-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Bee” театрын шинэ уран бүтээл "Шакундала" жүжгийнхээ талаар ярихгүй юу?
- Уншигч нартаа нь энэ өдрийн мэнд хүргэе ээ. Манай театр “Урлагийн боловсролыг бүх нийтэд” төслийн хүрээнд сургуулийн насны хүүхдүүдэд чиглэсэн бүтээлүүд туурвиж эхлээд жил хагас орчмын хугацаа өнгөрсөн байна. Энэ удаа Энэтхэгийн алдарт зохиолч Шри Галидасын “Шакундала” жүжгийн сонгож авч ажиллаа. Тус бүтээл маань мөн энэ төслийн хоёр дахь уран бүтээл болж байгаа юм.
-Гол дүрд ажиллаж байгаа шүү дээ. Дүрийнхээ талаар яривал, гол дүрд ажиллах болсон нь танд ямар санагдсан бэ?
-Сургуулиа төгссөнөөсөө хойш ажиллаж байгаа анхны гол дүр байгаа. Шакундалагийн дүр дээр ажиллах болсныг сонсоод их баярласан, айж сандрах гэхээс илүү өөртөө итгэлтэйгээр би чадна гэсэн бодолтой байсан. Тэгж байж л өөрийгөө илүү нээнэ гэж боддог, багш нар маань ч тэгж сургасан даа. Мэдээж гол дүр гэдэг бол тухайн жүжгийн гол жанжин шугам, утга агуулгад чухал үр нөлөөтэй учир найруулагчийн зөвлөгөө болон өөрийн харсан өнцгийг тусган ажиллалаа. Хэр сайн жүжиглэснийг маань үзэгчид л шүүнэ дээ.
	.jpg)
-“Bee” театрын хэд хэдэн уран бүтээлд ажиллажээ. Багийнхныхаа тухай ярихгүй юу. Үеийн нөхөдтэйгөө хамтран уран бүтээл хийх сайхан байх?
-Үеийн нөхөдтэйгөө ажиллахад сайхан зүйлүүд их бий. Уран бүтээл дээр гэхэд ямар нэг хүн эсвэл аль нэгэн газраас хараат бус байдаг. Ингэснээр өөрсдийн хийхийг хүсэж байгаа уран бүтээлээ дурлаж хийж чаддаг. Үүнийг ч манай удирдлагууд дэмжиж ажилладаг. Бүр цаашилбал хувь хүний сэтгэлзүй, амьдрал ахуй гээд л бүгдэд нь л оролцож бие биеэ хайрлаж ажилладаг.
-Сургуулиа төгсөөд удаагүй юм байна. Залуу жүжигчний хувьд тайзны уран бүтээлчээр голчлон ажиллах хүсэлтэй байгаа юу. Яагаад энэ чиглэлийг сонгов?
-Тайз миний хувьд хамгийн сайхан газар. Би хамгийн их хүсэж байсан мэргэжлээ сонгосон. Сургуульд сурч байхдаа тайзны уран бүтээлийн сайхан, муу бүгдийг ойлгож мэдэрсэн. Тэр хугацаанд шийдсэн шийдвэр нь л тайзны уран бүтээлч болох байсан. Бие өвдөж байсан ч тайзан дээр гараад хийх ёстой зүйлээ хийчихээр зүгээр болчихдог.
-Жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ?
-МУГЖ Г.Ундармаа, МУГЖ Н.Ариунболд ах хоёр л их нөлөөлсөн дөө. Тэдний уран бүтээлийг үзэж өслөө шүү дээ. Багаасаа л жүжигчин болно гэж боддог байсан. Хэцүү бэрхийг нь хэлдэг хүн их байсан ч надад л итгэж өдийг хүртэл дэмждэг ээждээ хамгийн их баярладаг.
	.jpg)
-Залуу уран бүтээлчийн хувиар ямар жүжигчин, уран бүтээлч байхын хүсдэг вэ?
-Миний хувьд олон хүнд танигдаж, алдартай болох нь тийм ч чухал санагддаггүй. Хамгийн гол нь чанартай сайн уран бүтээл хийхэд оршдог гэж боддог. Тэгж байж хийж буй уран бүтээлээсээ таашаал, улам цаашаа ахих урам авна шүү дээ. Тэр л надад байдаг гол чанар юм болов уу даа.
-"Art education" хөтөлбөрийн хүрээнд “Эдип хаан” жүжгийг тавьсан шүү дээ. Тус жүжиг зорилтод бүлэгтээ хэр үр дүнтэй хүрсэн бэ. Хэр олон сурагчид үзсэн бол?
-“Эдип хаан” анх нээсэн өдрөөсөө эхлээд жил гаран тоглогдсон. Тоглолт болгон дүүрэн үзэгчтэй байсан. Илэрхийлэх гэсэн санаа, үзэгчдэд хүргэх гэсэн санаагаа маш чанартай хүргэж чадсан гэж боддог.
	.jpg)
-“Эдип хаан” жүжгийг амьдрал дээр чухал сонголт хийх гэж байгаа өсвөр насныхандаа зориулсан байсан. Тэгвэл "Шакундала" жүжгээс үзэгчид, хүүхдүүд юу сурах бол?
-Бидэнд хамгийн тулгамдаж буй асуудлуудын нэг бол байгаль хүн хоёрын зохисгүй харилцаа болоод байгаа. Энэ асуудлыг хөндөж ажилласан. “Шакундала” жүжгийг үзсэн хүүхдүүдийн ядаж арван хувь нь бидний санааг ойлгож хэрэгжүүлбэл бидний даалгавар тэгээд л биелэгдсэн гэсэн үг.
-“Bee” театр уран бүтээлүүдийнхээ хажуугаар хүүхдүүдэд урлагийн боловсрол олгох сургалтууд явуулдаг шүү дээ. Таны хувьд драмын дугуйлангийн багшаар ажилладаг юм билээ. Хүүхдүүдтэй ажилласнаар тэднээс их зүйл сурдаг байх. Энэ талаараа ярихгүй юу?
-Төрөл бүрийн өгөгдөлтэй, авьяастай хүүхдүүдтэй ажилладаг. Зарим нь жүжигчин болно гээд шийдчихсэн ирдэг, эсвэл хүүхдээ хөгжүүлэх зорилготой эцэг эхчүүд ч хүүхдээ явуулдаг. Өөр өөр төрлийн хүүхдүүд ирдэг ч дугуйландаа ирээд нэг зорилго дор хичээж, өдөр өнгөрөх тусам нээлттэй болж байгааг нь харахад сэтгэл их баясдаг даа. Цаашдаа ч ер нь хүүхдүүдтэй ажиллана гэж боддог.
-Ажиллахын хүсдэг дүр бий юү?
-Би хүүхэд шиг зөөлөн царайтай. Эсрэг дүрд л ажиллаж үзэхийг хүсдэг. Оюутан байхдаа нэг ажиллаж үзээд багш нараараа их магтуулсан. Тэндээс урам аваад одоо нэг ажиллаж үзэх хүсэл цээжин дотор багтаж л явдаг.
-Таны болон багийнхных нь дараагийн зорилго юу байгаа бол?
-Удахгүй хүүхдийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүүхдийн жүжгийн бэлтгэл эхэлсэн байгаа. Цаашлаад жил бүр зохион байгуулагддаг Олон улсын Гэгээн муза наадамд оролцох уран бүтээлүүд байна даа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
| Т.ХҮСЛЭН: "ШАКУНДАЛА" ЖҮЖГЭЭР ХҮМҮҮСИЙН БАЙГАЛЬТАЙ ЗОХИСГҮЙ ХАРЬЦАЖ БАЙГААГ АНХААРУУЛАХЫГ ХИЧЭЭСЭН | 
         | 
      
			                  
             
                “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо 
                
            
             2025-11-04 19:40:57
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |