ ОСОЛ БУЮУ ГУРВАН МОНГОЛ ХҮН АМЬД ҮЛДСЭН НЬ
2026-05-11 08:00:52
Ц.Төмөрцоож Баянзүрх хайрхны хишиг барилдаанд түрүүлэв
2026-05-11 07:10:00
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-05-11 07:00:00
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА БАТАТГАЖ ЧАДЛАА
2026-05-11 07:00:00
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН НАЙЗДАА 59.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАМЫН ТЕНДЕР ӨГСӨН ҮҮ
2026-05-11 07:00:00
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 4-6 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-05-11 07:00:00
А.Адъяасүрэн “Астана-2026” их дуулгын хүрэл медалийн төлөө барилдана
2026-05-10 17:52:31
2026-05-10 12:23:42
Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монгол цэргүүд ирлээ
2026-05-10 11:09:41
Унгар Улсын шинэ Ерөнхий сайд тангараг өргөв
2026-05-10 10:20:56
ААВДАА “ГОМО, АРЧААГҮЙ, БИЕЭ ҮНЭЛЭГЧ” ЗЭРГЭЭР ХАРААЛГАЖ, ДОРОМЖЛУУЛСАН 21 НАСТАЙ ЗАЛУУ АМИА ХОРЛОЖ, ААВ НЬ ДОЛООН ЖИЛИЙН ЯЛ АВЧЭЭ
2026-05-10 08:00:00
"СЭНТИЙ" ДӨРВӨН БОТЬ ТҮҮХЭН РОМАН БУЮУ Р.ЭМҮЖИН
2026-05-10 08:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-05-10 08:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-10 08:00:00
Ц.БАТБИЛИГ: ЭМЧИЙН БУРУУГААС БОЛЖ 11 НАСАНДАА СОНСГОЛОО АЛДСАН Ч АМЬДРАЛД ГУТАРЧ ҮЗЭЭГҮЙ ЭЭ, АХ НЬ
2026-05-10 08:00:00
ХҮН БОЛГОН ДҮҮРЭН БИШ ШҮҮ ДЭЭ
2026-05-10 08:00:00
“Хутагт, Латтимор хоёр, тив дамнасан өв” эрдэм шинжилгээний хурал болно
2026-05-10 07:53:12
2026-05-10 07:12:00
Л.Анхзаяа “Астана-2026” их дуулгаас хүрэл медаль хүртэв
2026-05-10 07:10:00
2026-05-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |