-“Андгай” УСК-оо нээсэн танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Хэдхэн хоногийн өмнө уран бүтээлээ нээж, үзэгчдэдээ өргөн дэлгэцээр хүргэж эхэллээ. Сэтгэл өндөр байна. Зохиолыг нь бичиж, дүрд ажилласан учраас илүү онцгой санагдаж байна. “Андгай” уран сайхны кинонд ажилласан, хамтарсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж байна.
-“Андгай” киноны зохиолын бичих болсон шалтгаан нь юу юм бэ?
-Тус уран бүтээлийг А.Мөнхтулга зохиолч, найруулагчтай хамтран бичиж, зохиолд нь тусалсан.. “Андгай” уран сайхны кино бол бодит түүхээс сэдэвлэгдсэн бүтээл. “Андгай” киногоор нөхөрлөлийн үнэ цэн, холбоог харуулахыг хичээсэн. Найзыгаа өнгөлж, урагшлахад нь алга ташдаг нэгэн байгаарай гэдгийг харуулахыг хичээсэн.
-Тус уран бүтээлээрээ үзэгчдэд юу ойлгуулахыг хүссэн бэ. Киноны нэр хоёр өөр утга агуулж байгаа юм шиг санагдсан?
-Андгай гэдэг үг Чингис хааны аравтын баатруудаас гаралтай үг юм билээ. Анд хай гэсэн утгатай. Анд, найз гэдэг итгэлцэл дээр тулгуурладаг шүү дээ. Одоогийн нийгэмд анд, найз гэсэн нэрийдлээр хүмүүст гай болж байгаа хүмүүс олон байна шүү дээ. Тиймээс киноных маань нэр анд, гай гэж салгагдаж ойлгогдож болно.
.jpg)
-Зохиолыг бичиж байх үедээ хэний дүрийг хамгийн их өрөвдөж хайрлах, эсвэл илүү анхаарал хандуулж байв. Яг дотроо төсөөлж байсан жүжигчнээ тоглуулж чадсан уу?
-Киноныхоо бүх дүрд ач холбогдол өгч ажилласан. Ямар ч үүрэггүй, гараад өнгөрөх дүр нэг ч байхгүй. Бодит түүхээс сэдэвлэсэн уран бүтээл учраас дүрийн хөгжүүлэлт хийхэд илүү хялбар байсан.
-Хэд хэдэн уран бүтээлд тоглож байсан шүү дээ. Жүжигчин мэргэжилтэй юу?
-Би КУДС-ийг 2011 онд жүжигчнээр төгссөн. Төгссөн цагаасаа 20 гаруй киноны дүрд болон зургийн даргаар ажилласан байна. “Андгай” киноны Хасаагийн дүрд ажиллаа.
-Өмнө нь кино зохиол бичсэн туршлага байсан уу?
-Өмнө нь киноны зохиол дээр хамтарч ажилласан туршлага бий. “Асрагч”, “Тоглоомын донтон”, “Гэрэлт ертөнц” зэрэг уран бүтээлүүдийн зохиол дээр ажилласан.
-Яагаад урлагийн хүн болохоор шийдсэн бэ. Юу нөлөөлөв?
-Нагац эгч маань КУДС-ийг төгссөн. Намайг багаас минь дагуулаад жүжиг, кино, хошиг шог их үзүүлдэг байлаа. Тайзны араас жүжигчдийг харж, тэдэн шиг хүмүүст хайр бэлэглэсэн хүн болохыг мөрөөдөж ирсэн.
-Таны ажилласан анхны уран бүтээл ямар кино байсан бэ. Тухайн үед өөрийгөө уран бүтээлчийн хувиар кино дээрээс харсан сэтгэгдэл ямар байв?
-Миний анхны уран бүтээл “Хархны өгөөш” уран сайхны кино байсан. Мөнгөө бол миний анхны төдийгүй, анхны гол дүр байсан. 2008 онд гэхээр оюутан байхдаа тус дүрд ажилласан юм байна. Анхны гол дүр учраас их л хөөрч баярлаж байсан юм. Тухайн үед хамтарч ажилласан бүх хүмүүстээ их баярладаг.
.jpg)
-Таны хувьд хийхийг хүсдэг төрлийн кино байгаа юу, ямар кинонд ур чадвараа сорихыг хүсдэг вэ?
- Би түүхэн уран бүтээл хийж, дүрд ажиллахыг хүсдэг дээ.
-Тоглосон дүрүүдээс нь таныг хамгийн их сорьсон, ажиллахад амаргүй нь аль дүр вэ?
-Миний ажилласан бүх дүр надаас хувиргалт, хариуцлага шаардсан. Бүх дүр минь жүжигчин Л.Сумъяабазарын чадварыг сорьсон.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Дараагийн уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй “Гэрэлт ирээдүй” кинонд хоёрдугаар найруулагч, жүжигчнээр ажиллаж байгаа. Тус уран бүтээл маань цар тахлын үед биднийг хамгаалсан эмч, цагдаа, ОБЕГ-ын хамт олондоо зориулан хийж байгаа.
| Л.СУМЪЯАБАЗАР: “АНДГАЙ” КИНОГООР НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭН, НАНДИН ХОЛБООГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |