-Сайхан наадаж байна уу, энэ жилийн наадмын өнгө ямар байна?
-Сайхан наадаж байна, жил бүр наадмын зохион байгуулалт сайжирч байна. Шагайн харвааны тамирчид ч залуужиж байна. Энэ жилийн наадам гадаадад амьдардаг монголчууд маань ирж цэц мэргэнээ сорьж байна. Нийт 1000 гаруй харваач хүчээ үзэж байна. төрийн наадамдаа сум тавьж хийморио сэргээх гэж ирсэн нэгэн байхад тэргүүлэхээр зорьж ирсэн хүн ч бий. Хэн азтай, одтой, бэлтгэлээ сайн хийсэн нь л ялгарч тэргүүлнэ.
-Шагайн харваагаар хичээллэж эхэлсэн талаараа ярихгүй юу?
-1988 оноос хойш шагай харваж байна. Аав минь шагай харвадаг мэргэн хүн, аавыгаа дагж л энэ спортод орсон доо. Аавынхаа харваж байгааг харсаар байгаад дуртай болчихсон хэрэг. Тэр үеэс хойш 36 жил тасралтгүй сум тавьж байна.
-Олон наадмаар цэц мэргэнээ сорьсон уу?
-Үндэсний их баяр наадамд олон жил оролцож байна. Хасаа, сумаа бэлдээд л наадмыг тэсэн ядан хүлээдэг дээ. 1991 оноос шагайн харвааны улсын тэмцээн зохиогдож, улсын цол, тэмдэг өгдөг болсон. Өмнө нь улсын мэргэн, гарамгай мэргэн гэдэг цол өгдөг байлаа. Би 1997 онд Монгол Улсын гарамгай мэргэний цолыг хангасан.
.jpg)
-Таны хувьд хамгийн дурсамжтай наадам хэзээ байсан бэ?
-Үндэсний их баяр наадамдаа оролцож, тэр жилийнхээ аз, хийморийг сэргээдэг учраас бүх наадам сайхан. Наадмын өдрүүдэд шагайгаар холбогдсон бүх л ах, дүү, найзуудтайгаа уулзаж, эвтэй сайхан наадацгаадаг. Газар газрын харваачидтай сум уралдуулан тоглодог.
-Аавтайгаа хамт шагай харваж байсан уу?
-Бид хоёр том тэмцээнд хамт орж байгаагүй ээ. Шагай харваа насны ангиллаар өрсөлддөг учраас хамт нэг баг болж оролцож байгаагүй. Гэхдээ аймаг, сумдын тэмцээнд хамтдаа оролцоно. Аавтайгаа хамт шагай харвах их түшигтэй шүү дээ. Алдаа, оноог минь хамгийн сайн мэдэх хэлж өгөх хүн ааваас минь өөр байхгүй шүү дээ. Залуухан харваач байхад сандарч, тэвдэх, барьц алдах үе олон. Тэр бүгдэд нь зөвлөгөө өгч дэмжих, зөв чиглүүлсэн хүн нь миний аав.
-Наадмын бэлтгэлээ хэрхэн хийсэн бэ?
-Би барилга угсралтын компанид ажилладаг. Манай ажил чинь зун хамгийн эрчимтэй байдаг учраас наадамдаа зориулж цөөн хоногийн зав гаргасан. Долдугаар сарын эхээр бэлтгэлээ хийж эхэлсэн.
-Үндэсний их баяр наадмын төрлүүдээс шагай харваа л ганцхан багийн тэмцээн байдаг. Багаараа байхын давуу болон сул талын талаар яривал?
-Багийн спорт учраас хувь хүнээс их зүйл шаарддаг. Багийнхаа онооноос хойш татаж болохгүй. Нэг баг учраас нэгнийгээ мэдэрч, ойлгох хэрэгтэй болно. Ер нь шагай харваа бол цогц спорт. Уухайн дуутай, дээлтэй, эдлэл хэрэглэл нь гар урлалаар хийгддэг. Хүнийг тэвчээртэй, хүнтэй харьцдаг найзтай болгодог спорт.
-Шагай харваагаар хичээллэх нь хүнд ямар давуу талыг бий болгодог юм бэ?
-Хүнийг хүлээцтэй тайван, тэвчээртэй нэгэн болгодог. Тэвчээр хүнд олон зүйлийг өгдөг чухал эрдэм. Сэтгэлийн хөдөлгөөнөө дарж чадсан хүн л шагай харвадаг. Олон жилийн хүч хөдөлмөр, бэлтгэлийн дүнд амжилт гаргасан харваач болдог.
.jpg)
-Аав нь нөлөөлөхөөс гадна шагай харваанаас таны сонирхлыг татсан зүйл нь юу байсан юм бэ?
-Байгаа онох хамгийн сайхан. Багадаа теннис, цана, сагсан бөмбөг, шатар даамаар хичээллэг байлаа. Шагай харваж эхлээд бусад спортоо орхисон доо.
-Харваачид хашлага, хасаа, сум зэрэгтээ их нүд тавьж, гярхай сонгон шилж авах юм билээ. Өөрт тохирсон хэрэглэлээ олох нь их чухал уу?
-Хүн өөрт таарсан хэрэглэлээ л авах хэрэгтэй. Өргөн, нарийн урт гээд олон хашлага байгаа хүний бие, гарт хамгийн тохиромжтойгоо л хэрэглэх ёстой. Бидний суудаг сандлын өндөр нь ч өөр. Мөн өөрт өгөөжтэй, гар сайн нийлдэг хүнээрээ хэрэглэлээ хийлгэдэг.
-Таны хувьд шагай харваачдын хамгийн их анхаарах ёстой зүйл нь юу вэ?
-Өв соёлоо хадгалах, нэгнийгээ хүндлэх хүндлэлтэй байх хэрэгтэй. Ахмад үеэ хүндэлдэг, ёс жудагтай мэргэн байх ёстой.
-Хүүдээ үе уламжлуулах бодол бий юү?
-Хүү минь шагай харваанд их дуртай. Одоогоор арай хичээллэж эхлээгүй байгаа. Хүүдээ өвөөгийнх нь арга ухааныг өвлүүлнэ. Мөн шагай харвааг багачууд, залуус өвлүүлж шавьтай болохыг хүсэж байна.
| Ж.МӨНХГЭРЭЛ: ААВЫГАА ДАГАЖ ШАГАЙ ХАРВАСНААС ХОЙШ 36 ДАХЬ ЖИЛДЭЭ ХАРВАЖ БАЙНА |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |