-Сайхан наадаж байна уу, сум мэргэн үү. Хэзээнээс шагай харваж эхэлсэн бэ?
-Би 1980 оноос хойш шагай харваж байна. Аав минь шагай харвадаг, сайхан уухайлдаг хүн байсан. Хоёр ах маань ч шагай харвадаг, Монгол Улсын хошой мэргэн Ё.Лхагвасүрэн, Монгол Улсын хүндэт харваач Ё.Батбаяр гэж хүмүүс бий. Тэднийгээ дагаж л шагай харваж эхэлсэн.
-Танд шагай харвааны юу нь сонирхолтой санагдаж, таалагдсан юм бэ?
-Шагай харваа бол Монголын цогц өв соёл байдаг. Өвөг дээдсээ хүндлэх, баг хамт олноороо эвсэн нөхөрлөдөг сайхан спорт. Ярьж дуусахгүй их үнэ цэн бий.
-Аав, ах нараасаа юуг нь хамгийн их үлгэрлэсэн бэ?
-Аавтайгаа шагай харваж үзээгүй ээ, их сайхан харвадаг хүн байсан гэнэ лээ. Ах нарынхаа харваж байгааг л харж, тэр бүрээс нь үлгэрлэж, энэхүү спортод нэгдсэн дээ.
-Энэ удаагийн наадамд гадаадаас ирж оролцож байгаа юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?
-Гадаадад тэр дундаа Европын улсуудад шагайн харвааны спорт дэлгэрч байгаа. Олон харваач үндэснийхээ спортыг таниулж, хөгжүүлж байгаа. Би энэ жил нутагтаа наадамлах гэж ирсэн. Гадаадад амьдардаг учраас баяр наадамдаа төдийлөн оролцож амждаггүй юм. Энэ удаагийн баяр наадмаар аз, хийморио сэргээх гэж ирж оролцож байна. 2014 оны наадмаар гутгаар баярт шалгарч, улсын цол авсан.
-Гадаадаас наадмаа үзээд огшиж, омогшдог байх даа.
-Тийм ээ, цаг сайхан болж, үндэсний их баяр наадам, шагайн харваагаа дэлхий хаанаас ч үзэж чаддаг болсон.
-Хүүдээ шагайн харваагаа зааж, үе уламжлуулах уу?
-Хүүдээ хашлага сумаа өвлүүлсэн. Хүү маань Европт сум тавьж байгаа, сайн харвадаг шүү?
-Таны хувьд энэ жилийн наадмын өнгө ямар байна вэ?
-Сайхан наадам болж байна. Залуус мэргэн байна. Багуудын дунд ширүүн өрсөлдөөн өрнөж байна. Энэ сайхан уламжлалаа цаашид хадгалж, хамгаалах нь чухал. Увсын шагайн харваачид их мэргэн юм байна. Илүү сайн хөгжүүлээсэй гэж хүсэж байна.
(1).jpg)
-Үндэсний их баяр наадмын төрлүүдээс шагайн харваа л ганцхан багийн тэмцээн байдаг. Багаараа байхын давуу болон сул талын талаар яривал?
-Өвөг дээдсийэ минь асар их ухаанаар зохиосон наадгай. Багаараа өрсөлддөг учраас хүн бүр илүү хариуцлагатай болдог. Нэгнийгээ онуулахын тулд дэмжинэ, зөвлөнө. Бүгд хариуцлагатай байх хэрэгтэй.
-Шагай харваагаар хичээллэх нь хүнд ямар давуу талыг бий болгодог юм бэ?
-Тэсвэр, тэвчээр, оюун ухааны төвлөрлийг шаарддаг спорт. Хасааг онохын тулд асар их энерги зарцуулна, нэг талаараа их философи шаарддаг.
| Ё.ЧҮЛТЭМБЭЭР: АЗ ХИЙМОРИО СЭРГЭЭХ ГЭЖ ЕВРОПООС ИРЖ ШАГАЙ ХАРВААД САЙХАН БАЙНА |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |