Хожим 20 гаруй насандаа өвөөгийн бие нь хүнд өвдөж, гэзэг үсээ авч Гонгор нэрээ Амар хэмээн сольсон нь Монголын түүхэнд Амар сайд хэмээн дуурсагдах болсон юм.
Ардын хувьсгал ялсны дараа Нийслэл хүрээнд дуудаж, туслах түшмэлийн албаас Ерөнхий сайд хүртлээ дэвшиж, хоёр ч удаа БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан.
Өвөөг минь их дөлгөөхөн, хүүхдэд хайртай хүн байсан гэдэг.
Өвөө, эмээ хоёр минь хүү, охин хоёр өргөж авсны нэг нь миний аав Чойзон юм.
Тухайн үед олон хүн ачигдаж байсан ч өвөөг ганцааранг нь хориод хэнтэй ч уулзуулдаггүй байсан юм билээ.
Зөвлөлт руу ачигдахаас нь өмнө эмээ дээл хувцас хүргэж өгөх гэж жадтай буутай харгалзагчийн хараанд үг дуугарч чадалгүй уулзаад, түүнээс хойш уулзаагүй юм билээ, хөөрхий.
Аав маань цэргээс хөөгдөөд ирэхэд нь эсэргүүгийн хүүхэд гээд хэн ч ажилд аваагүй. Сүүлд 1938 онд аав овгоо солиулж, өөрийнхөө эцгээрээ овоглосны дараа ажилд орж гэр бүлээ авч явахтайгаа болсон юм.
Эмээ “Чихэн дэх ээмгийг минь хүртэл суга татаад аваад явчихсан” гэж сүүлд бидэнд ярьдаг байсан юм.
Эмээ минь насаа дуустал өвөөг харуулдаж, хүрээд ирэх болов уу гэдэг горьдлого тасрахгүй байсаар нас эцэслэсэн дээ.
Хөөрхий өвөөг минь харийн шоронд гурван жил хорьж, 1941 оны долдугаар сарын 10-ны Наадмын өглөө цаазын ял тулгасан юм билээ.
Хэчнээн цагаатгасан ч бид өвөөгийнхөө талаар асуух, мэдэх эрхгүй байлаа.
Монголын түүхэнд ийм хар хэлмэгдүүлэлт дахин сүүдэр битгий тусгаасай гэж үргэлж залбирч явдаг юм.
| А.АМАР САЙДЫН АЧ ХҮҮ Ч.НЭРГҮЙГИЙН ЯРИЛЦЛАГААС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |