-Сайн байна уу. Удахгүй киногоо нээх гэж буйд баяр хүргэе. Дүрийнхээ талаар яриагаа эхлэх үү?
-Баярлалаа. Миний хувьд түргэний жолоочийн найз Сүхээгийн дүрд ажилласан. Найзынхаа төлөө үргэлж санаа тавьж, туслахыг хичээдэг залуу байгаа. СУИС-ийн дээд үеийн ах нартайгаа найзууд болж тоглох сайхан байлаа.
-“Амьдралын хүрд” уран сайхны кино нийгэм, залуучууд ямар мессеж өгөхийг зорьсон бэ?
-Түргэн тусламжийн тэрэг эрдэнэт хүний амийг аврахын тулд хэн нэгэнтэй бус минут, секунд бүртэй тэмцэлдэж явдаг. Тиймээс жолооч нар зам тавьж өгдөг байгаасай гэдэг л бидний хэлэхийг хүссэн гол санаа юм.
-Үзэгч, уншигчид “Армата”-гийн Тэмка гэдгээр нь илүүтэй таних байх. Цахим сүлжээнд нийтэлдэг хөгжилтэй бичлэгээсээ хувь хүний зан ааш өөр үү?
-Ихэнх бичлэг дээрээ өөрөөрөө л байдаг даа. Би ер нь сэтгэл хөдлөл өндөртэй хүн. Гэхдээ жаахан ичимхий, гудамжинд бичлэг хийх үедээ санаа зовоод байдаг юм.
-Танай продакшны сүүлийн үеийн сонин сайхнаас хуваалцаач?
-Манай продакшн 2019 онд байгуулагдаж байлаа. Өнгөрсөн хугацаанд цахим сүлжээнд богино хэмжээний бичлэгүүд хийсэн. Харин одоо илүү мэргэжлийн түвшинд ажиллахыг зорьж байна даа. “Армата” продакшны залуучууд бүгд жүжигчин мэргэжилтэй.
-Бие даасан уран бүтээлүүд гаргасан шүү дээ. Залуу уран бүтээлчдэд тулгардаг асуудлуудын талаар яривал?
-Бид өнгөрсөн жил нэг бүрэн хэмжээний кино хийж байгаад санхүүжилтийн асуудлаас болоод дутуу орхисон байгаа. Энэ зун зураг авалтаа дуусгаад намар нээх бодолтой байгаа. Ер нь тэгээд залуу уран бүтээлч бидэнд “Хийе, бүтээе” гэсэн их хүсэл, санаа байвч яах аргагүй санхүүгийн асуудал тулгардаг.
-Б.Тэмүүжиний хүүхэд нас хаана,хэрхэн өнгөрсөн бэ. Гэр бүлийнхээ талаар яриа дэлгээч?
-Би Өвөрхангай аймагт төрж, өссөн. Аав, ээж хоёр маань тогооч мэргэжилтэй хэдий ч урлагийн авьяастай хүмүүс байдаг. Ээж цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад намайг ахлах ангид орох жил СУИС-ийн лицей Бадмаараг ахлах сургуульд элсүүлж, өөрөө тогоочоор ажиллаж эхэлсэн. Гэр бүл минь намайг урлагийн хүн болоход их дэмжсэн. Бага байхад аав дуулахыг минь сонсоод “Миний жүжигчин болно доо” гэдэг байсан. Аав болсноосоо хойш аав,ээжийгээ илүү ихээр хайрлаж, бахархаж байгаа. Аав болоогүй байхад хүмүүс “Ядарч орж ирээд, хүүхдээ үнэрлэхэд бүх ядаргаа алга болдог” гэхийг нь сонсоод гайхдаг байсан. Тэгээд өөрөө аав болсон чинь ёстой л тийм юм байна гэдгийг мэдэрч байна даа.
-Урлагийн хүн болох эхлэлийнхээ талаар дурсамжаасаа хуваалцаач. Хүүхэд байхын байхын урлагтай ойр байв уу?
-Би нэгдүгээр ангиасаа л дуулж эхэлсэн. Тийм жоохон хүүхэд байж тайзан дээр гараад ямар ч сандралгүй эвлэгхэн дуулдаг байсан гэдэг. Анх “Дуучин болно” гэсэн мөрөөдөлтэй 16 настай хүү Улаанбаатар хотод ирж байсан. Тэгээд арваннэгдүгээр ангид орох жилээ жүжигчний мэргэжилдээ дурлаж байсан даа. Гэхдээ дуучны мэргэжлээ бүр мөсөн орхиогүй. Одоо юүтүбд 20 гаруй дуу бий. Ихэнх хүмүүс “Танго” дууг минь мэдэх биз ээ. Энэ зун цаг боломж нь таарвал шинэ дуу гаргах бодолтой байгаа.
-Өөрийгөө ямар дүрд сорьж үзэхийг хүсдэг вэ?
-Би ихэвчлэн гэмгүй, хөгжилтэй залуугийн дүрд тоглодог. Одоо харин зэвүүн үзэгчдийг төөрөлдүүлж гайхшируулсан дүр бүтээмээр байна. Инээж байгаад хүн алдаг алуурчин ч юм уу.
-Залуу уран бүтээлчийн хувьд алсын хараа, төлөвлөгөө арвин байгаа байх. Цухасхан ирээдүйд юу бүтээхийг зорьж буй талаараа ярьж болох уу?
-Ирээдүйгээ холоор харж, мөрөөдөж бага багаар хичээсээр, урагшилсаар байна. Тухайн цаг үед нь нийтэд ил болгоод явна аа.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Хүн бүхэнд төрөхөөс үхэх хүртэлх амьдралын хүрд бий. Тиймээс олдсон цаг мөч бүрээ хайрлаж яваарай. “Амьдралын хүрд” уран сайхны кино маань зургадугаар сарын 21-нд нээлтээ хийж, 28-наас бүх кино театраар үзэгчдийн хүртээл болно. Та бүхэн өргөнөөр ирж үзэхийг кино багийнхаа өмнөөс урьж байна.

| Б.ТЭМҮҮЖИН: ТҮРГЭНИЙ ТЭРЭГНИЙ ЖОЛООЧИЙН АМЬДРАЛ, ТЭДНИЙ ТЭМЦЛИЙГ “АМЬДРАЛЫН ХҮРД” КИНОГООР ОЙЛГУУЛАХЫГ ХИЧЭЭЛЭЭ |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |