-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ уран бүтээл болох Zura III “Цэвэрлэгээ” уран сайхны киноныхоо талаар ярихгүй юу?
-Сэтгэл өндөр, догдолсон баярласан өдрүүдийг өнгөрүүлж байна. Киноныхоо дүрсийг үзээгүй байж байгаад нээлтийн өдөр үзэгчидтэйгээ хамт үзсэн. Сайхан байлаа.
- Zura III “Цэвэрлэгээ” кино бол адал явдалт, тулаантай төрлийн кино шүү дээ. Энэ төрлийн кинонд ажиллах ямар байв?
-"Фантастик" продакшн Zura III “Цэвэрлэгээ” киног өмнөх ангиудаас нь давуулсан бүтээл хийхийг хичээсэн. Ах нар маань үргэлж ахисан түвшний кино хийхийг хичээдэг. Хүмүүсийн хүлээлтэд нийцсэн кинонд ажилласандаа баяртай байгаа. Би Zura I дээр сөрөх тагнуулын дүрээр оролцож байсан юм. Энэ удаагийнхаа анги дээр тухайн дүрээрээ үргэлжлүүлэн тоглож байгаа учраас илүү сайхан санагдаж байгаа.
-Дүрд ажиллах санал авсан үеийнхээ мэдрэмжээс хуваалцвал?
-Би Фантастик продакшны гурван киноноос бусад бүх уран бүтээлд нь арын албанд нь болон туслах жүжигчнээр нь ажилласан. “Нийслэл хүүхэн” кинонд тоглоод ах нартайгаа уран бүтээл хийгээгүй түр холдчихсон байсан юм. “Zura III “Цэвэрлэгээ” хийх гэж байна. Ассент найруулагч болон нэгдүгээр анги дээр гарч байсан дүрээрээ тоглох юм байна” гээд Ж.Алтаншагай ах залгасан. Ах нарынхаа итгэлийг алдсан байх гэж бодож байсан надад хамгийн сайхан дуудлага байсан.
	(1).jpg)
- Zura II “Цурам ажиллагаа” кинонд оролцоогүй үзэгчийн хувиар үзэх ямар байсан бэ. Таны хувьд тус киноны хамгийн онцлох мөч аль нь байсан бэ?
-Тус кинонд оролцоогүйдээ үнэхээр харамссан. Zura III “Цэвэрлэгээ” киног хийнэ гэхэд тун дуртай ирсэн. Миний хувьд кино, уран бүтээл хийх үе хамгийн амттай зовлон байдаг. Ядарч байгаа ч уран бүтээл хийж байгаа учраас сайхан байдаг. Цурам ажиллагаа киноны С.Ариунбямба ах Э.Одбаяр хоёрын тулааны хэсэг хамгийн сонирхолтой байсан. Тийм тулааны хэсгийг дэглэх амаргүй гэдгийг мэддэг учраас үнэхээр бахархаж үзсэн хэсэг байсан.
-“Нийслэл хүүхэн” киноны Ганзоригийн дүр таныг үзэгчдэд илүү сайн таниулсан уран бүтээл байх. Тус киноны талаар ярихгүй юу?
-Гурван улиралтай, олон ангит кино байсан. Хөдөө нутагтаа амьдарч буй эрх эсвэл онгироо биш даруу, төлөв залуугийн дүр ажилласан. Хотод гэхээсээ 21 аймгийн үзэгчдэд илүү хүрсэн юм шиг санагддаг. Тус уран бүтээлээс өмнө “37-р точки” киноны Тулгатын дүрд ажилласан. Тулгатын дүр бол миний “жүжигчин” гэх нэр доор оролцсон анхны уран бүтээл байсан. Миний хувьд Тулгатын дүрээр гарч ирж, Ганзоригийн дүрээр танигдаж, жүжигчин гэж "тамгалуулсан" юм шиг санагддаг.
	
-“Сүүдрийн хот” кинонд ажилласан шүү дээ. Цагдаагийн дүрд ажиллах ямар байсан бэ?
-Событ фильм “Сүүдрийн хот” киноны цагдаагийн дүрд ажиллах санал тавьсан. Хэдий олон үзэгдэл гарахгүй ч миний хувьд өөр туршлага хуримтлуулах боломж санагдсан учраас оролцсон. Өөр уран бүтээлчидтэй ажиллаж, туршлага судалсан. Багадаа цагдаа болохыг хүсдэг байсан учраас тус дүрд ажиллах сонирхолтой санагдсан.
-Та олон киноны арын албанд ажилласан шүү дээ. Уран бүтээлийн арын албанд ажиллах, жүжигчин болох эхлэл нь хаанаас тавигдсан юм бэ?
-Би “Хэцүү анги” киногоор М.Баярбат, Б.Батсайхан ахтай танилцсан. Кино уран бүтээл гэж ямар сайхан юм бэ гэдгийг тэнд л мэдэрсэн. Дараа нь Guys-ийн Төгсөө ахын хийсэн “Ахан дүүс” кинонд зураачийн хувцасны туслахаар ажилласан. Ингээд “Фантастик” продакшны анхны уран бүтээл “Дурсамж төгсгөл үгүй” кинонд take shot цохиж эхэлсэн дээ. Ингээд 2015 он хүртэл киноны арын алба болон туслах жүжигчнээр ажилласан. Өөрийгөө жүжиглэж чадна л гэж боддог байсан. Гэтэл камерын өмнө гараад яаж жүжиглэхээ мэдэхээ больчихсон. Тэр үед ах нар “Арын албанд ажиллаад жүжигчин болохгүй, номыг нь сураад жүжигчин бол” гэж хэлсэн. Тэгж л “Сити” их сургуульд жүжигчнээр сурсан даа. “Хэцүү анги” кинонд туслах дүрд ажилласан ч кино уран бүтээлийн сайхныг харуулсан. Тус киноноос олон уран бүтээлч анхныхаа алхмыг хийсэн дээ.
-Уран бүтээлчийн хувиар Zura III “Цэвэрлэгээ” уран сайхны киног үзэх шалтгаан хэлээч гэвэл?
-Монголд өмнө нь хийгдэж байгаагүй чанартай, адал явдалт кино болсон. Мөн холливүүдийн кино хийдэг камераар зураг авалтаа хийсэн. Өөр дурдвал олон давуу тал бий.
-Ярилцлага өгсөн танд бярлалаа.
-Баярлалаа.
	
	
	 
| Р.ОТГОНБАЯР: ФАНТАСТИК ПРОДАКШНЫ АХ НАРТАЙ “ХЭЦҮҮ АНГИ” КИНОНЫ ҮЕЭР ТАНИЛЦСАНААСАА ХОЙШ ХАМТ АЖИЛЛАЖ БАЙНА | 
         | 
      
			                  
             
                “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн төлөөлөл “Boom-Up Korea Week 2025” үзэсгэлэн яармагт оролцлоо 
                
            
             2025-11-04 19:40:57
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |