Танд Эргэлт.мн мэдээллийн сайтын уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе. Монгол өмнөд нутгаар сонин сайхан ихтэй байна уу?
Баярлалаа. Та бүхэнд ч энэ өдрийн мэнд хүргэе. Өмнийн цэнхэр говиор уртын урт намар болж байна. Сүүлийн гучаад жилд болоогүй сайхан өнөтэй зун болж, малчдын магнай тэнэгэр, зоо амарч байна даа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
Уран бүтээлийн хувьд өтгөн сайхан байна. Хамгийн сүүлд хийж байгаа ажил гэвэл Өмнөговь нутгаас маань төрөн гарсан эрэгтэй гучин гурван зохиолчийнхоо “Их говийн гучин гурван дуулал” нэртэй номыг эмхэтгээд хэвлэлтэнд шилжүүлж байна. Уг номд МУСГЗ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Хархүү, МУСГЗ, МЗЭ-ийн шагналт зохиолч Д.Энхболд тэргүүтэй зохиолч яруу найрагчдын уран бүтээл болон одоо цагт уран бүтээлээ ид бичиж байгаа залуусын шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн Монголынхоо утга зохиолын их галд цучил нэмж байгаадаа баяртай байна. Удахгүй өөрийн түүвэр шүлгийн тав дах номоо гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Уран бүтээлч хүний оюун санаа үргэлж сэргэг байдаг болов уу гэж боддог. Өдөр тутмын амьдрал, нийгэмд өрнөж буй олон асуудлыг хэрхэн харж, үнэлэлт дүгнэлт хийдэг вэ?
Тэгэлгүй яах вэ. Миний хувьд нийгэмд тулгамдаж буй асуудлуудын тухай бодохоор заримдаа их таагүй санагддаг. Энэ нь уран бүтээлч хүмүүс хэтэрхий мэдрэмтгий байдагтай холбоотой байх. Аливаа болохгүй асуудлын тухай өөрийн үзэл бодлоо чөлөөтэй хэлчихдэг бас биччихдэг юм. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Тийм болохоор бодсон санаснаа чөлөөтэй эмээхгүйгээр хэлэх нь зөв байх. Энэ нийгмийн гол хүчин зүйл нь залуус бид. Бид л зөв шударга байж аливаа болохгүй асуудалтай тэмцэх нь үүрэг хариуцлага гэж боддог.
Монголынхоо утга зохиолын их галд цучил нэмж байгаадаа баяртай байна.

Манай аймаг уул уурхайд түшиглэсэн Монгол улсын эдийн засгийн хамгийн том бүс нутаг. Тийм болохоор аливаа зүйлийг хийхэд зах зээлийн эрэлт нь хангалттай байдаг
-Ид уран бүтээл туурвиж байгаа залуу хүн орон нутагт ажиллаж, хөдөлмөрлөхийн давуу болон сул талын тухай яриа дэлгээч?
Давуу тал олон байна. Ялангуяа уран бүтээлч хүний хувьд сэтгэл санаа амгалан тайван байх нь уран бүтээлээ хийх, онгод юугаа хөглөхөд их сайхан байдаг. Элдэв шуугиан чимээ их хотын түгжрэл, уур бухимдал гэдэг ч юмуу тийм сөрөг зүйлээс ангид байх нь нэн таатай. Өөрийнхөө ажиллаж амьдардаг орон нутаг дээрээ жишээ авахад энд хэн хөдөлмөрлөж чадна тэр хүн амжилтанд хүрэх боломж нь бүрэн бий. Манай аймаг уул уурхайд түшиглэсэн Монгол улсын эдийн засгийн хамгийн том бүс нутаг. Тийм болохоор аливаа зүйлийг хийхэд зах зээлийн эрэлт нь хангалттай байдаг. Ер нь яриад байвал давуу тал их бий.
-Хүн бүхэн л нийслэлд амьдрал байгаа мэт боддог болсон цаг гэхэд буруудахгүй. Энэ үед та яагаад орон нутгийг зорьж, ажиллаж, амьдрах болсон бэ?
Манай Монголчуудын “Дассан газрын даавуу зөөлөн” гэж нэг сайхан үг бий. Хүн төрж өссөн нутаг усандаа ажиллаж амьдарч, залуу халуун насныхаа нөр их хөдөлмөрийг зориулна гэдэг жаргал шүү дээ. Нөгөө талаар өөрийн мэдсэн сурсан бүхнээ нутгийн хүүхдүүдийн ирээдүйн төлөө тэдэндээ зааж сургая гэсэн бодол хүсэл тэмүүлэл минь уядаг юм. Нөгөөтэйгүүр говь нутаг минь олон жилийн үүх түүхийн өлгий нутаг. Гадныхан хүртэл говь нутагт минь ирж ажиллаж амьдрах хүсэл сонирхол их болсоон.
говь нутаг минь олон жилийн үүх түүхийн өлгий нутаг. Гадныхан хүртэл говь нутагт минь ирж ажиллаж амьдрах хүсэл сонирхол их болсоон.
Өглөө босоод л алхахад бүлээн салхи нь илбээд нэг тийм сайхан тайтгарал өгдөг. Би өөрөө хөдөө хурга ишгийн захад өссөн хүүхэд. Тэр ахуйгаасаа хөндийрмөөргүй санагддаг. Суурин газар ирэхлээр сэтгэл тогтдоггүй юм. Бушуухан л нутаг буцна шүү дээ.
- Зарим яруу найрагч “Үг хүнийг захирдаг” гэдэг. Гэтэл зарим нь эсрэгээрээ “Хүн үгийг захирдаг” гэх юм билээ. Энэ тал дээрх таны бодол?
Хүн төрөлхтөн араатнаас ялгарах ганц зүйл бол хэл яриа, оюун ухаан юм. Үгээр хүнийг үхүүлж ч болно амьдруул ч болно гэж ярьцгаадаг. Үг хүнийг захирдаг юм шиг санагддаг. Яагаад вэ гэхээр бид үгээ захирч хянаж чадахгүй байгаа учраас хатуу ширүүн үгийн нэг нэгэндээ хэлж бие биенээ гомдоож хэн хэнээсээ холдоод байгаа юм. Уг нь эсрэгээрээ бид үгийг захирах ёстой. Тэгж чадвал бид илүү хурдан ойлголцож, илүү хайрлалцана даа. Тэгэхээр үгийг хүн захирч чадна л гэсэн үг юм даа.
-Та анх шүлэг, яруу найрагтай хэрхэн холбогдож байсан бэ. Энэ талаар таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?
Анх дөрөвдүгээр ангиасаа л шүлэг бичиж эхэлсэн. Тэр үед бичсэн шүлэгнүүд “Сурагч” “Би би би” хүүхдийн сонингуудад их хэвлэгддэг байлаа. Би ер нь багаасаа л маш их ном уншдаг хүүхэд байсан. Зургаан настайдаа чөлөөтэй уншаад бичээд сурчихсан ахыгаа дагаад үсэг нүдлээд эхэлсэн. Тэгээд л нэг мэдэхэд ном уншаад сурчихсан байсан. Гэрийн тооноор туссан нарыг дагаад л ном уншина шүү дээ. Энэ нь намайг яруу найраг утга зохиолд их дурлуулсан. Хамгийн ахны шүлэг минь Сургуулийн урлагийн үзлэгээр бага ангийн багшдаа зориулсан “Багшдаа” гэдэг шүлэг бий.
Хамгийн ахны шүлэг минь Сургуулийн урлагийн үзлэгээр бага ангийн багшдаа зориулсан “Багшдаа” гэдэг шүлэг бий.
- Ээж, аав нь хэр их ном цуглуулж уншдаг байсан бэ. Гэр бүлд нь шүлэг, зохиол бичдэг хүн танаас өөр бий юү?
Манайх багахан номын сантай байдаг байсан. Гэр маань харин нэгдлийн хашааны хажууд байдаг яг хажуу талын том агуулах дүүрэн ном байдаг байсан түүн дотроос л дуртай номоо түүж аваад л уншдаг байлаа. Одоо бодоход тэнд хэдэн зуун мянган ном хураалттай зарим нь авч чадахааргүй өндөр болтол нь хураачихсан байдаг байлаа. Манай удамд яг шүлэг зохиол бичдэг хүн байсан эсэхийг сайн мэдэхгүй. Уран хүмүүс л байдаг байсан гэж эмээ минь ярьдаг байсан.
-Уран бүтээлч хүний амьдралын сайхан хийгээд сөрөг тал нь юу байдаг вэ?
Сайхан тал илүү их дээ. Сөрөг талыг нь би мэдэрдэггүй юм. Уран бүтээлч хүн үргэлж л сайхан зүйлд ойр байж ямагт сайн хүмүүстэй учирч тэдэнтэйгээ нөхөрлөж явдаг. Их олонтой болдог юм билээ. Нөгөө талаар нийгэмдээ гэрэл гэгээ түгээж ялангуяа сэтгэлийн гоо зүйг ард түмэндээ хүргэж бүтээж явдагтаа дүүрэн байдаг юм
.jpg)
Хүсэл зорилгынхоо дагуу сонголтоо хийгээд сурч боловсрох боломж нээлттэй. Мэдээж зарим талаараа дутмаг тал байгаа л байх. Улаанбаатар хоттой харьцуулж боломгүй л дээ.
-Таныг уран бүтээл дээрээ цаашдаа хөгжиж, дэвшихэд урам болж, итгэл өгдөг зүйл байдаг уу?
Байлгүй яах вэ. Уран бүтээлийг минь үзээд, уншаад сайхан урмын үг, итгэлийн гэгээ өгдөг хүн бүхний сэтгэл надад их илч итгэл найдвар болдог юм.
-Орон нутгийн боловсролын салбар нэлээд шүүмжлэл дагуулдаг. Та хүүхдүүдийнхээ боловсролд хэрхэн анхаардаг вэ?
Маш их анхаарахыг боддог. Заримдаа ажлын байдлаас болж анхаарч чадахгүй үе гарна. Гэхдээ аль болох л хүүхдүүдтэйгээ ярилцаж юу сурч мэдмээр байгааг нь асуудаг юм. Одоо ч гэхдээ хүүхдийн боловсролд хэрэгтэй сургалтын төвүүд маш олноор бий болж байна. Хүсэл зорилгынхоо дагуу сонголтоо хийгээд сурч боловсрох боломж нээлттэй. Мэдээж зарим талаараа дутмаг тал байгаа л байх. Улаанбаатар хоттой харьцуулж боломгүй л дээ.
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа
| ЯРУУ НАЙРАГЧ Т.БАТХҮРЭЛ: Шаргал говийнхоо толгод дунд шүлэг бичих л сайхан байдаг даа |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |