-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Land of the Sky" тоглолтынхоо талаар ярихгүй юу?
-Уран бүтээлчийн хувиар сэтгэл өндөр өдрүүдийг өнгөрүүлж байна. Энэ удаагийн жуулчдад зориулсан “Land of the Sky" тоглолтоороо Монголын үндэстэн, угсаатан бүрийн онцлогийг харуулсан үзүүлбэрүүдээ толилуулж байгаа.
-Энэхүү уламжлалт тоглолтод хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?
-Үндэсний урлагийн их театрын уламжлалт тоглолтод 2000 оноос хойш тасралтгүй оролцож байна. Бидний жил бүр сэтгэл догдлон хүлээж, сайхан зүйлс үзүүлэхийн тулд бэлддэг тоглолт минь шүү дээ.
-Анх энэхүү тоглолтоор тайзан дээр гарч байсан үеийг одоогийнхтой харьцуулбал ямар байна. Юу өөрчлөгдөв?
-Уламжлалт тоглолт маань цаг үеэ дагаж илүү залуус руугаа хандсан, тэдэнд түүх, уламжлалыг ойлгуулах, мэдрүүлэх үзүүлбэрүүдийг үзүүлж байгаа.
-Энэ жилийн тоглолтын онцлог юу вэ. Таны хувьд хамгийн онцлох үйл явдал, үзүүлбэр аль нь вэ?
-Энэ жил илүү үзэгчид рүүгээ чиглэсэн юм болов уу. Өрнөл, тайлбартайгаас гадна үндэстэн бүрийн хамгийн онцлох зүйлсийг ёсоор нь гаргахыг хичээсэн.
.jpg)
-Монгол Улсынхаа түүх, онцлогийг бүжгээр хэрхэн илэрхийлж байгаа вэ. Мэдрэмжээ хэрхэн үзэгчдэдээ хүргэж байна?
-“Land of the Sky" тоглолтдоо зориулж Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн хамт олон маань бэлтгэл дээрээ их ажилласан. Тухайн өв уламжлалыг бид мэдэрч, мэдэж хийхгүй бол болохгүй учраас сайн судалсан. Өөрийнхөө мэдэрснийг үзэгчдэдээ хүргэхийн тулд тухайн дүрээрээ л тайзан дээр амьдарсан даа.
-Франц Улсад зохион байгуулсан "Монголын сайхан орон" тоглолтод оролцсон шүү дээ. Хааны ордны тайзан дээр эх орноо төлөөлөн үзүүлбэр үзүүлэх үеийн мэдрэмжээсээ хуваалцахгүй юу?
-Тэр үед Монгол Улсынхаа өмнө том хариуцлага үүрч байгаа юм шиг санагдсан. Эх орноо төлөөлөн, үндэснийхээ бүжгээ бүжиглэж байгаа учраас бахархах сэтгэл төрсөн. Олон уран бүтээлчийг төлөөлж гарсан тайз шүү дээ.
-Таныг бүжгийн урлагт хэрхэн хөл тавьсан талаар яриагаа үргэлжлүүлэх үү?
-Хүсэл сонирхлоо дагаж, 2002 онд Монгол Улсын консерваторид элсэж, 2007 онд төгссөн. Тэр даруй Үндэсний урлагийн их театртаа нэгдэж, уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн дээ.
-Бүжиглэх үедээ ямар мэдрэмж авдаг вэ?
-Тайзан дээр өөрт оноогдсон дүрээрээ гарахдаа дүрийнхээ сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Омогшино, баяр хөөр мэдэрнэ. Үзүүлбэр дууссаны дараах үзэгчдийн алга ташилтыг сонсох бүрд сэтгэл дүүрдэг.
.jpg)
-Хамгийн их сэтгэлд үлдсэн үзүүлбэрээ ямар тайзан дээр үзүүлж байсан бэ?
-Монгол Улсын гавьяат бүжигчин А.Даваахүү багшийн "Шилийн богдын салхи" бүжиг л хамгийн их сэтгэлд үлдсэн. Эр хүний омогшлыг харуулсан, мэдрүүлсэн сайхан уран бүтээл. Тэр бүжгийг бүжиглэж байх үеийн сэтгэл хөдлөлийг юутай ч харьцуулшгүй.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Үндэсний урлагийн их театр шинэ уран бүтээлээр дахин та бүхэнтэй уулзах гэж байна. “Land of the Sky" тоглолтынхоо хажуугаар шинэ бүтээлийнхээ бэлтгэлд орсон байгаа.
| Э.ГАНЗОРИГ: ФРАНЦЫН ХААНЫ ОРДНЫ ТАЙЗАН ДЭЭР ҮНДЭСНИЙХЭЭ БҮЖГИЙГ БҮЖИГЛЭХ МӨЧ ХАМГИЙН БАХАРХАЛТАЙ БАЙСАН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |