-Сайхан наадаж байна уу?
-Сайхан, та бүхэн сайхан наадаж байна уу.
-Таны хүүгийн азарга энэ жилийн баяр наадамд айргийн дөрөвт хурдаллаа. Жил бүрийн наадмаар та морьдоо амжилттай хурдлуулж, амжилт үзүүлдэг уяачдын нэг шүү дээ?
-Би Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх. Таван настайдаа морь унаж түрүүлж байлаа. Түүнээс хойш морьноос салаагүй. Манай ах Монгол Улсын манлай уяач Д.Жаргал гэж хүн бий. Бид 2000 оноос эхлээд хурдан морь уях ажилд түлхүү шамдаж эхэлсэн. Анх халзан азаргаа авчирч улсад айрагдуулж байсан бол 2005 онд түрүүлгэж байлаа. Буган хүрэн азарга маань бүсийн наадамд дөрөв аман хүзүүдэж, нэг түрүүлж, тав айрагдсан. Аймгийн наадамдаа 20 гаруй түрүүлсэн. Өнөөдөр айргийн дөрвөөр давхисан азарга бол миний зээрэн гэж азарганы үр төл. Эх тал нь буган хүрэний төл гүү, эцэг нь манай зээрэн азарганы төл. Зээрэн азарга маань Дүнжингаравын уралдаан, Очирваанийн хурдад мөн түрүүлж байлаа.
-Уяачийн хувьд наадмын өдрүүд хамгийн мартагдашгүй өнгөрдөг байх. Наадмын сайхан дурсамжаасаа бидэнтэй хуваалцах байх?
-Жил бүрийн наадмыг моринд хайртай монгол хүн бүр, тэр дундаа уяачид хүлээдэг. Цагаан сарын хаврын уралдаан, улсын наадмаа хүлээж хүлэг морьдоо бэлдэж ажилладаг. Хурдан морины өв соёл бол олон зуун жилийг дамнан ирсэн. Монголчууд дайн байлдаантай байсан ч наадмаа хийж хүлэг морьдоо уралдуулж, бөхөө барилдуулдаг байсан. Морь уях бол олон хүний хөдөлмөр зүтгэлээс бүтдэг ажил. Энэ сайхан өв соёлоо монгол эрчүүд алдахгүй авч яваа.
-Таван настайгаасаа та морьтой амьдрал, хувь заяагаа холбожээ. Монгол морины гайхамшгийг, монгол морийг та юу гэж бодож явдаг вэ?
-Багадаа би өөрийнхөө морийг унаж байсан. Алаг даага, соёолон, хул үрээгээ унаж түрүүлж байлаа. Хээр үрээгээ унаж гуравт давхиж байлаа. Хурдны морь унаж байсан үе минь одоо ч нүдэнд харагдаж байдаг. Монгол морь бол тэвчээр хатуужил сайтай. Бидний хувьд гайгүй удам угшлын адуугаа уралдуулж буй. Дэлхий нийтийн хандлагыг дагаад үржил хийж байгаа. Монгол хүн бүр гадаадын цэвэр азарга, гүүг авчирч Монголын удамт хүлгүүддээ цул сэлбэж хурдны чиглэлийн адуу гаргаж байна. Миний хувьд 2003 онд анх Арабын азарга улсдаа оруулж ирж байсан. Тэр азарга маань 2005 оны төрийн наадамд айргийн дөрвөөр давхиж, 2006 онд түрүүлсэн. Хурдны чиглэлийн адууг тусад нь үржүүлэх хэрэгтэй.
-Морь барианд орох торгон мөчийг харж нулимс цийлэгнэх, сэтгэл хөдлөх мэдрэмж хүн бүрд төрдөг шүү дээ. Уяач хүнд харин уясан морь нь уралдаж, айргийн тавд багтахыг харах мөчид ямар сэтгэгдэл төрдөг бол?
-Монгол хүнд, тэр дундаа малчны хүүхдийн генд байж байдаг зүйл л дээ. Бүх л хурдан морины уралдаан сэтгэл догдлуулж байдаг. Тэр тусмаа томоохон хэмжээний улсын болон бүсийн наадамд морь уралдана гэдэг сэтгэл догдлуулсан, үгээр хэлэмгүй мэдрэмж өгдөг. Уясан морь минь түрүүлэн ирж, хөлсөө урсгаж зогсох агшин бол эр хүний дээлэндээ багтамгүй огших, онгирох мэдрэмж байдаг.
-Монгол наадам, монгол хүн болж төрснөөрөө бахархаж, уяач болсон хувь заяандаа талархаж явдаг болов уу?
-Баярлалаа, та сайхан наадаарай.
-Баярлалаа, та бүхэнд ажлын амжилт хүсье. Монголын ард түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай. Хүлэг бүхэн хурдан байж, хүүхэд бүр цовоо цойлгон байж, морь, хүүхэд эндэлгүй, түмэн олон минь цэнгэл жаргалтай наадаарай.
| ТОД МАНЛАЙ УЯАЧ Д.ЧУЛУУНБАТ: Уясан морь минь түрүүлж ирээд, хөлсөө урсган зогсох агшин бол эр хүний дээлэндээ багтамгүй огшим мэдрэмж байдаг |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |