-Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Монголиан контемпорари” тоглолтоо тун удахгүй хийх гэж байна. Энэ удаагийн тоглолтын онцлох зүйл нь юу вэ?
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. “Монголиан контемпорари” тоглолт маань анх 2023 онд хийгдэхээр төлөвлөгдөж байсан ч хойшлогдож, энэ сард тоглогдохоор болсон. Дөрөвдүгээр сарын 29-нд Дэлхийн бүжгийн өдөр тохиодогтой холбогдуулан цагдаагийн “Сүлд” чуулга болон “DDance Lab” компанийн зүгээс энэхүү тоглолтоо толилуулж байгаа. "Монголиан контемпорари" бүжгийн урсгалыг бий болгож, үзэгчид, мэргэжлийн бүжигчдэд хүлээн зөвшөөрүүлэх, хөгжүүлэхийг зорьж байна. Олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц хэмжээний бүтээлүүдийг гаргана. Ази тивийн улсуудын сонирхолтой ёс заншил, өвөрмөц хувцас, хөгжим, хөг эгшгүүдийг "Монголиан контемпорари" урсгалдаа шингээж өгсөн нь энэ урсгалын сонирхох шалтгаан юм.
-Үндэсний бүжгийг орчин үеийн бүжигтэй хослуулахдаа юунд хамгийн их анхаарсан бэ?
- “Монголиан контемпорари” бүжгийн тогтолт нь залуусыг робот шиг биш, аливаа зүйлд заавал өөрийнхөө болон хэн нэгний зөв болгох гэж хичээдэг бус, хөгжүүлдэг, илүү сайжруулдаг сэтгэхгүйтэй байгаасай гэж хүсэж хийж байгаа. “Сүлд” чуулга 2019 онд “Халил” контемпорари бүжгийн тоглолтын хийж байсан туршлагатай. Байгаа түүх, суурийг илүү сайн хөгжүүлдэг байгаасай гэсэн санааг тоглолтоороо хөндөхийг хүссэн. Контемпорари урлаг бол сэтгэхүйд нөлөөлсөн урлаг.
-Цагдаагийн алба хаагч бүжиг дэглээч, бүжигчин болсон түүх нь юу юм бэ. Тус хоёр мэргэжил хүнээс өөр бие бялдрын хөгжил шаарддаг шүү дээ?
-БНСУ-д сургуулиа төгсөөд, амралтаараа эх орондоо ирсэн. Тэр үед багш маань “Сүлд” чуулганд очиж, ажиллах санал тавьсан. Одоо чуулгандаа найман жил ажиллаж байна. “Сүлд” чуулганы хамгийн гол зорилго бол соён гэгээрүүлэх. Намайг анх чуулгад орж байхад дарга маань байсан Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Гаваасүрэн хурандаа “Урлагийн хүмүүс та нар буу үүрээгүй дайчид шүү. Улсын соёлыг устгахгүйгээр тухайн улсын мөхөөх боломжгүй”гэсэн юм. Энэ үгийг сонсоод урлагтаа илүү үнэнч байж, хөгжүүлэх нь миний үүрэг гэж бодох болсон.
.jpg)
-Дэглэсэн бүжиг, бүжгэн жүжгүүдээсээ дурдахгүй юу. Таны дэглэсэн бүжиг үзэгчдийн өмнө тавигдаж байгааг харах ямар санагддаг вэ ?
-Бүжиг дэглэнэ гэдэг урт хугацааны ажил. Нэг хөдөлгөөн нэмэхдээ хүртэл утга санаа, зарим тохиолдолд түүхийг нь судалдаг. “DDance Lab” компанийн сурагч бүжигчдэдээ зориулж 18 бүжиг дэглэж өгсөн байна. Одоо харахад яг тэдний нас, сэтгэхүйд тохирсон бүжиг дэгдэлсэн байсан. Бүжгийн тэмцээний үеэр зарим багш нар хэт их техник, ур чадвар харуулах гэж хичээгээд хүүхэд ядрах бүжиг дэглэсэн байдаг. Хэтэрхий хүнд бүжиг дэглэж өгөөд байвал бүжигчин нь цааш үргэлжлүүлэхгүй, шантрах эрсдэлтэй шүү дээ. “Уран хас” контемпорари балетын хувцас, хөгжим, дэглэлтийг өөрийнхөө бодож төсөөлж байснаараа хийсэн. Тэр утгаараа миний хамгийн хайртай дэглэлт. Сургуульд байхдаа зөвхөн нэг төрлийн бүжгээр хичээллэж, дэглэж байгаагүй. Багш нарынхаа зөвлөдөг байсны дагуу аль болох олон төрлийг бүжгийн туршиж, суралцсан.
-Таны “Хур бороо” бүжгийн талаар асуумаар байна. Нэрээсээ л эхлээд сонирхолтой байна л даа. Бүжгээрээ юу илэрхийлэхийг хүссэн юм бэ?
-“Хур бороо” бүжгийг 2023 онд дэглэсэн. Надад Монголын аман зохиол, ёс заншлыг харуулсан хэд хэдэн бүтээл бий. Нутаг нутгийн бороо оруулах, үерлэх үед хийх дом байдаг шүү дээ. Тэр дундаас ган гачигтай үед хурганы арьс элдэж, сэгсрэх дом хийдэг гэдгийг уншаад, сэдэвлэж дэглэсэн.
.jpg)
-Та “Мөнгөн мод” наадмын шилдгээр хоёр удаа шалгарч байсан шүү дээ. Ямар бүтээлүүдээрээ хүртэж байсан юм бэ. Анхны болон хоёр дахь удаагаа шагнал хүртэж байсан үеийнхээ мэдрэмжээс хуваалцахгүй юу?
-Хоёр удаа “Мөнгөн мод” хүртсэн цөөн хүмүүсийн нэг. 2019 онд “Шилдэг бүжигчин” болсон. Тухайн үед олон улсын зургаан тэмцээнд амжилт гаргаснаараа хүртсэн. 2022 онд “Шилдэг бүжиг дэглээч”-ээр шалгарсан. Тухайн үед багш нартайгаа нэг төрөлд нэр дэвшиж, өрсөлдсөн учраас илүү хичээж, цааш үргэлжлүүлэх ёстой л гэж бодсон.
-Тайзан дээр анх ямар дүрээр гарч байсан бэ. Ямар мэдрэмж авч байсан бэ. Хамгийн дурсамжтай тайз нь ямар уран бүтээлийн тайз байсан бэ?
-Би Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын уран сайхны удирдаач, бүжиг дэглээч МУГЖ Ц.Алтанцэцэг багшийн шавь. Багшийнхаа заасан бүжиг, дэглэлтүүдээр нь анх тайзан дээр гарч байлаа. 2013 онд “тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” нэртэй цуврал бүжгэн жүжиг хийгдсэн. Тус цувралын эхлэл болох “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийн гол дүр бүжиглэсэн. Бүжгэн жүжгийн гол дүрээр тайзан дээр гарсан анхны тохиолдол минь байсан учраас хамгийн дурсамжтай нь байдаг. Мэдрэмж, сэтгэл зүй шаардсан дүрд анх удаа ажиллаан учраас их дурсамж, сурсан зүйлтэй үлдсэн.
-Урлаг хүнийг тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болгодог гэж ярьдаг. Өөрөөр яаж нөлөөлдөг бол?
- Урлаг, спорт хүнийг тэсвэр тэвчээр хатуужилтай болгодог. Тэр дундаа урлаг хүнийг илүү энэрэнгүй, зөв хүн болгож, хүмүүжүүлдэг юм шиг санагддаг.
-Бүжиглэх үедээ ямар мэдрэмжийг авдаг вэ?
-Дүрдээ илүү их орж, илэрхийлэхийг хүсдэг. Дэглэлттэй бүжиг бол өөрт оноогдсон дүрдээ сайн орж, илэрхийлэхийг хүсдэг. Би дүрд ажиллахаас илүүтэйгээр дүрийг бүтээдэг хүн.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Монголиан контемпорари төсөл маягаар цааш үргэлжлэх бодолтой байгаа. Жил бүр өөр урсгал, сэдвээр тоглолт хийнэ. Илүү баяжуулж хүнд хүргэнэ.
| Ё.ДАМЧААБАДГАР: “МОНГОЛИАН КОНТЕМПОРАРИ” ТОГЛОЛТООР МОНГОЛЫН ЁС ЗАНШИЛ, ТҮҮХИЙГ ОРЧИН ҮЕИЙН УРЛАГТАЙ ХОСЛУУЛАН ХАРУУЛАХ БОЛНО |
|
Агаарын чанарын үзүүлэлтээр Улаанбаатар Азид дөрөвт оржээ
2025-11-05 13:03:54
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Ц.Батбаатарыг томилжээ
2025-11-05 12:47:16
Б.Лхагвасүрэнгийн "Үгүйлэгдсэн хайр" жүжгийг энэ сарын 12-нд нээнэ
2025-11-05 11:13:35
УИХ: Дэд дарга Х.Булгантуяаг чөлөөлж, Х.Бат-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэнэ
2025-11-05 10:42:28
“Дакар-2026” наадмын албан ёсны маскот “АҮО”-г танилцууллаа
2025-11-05 09:02:10
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2025-11-05 07:00:37
“ЦЕМЕНТ ШОХОЙ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ДАРГААР Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР Ч.УНДРАМЫН БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ ТОМИЛОГДЖЭЭ
2025-11-05 07:00:00
Б.БАТЗАЯА: ӨӨРИЙГӨӨ ӨӨРӨӨР ХАРУУЛАХ ЭРЛИЙН МИНЬ ЭХЛЭЛ "НАДАД ИРЭЭГҮЙ ХАЙР" КИНОНЫ ЗААНАА, "ГАЙЖИН" ЖҮЖГИЙН ЛОРД КЕНТАГИЙН ДҮР
2025-11-05 07:00:00
“ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛ МОНГОЛЧУУДЫН ХАЛААСЫГ СЭГСЭРЧ, АХМАДУУДЫН АМИНД ХҮРЭЭД ДУУСАХ ЮМ БИШ БИЗ...
2025-11-05 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2025-11-05 07:00:00
Х.БУЯНЖАРГАЛ: Ээж Д.Сумъяа, М.Уранцэцэг эгч нарын уран барилдааны бичлэгийг үзүүлж, жүдогоор барилдах эхлэлийг минь тавьж байлаа
2025-11-05 07:00:00
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо
2025-11-04 19:40:57
Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа
2025-11-04 16:15:23
М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв
2025-11-04 16:02:41
Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино
2025-11-04 15:38:14
“Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо
2025-11-04 13:20:59
Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
2025-11-04 12:16:30
Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв
2025-11-04 10:35:13
“ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв
2025-11-04 10:06:27
Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-11-04 10:05:17
Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа
2025-11-04 08:48:57
ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ
2025-11-04 08:27:15
УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН
2025-11-04 07:00:58
МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД
2025-11-04 07:00:00
“ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ
2025-11-04 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2025-11-04 07:00:00
Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН
2025-11-04 07:00:00
Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал
2025-11-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |