2012 онд “Universe best songs” наадмын шилдэг 25-д шалгарч, 2018 онд “Voice of Mongolia” шоунд гуравдугаар шат хүртэл амжилттай оролцсон тэрбээр Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд флейт хөгжимчин мэргэжлээр, Монгол Улсын Консерваторыг 2019 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багшийн удирдлагад төгссөн юм.
.jpg)
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Ялта хүргэх зам” олон улсын хөгжмийн наадамд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач. Тэмцээний уур амьсгал хэр байв?
-“Ялта хүргэх зам” олон улсын хөгжмийн наадамд 15 орны 15 оролцогч оролцсон, их зүйл сураад ирлээ. Манай улс энэ жил хоёр дахь удаагаа оролцож байгаа. Өнгөрсөн жил СУИС-ийн оюутан н.Заяат дүү маань гуравдугаар байрт шалгарч байсан удаатай. Оролцогчдын бүх зардлыг тэмцээний арын албанаас хариуцсан. Уралдааны турш оролцогчдыг шууд дамжуулж байсан. Уур амьсгал маш нөхөрсөг, "халуун" өрнөлөө. Оролцогчдын хэлний мэдлэг өндөр, үзүүлбэрээ ч мэргэжлийн түвшинд үзүүлж байсан.
-Наадмын сонгон шалгаруулалт хэрхэн явагддаг вэ?
-Продюсер н.Цэцэгдэлгэр эгч надад оролцох санал тавьсан. Манай улсаас 20 гаруй уран бүтээлч танилцуулга бичлэгээ явуулсан юм билээ. Тэр дундаасаа аз минь таарч сонгогдсон.
-Таны ах дуучин Б.Дэлгэрбаяр шүү дээ. Гэр бүлийнхээ талаар яриа дэлгэж болох уу?
-Манай ээжийн талынхан дээр үеэсээ урлагийн авьяастай хүмүүс байдаг. Уртын дуучин Д.Жавхаасайхан, Морин хуурийн чуулгын удирдаач Д.Түвшинсайхан гэх мэтчилэн сайхан уран бүтээлч олон бий. Харин аав бөхийн удамтай. Манай ээж дуучин болохыг мөрөөддөг байсан ч тухайн үед амьдралын шаардлагаас болоод чадаагүй юм билээ. Бага байхад ах бид хоёрыг аав бөх, ээж дуучин болгоно гэдэг байлаа. Ээж хүүхэд байхаас тоглолтын хувцсыг минь бэлдээд, хамт явдаг. Өөрөөсөө гарч болох бүхий л боломжоороо дэмждэг байсан. Саяхан “The Voice Kids Mongolia” шоунд ахын охин амжилттай оролцсон. Манай хүү дараагийн тэмцээнд нь оролцоно гээд л байгаа. “Voice of Mongolia” шоуны үед гэдсэнд байсан хүү шүү дээ /инээв/.
(8).jpg)
-Хүүхэд байхдаа ахтайгаа хамтарч дуулдаг байв уу?
-Ах бид хоёр найман насны зөрүүтэй. Бага байхдаа кассет дээр хамт дуулаад л, тэрийгээ эргүүлж сонсоод л өөрсдийгөө шоолдог байлаа. Ээжийн найзууд, хамаатнууддаа “Энэ хүүхнүүд үү” киноны дууг зэрэгцэж байгаад л хоолой салгаж дуулж өгдөг байсан даа.
-Дуучин Б.Дэлгэрбаяр 2009 онд “Universe best songs” тэмцээнд оролцож байсан шүү дээ. Таныг оролцох үед бэлдэж өгч байв уу?
-Ахыг орж байх үед “Universe best songs” хамгийн их хандалттай шоу байлаа шүү дээ. Ахыгаа хараад л "Хурдан 16 нас хүрэх юм сан" гээд их хүлээж орсон. Тухайн үед төгсөх ангийн хүүхэд улсын шалгалттай байлаа. Мэргэжлийн багш маань бага зэрэг дургүй хүлээж авсан.
(6).jpg)
-Тэмцээнд оролцохоосоо өмнө хөгжимчнөөрөө л ажиллах бодолтой байсан уу?
-Намайг хүүхэд байхад БНСУ-аас хөгжимчид манай улсад ирж, хөгжмийн сургалт явуулдаг байсан. “Үнэгүй юм чинь, сураад үзье” гээд төгөлдөр хуурын сургалтад явж байлаа. Тэгээд н.Лхагвасүрэн багш “Хөгжим бүжгийн коллежид орох уу” гэсэн. Тэгээд гэр бүлээрээ ярилцаж байгаад флейт хөгжмийн ангид орсон юм. Сонирхолтой түүх хуваалцахад, манай бэр эгчид ах дурлаад, намайг тэр ангид оруулсан юм билээ. Тэгээд дүүгээ асуух гэж уулзсаар байгаад эхнэрээ болгож авсан. Ахын дурлал намайг флейт хөгжимчин болгосон гэх юм уу даа /инээв/. Бас ах бид хоёр хоёулаа Монгол Улсын Консерваторын Төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан багшийн шавь нар шүү дээ.
-Таны уран бүтээл цоглог хэмнэлтэй, та ч тайзан дээр “асаж” чаддаг шүү дээ. Амьдрал дээрээ ямархуу харизмтай хүн бэ?
-Сонсогчид намайг “Найрах арга чинь буруудаад байна” дуугаар илүүтэй мэддэг байх.
Санасныхаа зоргоор намайг
Өөрийн болгож авна гэж бодоо юу?
Ноён хайр минь
Хүссэн бараа шиг сонголт
Хийгээд болоо юм шиг харагдаа юу?
Бяцхан жаал минь...гээд л “Voice of Mongolia”-гийн тайзнаа гарч байлаа. Би тайзан дээр хамгийн эрх чөлөөтэй, “галзуу” байж чаддаг. Харин амьдрал дээрээ жаахан ичимхий, даруухан талдаа хүн дээ.
(5).jpg)
-Дуучин, хөгжимчин хүний хувьд дууны үг, аяа өөрөө бичиж байв уу?
-Хүүхэд байхдаа оролдож үзсэн, чадахгүй юм билээ. Шүлэг бичсэн дэвтрээ ичээд хаясан даа.
-Таны уран бүтээлүүдийг сонсоод хөрвөх чадвар сайтай юм байна гэж бодсон юм. Та цаашдаа ямар төрлөөр уран бүтээл гаргах бодолтой байгаа вэ?
-Оюутан байхад багш маань хөрвөх чадвартай байхыг их заадаг байсан. Хэдий дуурийн дуулаачаар төгссөн ч тэр жанраараа дуулаад явах хүн ховор шүү дээ. Тэгээд бүх дууг дуулах, жүжиглэх чадвартай байх хэрэгтэй гэдэг байсан. Сүүлийн үед би Монголд мюзиклийг хөгжүүлж, тайзны уран бүтээл гаргахыг мөрөөдөж байгаа.
Саяхан “Хайрын гэрээ” киноны дууг жүжигчин ах нартайгаа хамтран дуулсан. Удахгүй шинэ уран бүтээлүүд гаргах гээд бэлтгэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
(6).jpg)
(5).jpg)
| Б.ОДМАНДАХ: МОНГОЛД МЮЗИКЛИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ТАЙЗНЫ УРАН БҮТЭЭЛ ГАРГАХЫГ МӨРӨӨДДӨГ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |