...Яруу найрагч Ц.Хулангийн ээж эмэгтэйчүүдийн хорихоос буцаж явна гэнэ. Тэр охинтойгоо 20 гаруй хоногийн дараа уулзаж, мэнд мэдчихээд харьж яваа нь энэ. Д.Цоодол гуай хөл нь өвдсөн учир чимээ чагнаад, гэртээ байгаа ажээ. Түүнтэй ярихаар утас руу нь залгатал хөгшин нь аваад ингэж хэлсэн юм. Сэтгэл нь үймэрч, хэцүүхэн байгаа бололтой намайг “Ирэх долоо хоногт залгаарай” гээд салгалаа.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн хориход байгаа охиноо эргэх өдөр нь. Д.Цоодол гуайн утас руу дахиад залгалаа. Хэсэг дуудаж байтал өөрөө аваад “Дунд охин маань эргэхээр явсан. Хөгшин бид хоёр энэ удаад өнжөөд байна. Би барагтай л бол тийшээ явах сан гэхгүй байна. Охинтойгоо түүнээс өөр уулзах газар олон, орон гэр минь байгаа. Харин хөгшин маань л байж чадахгүй тийшээ гүйгээд байх юм. 80 хүрч яваа, хүний эх хүн чинь бие нь өвдсөн үр хүүхдээ л гэдэг юм байна шүү дээ” гэв.
Түүнээс “Та хэдийн нөхцөл байдал ямархуу байна вэ. Бие тань давгүй юу” гэж асуухад “Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг юм даа, хүү минь. Бид давгүй байгаа. Хөгшний маань бие жаахан базаахгүй байсан ч дээрдээд байна. Сэтгэл санаа нь тиймхэн учраас эмнэлгээс салахгүй л байлаа. Муу охин минь яах вэ, давгүй л байна. Шоронд ямар сайхан байх вэ дээ. Бие нь дээр гарчихгүй, дор орчихгүй байж л байна даа. Гэхдээ Монгол хүн учраас муу байна гэж хэлж зүрхлэхгүй нь. Арга эвээ олоод бусадтай л адил байгаа. 461 дүгээр ангиас шилжээд, эмэгтэйчүүд хорих руу очоод нөхцөл нь дээрдээд байна. Хаа нэг утсаар ярьж, мэнд мэддэг болсон. Миний охин чинь хоёр хүүхэдтэй. Том хүү нь Австралид эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Хар, бор ажлыг голохгүй хийж, хүний нутагт хэдэн хүүхдээ тэжээгээд л явж байна. Өвөөгийн ганц амины хүү байгаа юм даа. Ээжийгээ хэрэг, төвөг гэснээс хойш эх орондоо ирэх гэж байгаад хэсэгтээ болих шиг боллоо. Эх нь ч дургүйлэх шиг болсон. Ачаа, ачаагаа үүрээд, хүүгийнхээ амьдралд садаа болоод яах вэ гэж бодсон болов уу. Хүүг ирчихээр дөрвөн жаахан хүүхэд нь хоолгүй болно шүү дээ. Харин Хулангийн бага охиныг ах руу нь явуулчихлаа. Ээж нь хэсэгтээ ирж чадахгүй учир нялх амьтан бэтгэрээд, баларч байгаа. Ахтайгаа хамт байвал арай дээр гэж бодсон юм л даа. Манайхаар ийм л сонинтой байна даа. Түмэн олны дэмээр болж байна аа, хүү минь. Нээрээ, миний муу охиныг эргэж очих гэсэн уншигч, уран бүтээлийн найз нөхдийнх нь цуваа тасрахгүй л юм. Тэр болгоныг тийш нь зүглүүлэх нь бас тийм ч сайн хэрэг биш байх. Сэтгэл санаа нь үймэрнэ, торны цаана байгаадаа давчидаж, бачуурна гээд янз, янз болно шүү дээ” гэлээ.
Яруу найрагч Ц.Хулан гадаадын тагнуултай хамтарч, эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаж, давж заалдах шатны шүүхээс 8.1 жилийн хорих ял сонссон. Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 19-нд нь гэрээс баривчилж, түүнээс хойш цагдан хорьж байгаа. Өөрөөр хэлбэл, Ц.Хулан гэрээсээ “гараад” жил гаруй хугацаа өнгөрч байгаа гэсэн үг.
Ц.Хулан найрагч эх орноосоо урвасан, гадаадын тагнуултай хамтарсан гэдэгтээ санал нийлдэггүй. Хүлээн зөвшөөрдөггүй, зөвшөөрөхгүй гэдэг. Д.Цоодол гуай ч охинтой адил бодолтой байгаа гэнэ.
Тэрбээр “Миний муу охин эх оронч үзэлтэй, чамгүй сайн найрагч шүү. Би охиноо үеийнхнээс илүү үнэлдэг юм. Яруу найрагчид чинь эх орондоо тээж явдаг, эх оронч хүмүүс шүү дээ. Уран бүтээл нь ч эх орноо өмөөрсөн, хайрласан байдаг. Тийм хүн гадаадын тагнуулын гар, хөл болно гэж үү, чи хэлдээ” гэхээр нь “Би сайн мэдэхгүй байна. Таныг ямар байр суурьтай байгааг л асууж байгаа юм” гэхэд “Би охиндоо итгэдэг. Тийм зүйл хэрхэвч хийхгүй. Бид үнэндээ мухардчихаад байгаа юм аа. Охиноо хар нүх рүү явуулчихсан, олон түмэнд тагнуул гээд итгүүлчихсэн байдаг. Яах учраа олохгүй, долоо хоногийнх нь эргэлтийг л хүлээж байна. Арай илүү итгэж, нөхөрлөдөг өмгөөлөгч рүү нь хэлүүлсэн. Тэд нэг зүйл бодож байгаа байх л гэж бодож сууна. Хэдийгээр гадаадын тагнуул гэж хуулийнхан цоллосон ч ард түмэн миний охиныг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Ер нь Монголын ард түмэн гадарлах зүйлээ гадарлаж, ханатай л хэлдэг улс шүү дээ. Тэтгэврийн хоёр хөгшин учраа олохгүй л сууна гэдгийг ойлгоорой” гээд санаа алдсан юм.
Тагнуулынхан таван жил шалгаж, түүнийг гадаадын тагнуултай хамтарсан гэдгийг нотолсон гэх. Бүр 200 гаруй сая төгрөгийн санхүүжилт авч ажилласан талаар албаныхан тайлбарлаад байгаа. Харин найрагч эмэгтэй хорих ангиас захидал бичиж, гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй гэдгээ хэлсэн байдаг.
Тэрбээр “Монголчууддаа гурван зүйл хэлэхийг хүснэ”...
-Би гадаадын тагнуулын байгууллагад элсээгүй, тэдэнд ажиллаагүй.
-Монгол Улсын нууцын ямар нэг баримттай хэзээ ч танилцаж байгаагүй, хэнд ч ямар нэг бичиг баримт дамжуулаагүй.
-Баяны хүүхэд Х богд болохыг эсэргүүцэж өөрийн байр сууриа 2016 оноос олон нийтэд ил тод хэлж байсныг минь монголчууд мэднэ” гэсэн нь бий.
Д.Цоодол гуай “Зохион байгуулсан юм шиг хэрэг шүү дээ. Иргэн нь таван жил тагнуултай хамтарч байхад хараад сууж байдаг улс гэж байдаг аа. Тийм зүйл байх боломжгүй биз дээ. Миний охин Өвөрмонголд жүжгүүдээ тоглуулсан. Үзвэр, үйлчилгээнийх нь мөнгө, төлбөр нь шилжиж ирсэн гэдэг. Ямар сайндаа, манай хөгшний дүү нь “Үзвэрийн мөнгөөр нь дарамтлаад, ял оноох гээд байгаа юм бол бид цуглуулаад өгчихье” гэж хэлсэн шүү дээ. Тийм л шалихгүй, сая гаруй төгрөг байсан гэсэн үг. Мөн Өвөрмонголд хэвлүүлсэн ном ч бий. Гадаадаас мөнгө орж ирсэн гэхээр нь “Өвөрмонголд хэвлүүлсэн ном, тоглуулсан жүжгийн мөнгө байх” гэж хэлээд байхад анхаарч, шалгаж өгөхгүй байсаар ял оноочихсон. Ямар учиртайг нь бидэнд хэн тоож хэлж өгөх вэ дээ” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн “Миний охин түмэнтэй хүн. Сэтгэлдээ хүлээгээд авчихсан яруу найрагчаа ард түмэн газар хаядаггүй юм аа. Уран бүтээл нь тэднийг холбож байдаг. Яруу найрагч, уран бүтээлчийн цаг гэж төрийн түшмэлүүдийн бодлогоос арай өөр зүйл байдаг юм даа. Амь нас шиг л чухал, үнэтэй зүйл байдаг шүү дээ. Дөмөгхөн юм бичвэл баярлаад, хоосон өдрөө гунигтай, хэцүүхэн л байдаг. Уран бүтээлч гэдэг чинь мөнхийн хүүхэд шиг гэдэг бол үнэн. Миний охин бол эх оронч хүн гэдгийг дахиад давтаад хэлье. Гадаад руу гарч амьдрахгүй л гэдэг байсан шүү дээ. Ард түмний итгэл, найдвараар бий болсон төр, засаг нь миний охины буруугүй гэдгийг, эх оронч үзэл, суртлыг нь ойлгох өдөр ирэх байх. Би охиндоо итгэдэг учраас аль нэг түшмэлийн өмнө очоод сөхөрч суухыг хүсэхгүй байна. Нүдтэй, чихтэй улс ард түмнээ сонсох байлгүй л гэж бодож байна. Гэхдээ түшмэл гэдэг “амьтан”-д итгэх итгэл маань алсарсан. Харин би амьдралд, хөх тэнгэрт, байгальдаа итгэнэ. Би 80 жил үнэнч, шударга амьдарч байгаа. Худлаа хэлж, хуурамч явж үзэлгүй өнөөдөрт хүрсэн. Ингэж амьдрах их хэцүү шүү дээ. Бидний үр хүүхэд ч ялгаагүй. Ийм ч учраас үнэн хэзээ нэгэн цагт илрэх нь тодорхой. Миний охин чинь зоригтой, хэлэх гэсэн үгээ хэнд ч хэлдэг, үзэл санаагаа ойлгуулчихдаг, өөрийнхөөрөө. Нялцагнаад байхыг, хэн нэгнээс гуйх, өрөвдүүлэхийг ч мэдэхгүй амьдарч яваа. Миний охин багадаа өвөө, эмээдээ тугалж татаж, зуны сайхныг байгальд л өнгөрүүлсэн. Тийм хүний санаанд бузар булай, худал хуурмаг, мөнгөний шунал бүрэлдэнэ гэдэгт бид огт итгэхгүй” гэж бухимдаж байна лээ.
Д.Цоодол гуайн чих хатуу болжээ. Гэхдээ тэр хэлэх гэсэн санаагаа бидэнд түүртэхгүйгээр хэлж, сонсголын аппарат зүүх сонирхолгүй байгаагаа хэлэв. Тэр нь өөрт нь “амар” байгаа гэнэ. Тэрбээр “Хөгшин бид хоёр охинтойгоо хорихын өрөөнөөс өөр газар уулзах тавилан бий байх аа. Тэр л өдрийг хүлээж сууна даа. Надтай утсаар яриад, намайг сонсож байгаа чамтай ч гэсэн тэр үед хамт уулзахын ерөөл өргөе. 80 хүрч яваа бидэнд үүнээс өөр хүсэх зүйл алга” хэмээн утсаа салгалаа.
| Д.ЦООДОЛ: ХӨГШИН БИД ХОЁРТ ОХИНТОЙГОО ХОРИХЫН ӨРӨӨНӨӨС ӨӨР ГАЗАР УУЛЗАХ ТАВИЛАН БИЙ БАЙХ АА |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |