Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат С.Гал-Эрдэнийн нандин хонгор азарга түрүүлсэн билээ. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Богдын хурд” галын уяач С.Гал-Эрдэнийн баярын сэтгэгдлийг хуваалцлаа.
-Улсын их баяр наадамд таны уясан хурдан хүлэг түрүүллээ. Уясан азарга нь барианы зурхайд орж ирсэн нандин мөчийг та уншигчидтай хуваалцахгүй юу?
-Би морь уях, морин спортод чин үнэн сэтгэлээр дурлаж яваа нэгэн. Улсын их баяр наадамд адуун сүргийн манлай азарга минь түрүүлэхэд үгээр хэлшгүй сайхан байдаг юм байна. Ёстой л дээлэндээ ч багтахгүй баярлаж байлаа. Азарга минь Цагаан хөтөл давж ирээд найм, есийн багцаанд давхиж байсан. Тухайн үед "За, одоо хөдөлгөж болохгүй дээ" гэж бодож байлаа. Унаач минь туршлагатай болчихсон, өмнөх алдаануудаа цэгнэж, азаргаа хөдөлгөх цагт нь давхиулж, зөв талаар нь дайруулж түрүүлгэсэн. Юм юмны цохилдлого бүрдэж, түрүүлсэн байх аа.

-Нандин хонгор азарга нь уралдааны дунд үеэс л зугуухан урагшилж, урагшлах бүрдээ хурдалсаар байгаа харагдсан. Морь хурдан байхаас гадна унаачийн ур ухаан, чадвар ихээхэн нөлөөлдөг үү?
-Нандин хонгор азарганы минь уяа, сойлго сайхан таарч, хурдан азарганы уралдаанд дунд хавиар явж байгаад зугуухан урагшилж, үзүүр дээр дайрч түрүүллээ. Энэ амжилтад хүрэхэд том нөлөө үзүүлж байгаа хамгийн чухал хүн бол унаач хүүхэд шүү дээ. Хаана нь барих вэ, хаана нь татаж, эсвэл хаана нь явуулах вэ гээд унаач хүүхдийн толгой компьютер шиг ажиллаж байж л морь, унаач хоёр амжилтад хүрч, наадамчин олноо баярлуулдаг. Мөн энэ завшааныг ашиглаад Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат Ж.Эрдэнэсайхан, аймгийн алдарт уяач Д.Ариуннаран, нандин хонгорын маань анхны уяа сойлгыг нь тааруулсан уяач, туслахууддаа талархал илэрхийлмээр байна.
-Та нандин хонгорыг ямар наснаас нь уяж, улсын наадамд уралдуулж байна вэ?
-Төрийн наадамд түрүүлсэн нандин хонгор минь над дээр соёолон байхдаа ирж байсан юм. Нандин хонгор “Хотгойдын хурд”-д түрүүлж, Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадамд аман хүзүүдсэн. Мөн Ардын хувьсгалын 100, 101, 102 жилийн ойн баяр наадамд уралдаж, 6-8 дугаар байрт орж байлаа. Харин энэ жил дутуугаа гүйцээж түрүүллээ дээ. Үнэхээр буянтай хүлэг юм аа л гэж бодож сууна даа.
-"Богдын хурд" галаас хоёр азарга айрагдлаа. Айргын гуравт хурдалсан цолмон халзангийн угшил нь хаанахынх вэ?
-Хонгор азарганы "төрсөн ах нь" цолмон халзан айргийн гуравт хурдаллаа. Монгол Улсын Тод манлай уяач Д.Хишигжаргал ахын маань азарга юм шүү дээ. Бид уяа сойлгоо ойрхон хийдэг, ах, дүүгийн барилдлагатай хүмүүс.

-Танай галынхан энэ жил морьдынхоо уяа сойлгыг хаагуур тааруулсан бэ?
-Хэнтий аймгийн Дархан сумын Дарханхан уулын өвөр Бор-Ухаа гэх дэнжид морьдынхоо уяа сойлгыг тааруулж, ногоон дээр гарч, их, бага сунгаагаа хийгээд ирсэн. Ирээд Богд уулын өвөрт Майдар бурхны аманд сунгаагаа дахин хийгээд, Хүй долоон худагийн дэнжид ирээд азарга минь түрүүллээ дээ. Манай галынхан ч том зорилготой уяа сойлгоо тааруулсан. Бидний хувьд хамгийн чухал нь төрийн наадамд түрүү, айраг хүртэх байдаг шүү дээ. Үүний төлөө манай туслахууд, уяачид, унаач хүүхдүүд, тэдний ар гэрийнхэн, хадлан тэжээл бэлддэг хүмүүс гээд их том баг, тодорхой хэмжээний эдийн засаг эргэлддэг бүтэц бий болсон. Морины өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хадгалах зорилготой хүмүүс баг болж ажилладаг даа.
-"Богдын хурд" гал хэдэн онд бий болов. Та галынхаа тухай ярьж өгвөл?
-Манайхны 10 гаруй уяач нэгдэж, гал уяа болоод сайхан наадацгаадаг байсан. Жил гурван сарын өмнө уяандаа албан ёсоор нэр өгсөн. Тухайн үед Х богд тодорсон, бид Богд уулынхаа ар, өвөрт амьдарч, мориныхоо уяа, сойлгыг тааруулдаг болохоор энэ бүхнийг бэлгэшээж, "Богдын хурд" гэдэг галтай болж, анхны төрийн наадмын түрүү миний азарга хүртэж байна.
-Улсын наадамд морь уяна гэдэг нэг жилийн төдийгүй хэдэн жилийн хүч, хөдөлмөр байдаг шүү дээ?
-Жилийн дөрвөн улирал морио дагадаг. Мориныхоо өвс, тэжээлийг бэлдэнэ, унаачдынхаа хичээл, сургуулийг таслуулахгүй сургууль руу нь зөөнө. Нандин хонгор, Гал-Эрдэнэ хоёрын ард 20-30 хүн хөдөлмөрлөж байж энэ амжилтад хүрдэг юм.

-Нандин хонгор гэдэг нэрийг хэн өгсөн бэ. Тань дээр ирэхдээ ийм нэртэй байсан уу?
-Нэрийг нь би өгсөн. Том охиныг минь Нандин гэдэг юм. Азарга минь аядуу, дөлгөөхөн болохоор охиныхоо нэрийг бэлэгдэж нандин хонгор гэсэн нэр өгсөн.
-Охин нь таниас ч илүү баярлаж байгаа юм байна даа?
-Харин тийм ээ. Охин минь нандин хонгорт их хайртай. Өөрийнх нь нэрийг бэлгэдэж өгсөн болохоор бүр ч илүү байдаг байх. Манайхан улсын наадамд азарга түрүүлсэнд бүгд бэлэгшээж, баярлаж байгаа.
-Уяач хүний хувьд хурдан хүлгүүдийг шүдлэх, сэрвээний өндрөөр хэмжих асуудалд ямар байр суурьтай ханддаг вэ?
-Энэ жилийн баяр наадам хэл ам багатай, сайхан болж өндөрлөлөө. Би Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгчөөр 2020 оноос хойш ажиллаж байна. Ажлынхаа хүрээнд төрийн баяр наадам, бүсийн уралдаануудад санаа бодлоо илэрхийлдэг байсан. Энэ жилийн баяр наадмын комисс хүлээж авсан байна. Тэр нь юу вэ гэхээр, морь бариачид барианы дотор талаас морь барьж, тосож оруулдаг байсан. Ингэж барихаар холбоотой орж ирж байгаа морьдын байр солигдох тохиолдол бишгүй гардаг байсан. Бариач урдуур нь нэг алхахад морь зог тусаж, нэг, хоёр алхмын зөрүү гардаг байсныг зөвөөр шийдэж, морь бариач нарыг зурхайны гадна гаргаж, тэндээс нь бариулж, хөлсөлгөөний хашаа руу явуулдаг болсон. Энэ бол хамгийн зөв шийдвэр. Энэ жил хүүхэд мэнд, хүлэг морьд нь мэнд, сайхан наадам болж өндөрлөлөө.
-Таны дараагийн наадам хаана вэ?
-Одоогоор товлосон наадам байхгүй. Азаргаа хайрлалгүй яах вэ.
| ТҮРҮҮ АЗАРГАНЫ УЯАЧ С.ГАЛ-ЭРДЭНЭ: БУЯНТАЙ САЙХАН ХҮЛГЭЭ УЛСЫН НААДАМД ТҮРҮҮЛЭЭД ИРЭХЭД НЬ ДЭЭЛЭНДЭЭ Ч БАГТАХГҮЙ БАЯРЛАЖ БАЙЛАА |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |