-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шавь нь чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Төв аймагт болсон чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс П.Урантөгс маань мөнгөн медаль хүртлээ. Сэтгэл өндөр байна. Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багаас анх удаа улсын аваргад оролцож, мөнгөн медаль хүртсэн тохиолдол боллоо. Шавиараа бахархаж сууна.
-П.Урантөгс шавийнхаа талаар ярихгүй юу?
-П.Урантөгсийн анхны багшийг г.Жаргалсайхан гэдэг. Чөлөөт бөхөөр хичээллээд жил болж байгаа. Шавийн маань оролцсон анхны улсын хэмжээний тэмцээн байлаа. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд насныхаа ангилалд аварга болоод улсын аваргын тэмцээндээ бэлдэх гэж над дээр ирсэн хүүхэд. Бид богино хугацаанд сайн ажилласан гэж бодож байна. Би шавийгаа дэлхийн дэвжээнд өрсөлдөж, Монгол Улсын нэрийг өндөрт өргөх тамирчин болно гэдэгт итгэж байна.
-Шавийнх нь барилдааны онцлог юу вэ?
-Багш хүний хувьд хүүхдүүдээ таньж байж тэмцээн уралдаанд бэлддэг. Манай П.Урантөгс хөдөө өссөн байгальтайгаа ойрхон амьдардаг учраас төрлөхийн их бяр сайтай хүүхэд. Би мэх, арга техник тал дээр нь ажиллаж зааварчиллаа. Тавдугаар сарын 15-нд эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдын олон улсын тэмцээн болно. П.Урантөгс охиноо аваад тус тэмцээнд явна. Шавийгаа амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байна.
-Дараагийн тэмцээндээ одоо бэлдэж эхлэх үү. Та цаашид дасгалжуулах уу?
-Охин Тамир сумын Мөрөн багт амьдарч, сурдаг. Хүүхэд гэртэйгээ ойрхон амьдрах тусам бэлтгэлээ сайн хийж, сэтгэл санаа нь тайван байна. Бэлтгэлээ сургууль дээрээ хийж байгаад тэмцээн болох дөхөхөөр над дээр ирж бэлтгэлээ хийнэ.
.jpg)
-Улсын аварга шалгуулах тэмцээнд анх удаа оролцож байгаа шавийнхаа барилдааныг хажуугаас нь үзэх ямар байв?
-П.Урантөгсийн анхны тэмцээн учраас сэтгэл зүйд нь их анхаарлаа. “Бэлтгэл дээр сурч мэдсэн бүх зүйлээ дэвжээн дээр дээр гараад хийгээрэй” гэж хэлсэн. Тэмцээнийх нь үеэр хамт байсан учраас барилдааныг нь харж байгаад “Одоо ийм мэх хэрэгтэй, энэ өрсөлдөгчтэй ингэж барилдах хэрэгтэй” гэж тус бүр зөвлөгөө өгсөн.
-Аваргын төлөөх барилдааны ямар болж өнгөрсөн бэ?
-Цамцных нь захыг мушгиад л сууж байлаа. Хэдий аварга болоогүй ч мөнгөн медаль тамирчийн хувьд үнэ цэнтэй. Тэр дундаа нийт 1000 гаруй тамирчид оролцсон улсын тэмцээнийх шүү дээ. Багшийн хамгийн сайхан мөч бэлдсэн тамирчин нь медаль хүртэх мөч байдаг. Цаашид илүү сайн тамирчин болгох замыг нь засахын тулд хичээнэ ээ.
-П.Урантөгс баярын сэтгэгдлээ тантай хуваалцсан уу?
-Өөрөө их тайван, дөлгөөн хүүхэд. Баярлаж байгаагаа төдийлөн гаргаад байдаггүй юм. Аваргын төлөө барилдах эрхтэй болоход нь “Миний охин одоо хэтэрхий баярлаж, хөөрч болохгүй шүү, болоогүй шүү” гэж хэлсэн. Охин ч “За, багш аа” гээд дэвжээн дээр гарсан.
.jpg)
-Шавийнх нь барилдааны онцлог, давуу тал нь юу вэ?
-Их бяртай хүүхэд. Чөлөөт бөхийн спортод бяр, мэх хоёр тун чухал зүйл. Ер нь хүүхэд бүрийн онцлог өгөгдөл өөр. Сайн мэх хийдэг хүүхэд байхад тэнхээтэй, бяртай хүүхэд ч байна. Тухайн хүүхдийн онцлогт нь тааруулж барилдааных нь мэхийг зааж өгдөг дөө.
-н.Жаргалсайхан багштай нь барилдааных нь талаар зөвлөлдсөн үү?
-Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байх үед нь багштай нь улсын аваргад барилдуулах, арга техник зааж өгөх талаар зөвлөлдөж, ярилцаж байсан. П.Урантөгсийн барилдааны мэх дээр ажиллах шаардлагатай байсан юм.
.jpg)
-Таны хувьд чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаад хэр удаж байна. Шавь нараас нь амжилт гаргасан хүн цөөнгүй байгаа байх?
-Чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажиллаад есөн жил болжээ. Дөрөвдүгээр сард болсон чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр эмэгтэй баг маань улсын аварга болсон. Мөн гурван шавь маань жиндээ ялалт байгуулсан, одоо Азийн аварга шалгаруулах тэмцээнд явахаар бэлдэж байна.
-Ер нь бага насны тамирчдыг дасгалжуулдаг уу?
-Тийм ээ, бага насны хүүхдүүдийг дасгалжуулж, чиглүүлдэг. Дасгалжуулагчаар ажилласнаас хойш манай баг гурван удаа улсын аварга болсон. Ер нь жил бүр амжилттай оролцдог. Азийн аварга болсон 7-8 шавь бий. Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер цолтой хоёр, спортын мастер цолтой 10 гаруй, дэд мастер цолтой 20 гаруй шавьтай.
-Бага насны тамирчидтай харилцахад юу дээр илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг вэ?
-Хүүхдийн өгөгдөл, авьяасыг л илүү хөгжүүлэхийг л хичээдэг дээ. Мөрөөдөл, зорилгыг нь унтраалгүйгээр амжилтад хүрэх замыг нь засаж өгөхийг хүсдэг.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| П.ПҮРЭВЦОГТ: БАГИЙН СУРГУУЛИАС ЧӨЛӨӨТ БӨХИЙН УАШТ-ИЙ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТСЭН П.УРАНТӨГСӨӨРӨӨ БАХАРХАЖ БАЙНА |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |