-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Шадар гурван цэрэг" жүжгийн хаалтын тоглолт үргэлжилж байна. Тайзны жүжигт өөрийгөө сорих ямар байв?
-Сайн байна уу, шинэ зүйл сурсан өдрүүд үргэлжилж байна. "Про" театрын хамт олонтой өмнө "Инээмтгий хүн" жүжгээр хамтарч ажиллаж байсан. Эрч хүчтэй хамт олонтой дахин хамтарч ажиллах сайхан байгаа.
-Аав нь цэргийн хүн учраас жүжигчин болохыг нь их эсэргүүцсэн гэсэн. Мэргэжилээ хэрхэн хүлээн зөвшөөрүүлсэн бэ?
-Өөрийнхөө мэргэжлийг эзэмшүүлж, цэргийн хүн болгох гэж их эсэргүүцсэн дээ. Гэхдээ миний чин хүсэл жүжигчин байсан учраас өөрийнхөө бодолд бат итгэлтэй зогссон. Эхний жил СУИС-д тэнцээгүй учраас дараа жилийн элсэлтийг хүлээх хоорондоо олон уран бүтээлийн арын албанд ажилласан. Гэр бүлийнхнээсээ огт өөр мэргэжилтэй учраас намайг уран бүтээлч болохыг дэмжсэн хүн ховор шүү. Жүжигчнээр ажиллаад бага багаар дасгаж, мэргэжлээ ойлгуулсан гэж боддог. Гэр бүлийнхэн минь миний дипломын жүжгийн эхний эгнээнээс үзсэн. Хүүгийнхээ жүжгийн бахархсан харцтай үзэж дуусгасан. Одоо аав минь намайг “Миний жүжигчин хүү” гэж дууддаг юм. Тэгж дуудуулах миний хамгийн бахархалт мөч байдаг.
.jpg)
-“Яаралтай тусламжийн тасаг” кинонд жинхэнэ нэрээрээ тоглосон юм билээ. Анх удаа гол дүрд ажиллах ямар байсан бэ?
-Анхны гол дүрд ажилласан кино байсан. “U film”-д дөрвөн жил ажиллахдаа их зүйл сурсан шүү. “U film”-д жүжигчин сонгон шалгаруулалтын албанд ажилладаг байсан юм. “Яаралтай тусламжийн тасаг” киноны Баганаа эмчийн дүрд ажиллахын тулд 20 килограмм хасаж, хоёрдугаар эмнэлэгт жил дадлага хийж байгаад тоглосон.
-Огт өөр салбарын хүн эмчээр дагалдаж ажиллах ямар байсан бэ?
-Эмчийн ажлын хүнд хэцүүг ойлгож, тэднийгээ хүндэлсэн дээ. Хүнд анхан шатны тусламж үзүүлж чаддаг болсон. Хүнд байх хэрэгтэй чадвартай болсон.
-Анхны гол дүр нь Баганаа эмч юм байна. Тэгвэл ажилласан анхны уран бүтээл нь ямар кино юм бэ?
-“Bad angel”, “Буруу өрөг” киноны туслах дүрд ажилласан. Оюутан байхдаа “Маш нууц 2” кинонд талбайн даргаар ажилласан. Уг нь туслах дүрд тоглох байсан ч чадаагүй. Гэхдээ оюутан залууд уран бүтээлийн талбайн даргаар ажиллана гэдэг том үүрэг, их зүйл сурах боломж байсан.
-“Шадар гурван цэрэг” жүжгийн дүрийнхээ талаар ярихгүй юу. Тайзны уран бүтээлд ажиллах ямар байна?
-Би МУАЖ С.Сарантуяа багшийн удирдлага дор СУИС-ийг төгссөн. Багш маань “Болж л өгвөл тайз руу гарч байгаарай. Үзэгчидтэйгээ амьд харилцаа үүсгэж, жүжигчний ур чадвар нь үргэлж өсдөг” гэдэг байсан. Багш нараасаа тайзан дээр хэрхэн биеэ авч явах, үгээ хэрхэн зөв хэлж үзэгчидтэйгээ харилцах гээд олон зүйл сурсан. Сурсан зүйлээ бүгдийг нь гаргаж ажиллаж байна. Завсарлахгүй уран бүтээлүүд дээр ажиллахыг эрхэмлэж байгаа. “Шадар гурван цэрэг” жүжигт Английн хоёр дүр байгаагийн нэг Лорд Винтер гэх цэргийн командлагчийн дүрд ажиллаж байгаа. Эх орныхоо төлөө өөрийнхөө амь биеийг үл хайхардаг үнэнч албат. Өөрөөсөө 20 насаар ах хүний дүрд ажиллаж байна даа.
(8).jpg)
-Шинэ уран бүтээл “Чи өөрөө хайр” кино нь хэдхэн хоногийн өмнөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэлсэн шүү дээ. Тус уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?
-Миний төрсөн өдрөөр зураг авалт нь эхэлсэн кино. “U film”-д хамт ажиллаж байсан найзууд маань нийлж хийсэн анхны уран бүтээл. Хийж, бүтээе гэсэн залуу уран бүтээлчдийн хийсэн кино. “Чи өөрөө хайр” кинонд туслах дүрээс гадна, зургийн даргаар ажилласан.
-Жүжигчин болоход юу нөлөөлсөн юм бэ?
-Жүжигчин л болох ёстой юм шиг санагддаг байсан. Багадаа дуулж, бүжиглэдэг нийгмийн идэвхтэй хүүхэд байлаа. Гэхдээ түүнээс хамаарахгүйгээр багаасаа л жүжигчин болно гэж зорьж, мөрөөдөж ирсэн.
-Ингээд сонсоход та олон уран бүтээлийн арын албанд ажиллаж байжээ. Арын албанаас таны сурч авсан зүйл юу вэ?
-Киноны арын албанд залуу уран бүтээлчид ажиллаж үзэх ёстой юм шиг санагддаг. Уран бүтээл хийхийн тулд олон хүн хөлс, хүчээ гаргадаг гэдгийг тэнд л мэдэрдэг. “U film”-ийн дүр сонгон шалгаруулалтад дээр ажиллаж байхдаа олон хүнээс татгалзсан хариу авч байсан. Найруулагч, зохиолчийн төсөөлсөн, төлөвлөсөн дүрийг олно гэдэг амаргүй ажил шүү. Тэр хэрээрээ танилын хүрээгээ тэлсэн дээ.
.jpg)
-Ямар дүрд өөрийгөө сорихыг хүсдэг вэ?
-Эсрэг дүрд ажиллахын хүсдэг. Жүжигчний ур чадварыг сорьж, илүү олон зүйл сурах юм шиг санагддаг. Түүнээс гадна түүхэн кинонд ажиллахыг хүсдэг, дүрийн судалгаа хийж өөрийгөө хөгжүүлэх нэг боломж санагддаг.
-Таны дараагийн зорилго, төлөвлөгөө юу вэ?
-Олон ангит кинонд ажиллахаар төлөвлөж байгаа. Цаашид ч уран бүтээлээ үргэлжлүүлж, өөрийгөө илүү хөгжүүлнэ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
| Д.АЛТАНБАГАНА: ААВААРАА “МИНИЙ ЖҮЖИГЧИН ХҮҮ” ГЭЖ ДУУДУУЛАХ МИНИЙ ХАМГИЙН БАХАРХАЛТ МӨЧ БАЙДАГ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |