-Баяр болох гэж байгаатай холбоотойгоор хүмүүс гэнэт хоолны дэглэм барьж эхэлдэг. Ингэж дэглэм барихад сөрөг нөлөө гардаг уу?
-Баяр ёслолын өмнө хүмүүс огцом жин хасаж эхэлдэг. Богино хугацаанд жин хасаж байгаа нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тэр дундаа бодсын солилцооны хямралыг үүсгэдэг. Нэгэнт хямарсан бодисын солилцоо ус уусан ч, шүлсээ залгисан ч жин нэмэх сөрөг нөөлөөг бий болгодог. Таван килограммыг богино хугацаанд хассан ч эргээд хэд дахин илүү жин нэмдэг болдог. Богино хугацаанд хассан жин өөх бус булчингийн масс, ус байдаг. Хүн булчингийн масс хассанаар ажлын ачаалал даах чадвараа алддаг. Тиймээс хоол зүйч нар богино хугацаанд жин хасахыг зөвлөдөггүй. Урт хугацаанд эрүүлээр жингээ хасах нь хамгийн тохиромжтой.
-Турахын тулд эм, цай, гэдэс цэвэрлэх ургамал их уудаг шүү дээ. Энэ нь эрүүл мэндэд хэр ээлтэй юм бэ?
-Турхын тулд гэдэс гүйлгэх, тураах бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тарган хүний биеийн жинг бууруулах менежментээс хассан. Учир нь, жин хасаж байгаа хүний бүдүүн гэдсэнд байгаа ашигтай бактери хэр хэмжээтэй байгаа гэдгээс хамаарч тухайн хүн хэвийн жинтэй байх уу, илүүдэл жинтэй байх уу гэдгийг хардаг. Тураах эм, цай бол бүдүүн гэдэсний ашигтай бактерийг гүйлгүүлээд гаргачихдаг. Ингэснээрээ эргээд жин нэмэх, дархлаа унах зэрэг сөрөг нөлөө гардаг. Тураах бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол эрүүл мэнддээ ноцтой хохирол учруулж байна гэсэн үг.
.jpg)
-Турсан хүмүүс эргээд өөрийнхөө аргыг бусдад түгээж бусдыг өөрийнхөө аргаар тураах гээд байдаг. Хүн хүний бие өөр учраас тухайн хүний турсан арга бусдад хэр үр дүнтэй нөлөөлөх вэ?
-Турсан хүмүүс өөрийнхөө аргыг бусдад зааж байгаа нь ажиглагддаг. Гэхдээ хүн бүрийн биеийн бодисын солилцоо өссөн орчин, иддэг хоол, амьдралын хэвшлээс шалтгаалаад өөр байдаг. Тэгэхээр тухайн хүнд тохирсон хоолны дэглэм өөр хүнд тохирохгүй. Тиймээс хоол зүйч хүн бүрд тохирсон хоолны дэглэмийг гаргаж өгдөг. Турах дэглэм барьж байгаа хүмүүс урт хугацаандаа бодисын солилцооны хямралаар нас барах эрсдэлийн нэмэгдүүлдэг. Хоолны дэглэм барилгүйгээр эрүүл байхдаа анхаарах хэрэгтэй, ингэсээр эрүүл биеийн жинтэй болно. Нийгмийн эмэгтэйчүүдэд тавьдаг туранхай байх шаардлага дэлхийн нэг хувьд л тохирдог. Тухайн хүмүүс нь юу ч идсэн таргалдаггүй төрлийн биетэй гэсэн үг.
-Тэгвэл турах хамгийн энгийн хүн бүр хэрэгжүүлж болох эрүүл арга нь юу юм бэ?
-Хүн бүрийн хэрэгжүүлж болох турах дэглэм бол илчлэгээ тооцох арга. Тодорхой түвшинд илчлэгээ барьж, гэртээ хоолоо хийж идэх нь эрүүл дэглэм болно.
-Гурил, сахраа хасаад турах хэрэгтэй гэдэг заавар, зөвлөгөө сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд гарч байгаа. Энэ төрлийн жин хасах арга эрүүл турах арга мөн үү?
-Сахараа хасах нь боломжтой дэглэмийн нэг, учир нь сахар бол байгальд байдаггүй бүтээгдэхүүн. Гурил хасна гэдэг сүүлийн үед гарч ирсэн ойлголт. Цагаан гурилын хэрэглээгээ багасгаж болно. Гэхдээ хэрэглэдэг байсан хүнсээ хасахад бие мах бодь тухайн хүнсийг задалдаг байсан пигмент ялгарахаа больж эхэлдэг. Гурилыг хэт их хассанаас үүдэлтэй өвчлөл гарч байгаа. Бүрэн хасахгүйгээр зохистой хэмжээнд буюу долоо хоног 2-3 удаа хэрэглэх хэрэгтэй.
-Танд турахыг хүссэн хүмүүст өгөх сонирхолтой зөвлөгөө бий юү?
-Турах нь тэргүүн эгнээн байх зорилго биш, хамгийн чухал нь эрүүл байх. Баяр ёслолд зориулж хүмүүс богино хугацаанд жин хасдаг. Энэ нь эрүүл мэндэд ноцтой сөргөөр нөлөөлдөг. Тиймээс эрүүл амьдралын хэвшлийг бий болгоорой. Хүн турна гэсэн бодол толгойндоо тээж эхэлснээс хойш бие стрессдэж, өөх хуримтлуулж эхэлдгийг санаарай.
| ХООЛ ЗҮЙЧ С.ХУЛАНГАА: ТУРАХ ДЭГЛЭМ БУРУУ БАРИХ НЬ ЭРГЭЭД УС УУСАН Ч ЖИН НЭМДЭГ БОДИСЫН СОЛИЛЦООНЫ ХЯМРАЛ ҮҮСГЭДЭГ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |