-Талбай тайзан дээр хоёр дахь жилдээ тоглолт хийлээ шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Хоёр цагийн тоглолт хийх амаргүй байсан байхдаа?
-Сэтгэгдэл өндөр байна. Манай хамтлагийн хувьд автомашингүй өдөр үнэхээр үнэ цэнтэй өнгөрдөг. Hipay-аас гаргасан судалгаагаар энэ удаагийн автомашингүй өдрөөр 100 гаруй мянган хүн Сүхбаатарын талбайд цугларсан юм билээ. Тэдний ядаж тал нь бидний тоглолтыг үзсэн гэсэн үг шүү дээ. Талбайн тайзан дээр тоглолтоо хийж, дэмждэг хүмүүстээ уран бүтээлээ хүргэхийн тулд сар гаруй хугацаанд бэлддэг. Тоглолтоо хийгээд дууссаны дараа хүссэн бүхнээ үзүүлж чадсан учраас сэтгэл хангалуун үлддэг.
-“Авьяаслаг монголчууд” шоунаас хойш хэд хэдэн шинэ уран бүтээл гаргалаа шүү дээ. Бүжигчин бус уран бүтээлч, артистаар ажиллах ямар байна?
-Хамтлаг байгуулагдсан цагаас хойш өөрсдийн уран бүтээлтэй болох зорилгоор, мөрөөдөлтэй байсан. “Авьяаслаг монголчууд” шоуны дараа илүү уран бүтээлчээр ажиллах боломжтой болсон. Дотроо удаан бодож, хүссэн зүйл учраас нэлээн шунаж хийж байгаа. Дахиад ч олон уран бүтээл хийх болно. Сайхан бүхнийг хийхийн хичээж байгаа даа.
-Дуунуудынхаа үгийг бичих ажилд оролцдог уу. Дуугаараа юу хүргэж, ямар мэдрэмж өгөхийг хичээдэг вэ?
-Өөр хүнээр дууныхаа шүлгийг бичүүлсэн нэг л тохиолдол байгаа. Бусдаар бүх уран бүтээлийнхээ дууг өөрсдөө бичиж, найруулдаг. Би дууны үг бичих тал дээр нэлээн тулж ажилладаг. Гэхдээ хамтлагийн маань бүх гишүүд өөрийнхөө дуулах хэсгийнхээ үгийг өөрсдөө бичдэг. Зарим хэрэгтэй үед нь л тусалж зөвлөдөг дөө. Хүмүүсийн сонсох дуртай, сонсохыг хүссэн дууг нь биш бид юу хүсэж, юу хиймээр байгаагаа боддог. Өөрсдийнхөө дотор байгаа зүйлийг дуугаараа гаргаж байж хүмүүс илүү ойлгодог юм шиг санагддаг. Гол нь бидний мэдрэмж үнэн байх ёстой.
-Бүжиг ковер хийдэг байсан хүүхдүүд төв талбайн тайзан дээрээ өөрсдийнхөө дууг хүргэдэг боллоо. Энэ хүртэл шантралгүй зүтгэх болсон шалтгаан нь юу вэ?
-Манай ахлагч ч хэлэх байх. Бид нэг зорилго учраас удаан хугацаанд хамтарч өнөөдрийг хүртэл явсан байх. Өөр өөр орчинд өссөн хүүхдүүдийг нэгтгэж байгаа зүйл нь мөрөөдөлдөө биелүүлэхийн хүссэн зорилго. Дуртай зүйлээ хийж өдөр бүр өссөн дэвжсэний үр шим одоо гарч ирж байна. Энэ зам амар огт байгаагүй. Тулсан зүйл олон. Эсрэгээрээ онож, хамтдаа инээсэн мөч илүү олон.
-Шантарч хойш ухраагүй өөртөө болон багийнхандаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Шантарсан ч зогсох бодол огт байгаагүй. Гурван жилийн өмнө ковер бүжгээр эхэлсэн хүүхдүүд уран бүтээлчид болсон байна. Дараагийн гурван жилд юу болохын хэн ч таашгүй.
	.jpg)
-Сүүлийн үеийн уран бүтээл болон “Удаанаар” “Burn it” хоёр дууныхаа талаар ярихгүй юу?
-Хийсэн байсан demo-уудаасаа сонсож байгаад эхний ээлжид “Удаанаас”, “Burn it” хоёрыг гаргахаа шийдсэн. “Burn it” дуугаар маш чанартай уран бүтээл гаргахын зорьсон. Юу үзэж, сонсож, үлгэр дуурайлал авч өссөн тэр бүрээ гаргаж, харуулахын зорьсон. Уран бүтээл минь сонсогчдодоо хүрсэн байгааг харах сайхан байна.
-Өөрсдийн уран бүтээлтэй болно гэдэг өмнө нь хийдэг байсан коверуудаас нь илүү их хүч хөдөлмөр шаардаж байгаа байх. Энэ талаар яривал. Хүндрэлтэй зүйл нь юу байна?
-Олон жил бэлтгэл хийсэн мэргэжлийн уран бүтээлчидийн бүжиг, дууг тэдний хэмжээнд хүртэл нь хийж чадахгүй ч дөхүүлэхийн тулд шургуу бэлддэг байсан. Өөрсдийн гэсэн уран бүтээлтэй болохын нэг давуу тал нь хүний хэмжээнд хүрч, дуурайх гэж хичээхгүй байгаа нь. Шинэ уран бүтээл гаргаснаар олон зүйл санаж, сэдэж байгаа нь хүндрэлтэй байгаа ч тэр бүр нь бидний хувьд давах дуртай үе шат, “амттай” даалгаврууд байгаа.
-Хамтлагтайгаа анх хэрхэн нэгдэн бэ, бүжгээр хичээллэх болсон шалтгаан нь юу вэ?
-Багаасаа дуулах дуртай, сайн дуулчихдаг хүү байсан. Adele “Rolling in the deep” дууг ямар ч торох юмгүй сайн дуулчихдаг байлаа. Хажуугаар нь хөдөлгөөний ч эвсэлтэй байсан. Анх к-поп сонирхдоггүй байсан. BTS хамтлагийн дуунуудыг сонсож эхэлснээс хойш дуртай болж, үзэж, сонсож үлгэрлэж эхэлсэн. Тэгж л дуунуудыг нь дагаж дуулж, бүжиглэж эхэлсэн дээ.
	
-Чиний хувьд хамтлагийг нэгтгэдэг зүйл юу вэ?
-Хамтлагийг нэгтгэдэг олон зүйл бий. Миний хувьд тухтай байлаг учраас юм болов уу. Тэдний дэргэж яг өөрөөрөө л байдаг. Намайг байгаар нь л хайрладаг. Хэн нэгнийг өөр хүн болгох гэж зүтгэдэггүй, байгаагаар нь хайрлаж, дэмждэг учраас CherryBomb хамтлаг нэгдмэл байдаг.
-Удаан хугацааны бүжгийн бэлтгэлийн үр дүнд бүжиг бэлэн болж, хүмүүст үзүүлдэг шүү дээ. Бэлдсэн бүх зүйлсээ хүнд үзүүлэх тэр мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?
-Тайзан дээр гараад үзүүлбэрээ үзүүлээд гараад авах мэдрэмж үгээр хэлэмгүй. “CherryBomb” гэж зарлуулаад тайзан дээрээс үзүүлбэрээ үзүүлэх үеийн мэдрэмж өөр юутай ч харьцуулагдашгүй.
-Хүн дуртай зүйлээсээ илүү их зүйл сурч мэддэг гэдэг шүү дээ. Танд к-поп сонссоноор ямар өөрчлөлт гарсан бэ?
-BTS хамтлагийн хүмүүс хэлэхийг хүсдэг санаа нь өөрийгөө хайрлах. Чи энэ дэлхийд ганцаараа биш чамд бид байгаа. Бүхнийг хийж чадна, чамд хүч чадал байгаа гэдгийг ойлгуулахыг хичээдэг болов уу. Тэр санааг нь ч өөртөө сайн тусгаж авдаг. J-Hope-оос их үлгэр дуурайлал авдаг. Жон Хусог хамтлагийнхаа болон фенүүдийнхээ итгэл найдвар гэгддэг. Би ч гэсэн өөрийнхөө хүрээллийн хүмүүсийн итгэл нь болсон хүн байхыг хүсдэг.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
- Цаашид олон сайхан уран бүтээл гаргахаар бэлдэж байна. Хувь хүнийхээ талаас илүү зүйл мэддэг болж, илүү төлөвшихийг эрмэлзэж байна.
| С.МӨНХ-ОРГИЛ: ДУУГААР ДОТООД СЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛДЭГ УЧРААС ХҮМҮҮСТ ИЛҮҮ ХҮРДЭГ БАЙХ | 
         | 
      
			                  
             
                “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо 
                
            
             2025-11-04 19:40:57
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |