-Өвлийн усан сэлэлтийн аварга болсон танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Олон улсын өвлийн усанд сэлэлтийн тэмцээний аварга болж, алтан медаль хүртсэндээ баяртай байна. Эх орондоо ирснийхээ дараа л тэмцээндээ ялж, аварга болсон гэдэгтээ итгэж байна.
-Энэ удаагийн тэмцээнийх нь хамгийн онцлох зүйл нь юу байсан бэ?
-Энэ удаагийн тэмцээнд урьд жилүүдээсээ илүү олон тамирчин оролцлоо. Мөн тэмцээний үеэр хэд хэдэн дээд амжилтууд шинэчлэгдсэн. Усны хэм нь энэ төрлийн тэмцээнүүдийнхээс илүү хүйтэн байсан. Энэ удаагийн тэмцээний усны хэм 1,5 хэмийн дулаантай байсан.
-Багш, дасгалжуулагчийнхаа талаар ярихгүй юу?
-ОБЕГ-ын ахмад Ш.Даваадорж багшийнхаа удирдлага дор тэмцээндээ оролцлоо. Багш маань БГД-ийн Усан спорт сургалтын төвийн дасгалжуулагчаар ажилладаг. Өвлийн усанд сэлэлтийн олон тэмцээнд оролцож амжилт гаргасан хүн бий. Багшаасаа үргэлж олон зүйлийг сурч, зөвлөө авдаг.
-Усанд сэлэлтийн спортоор яагаад хичээллэж эхэлсэн бэ?
-Багшийгаа хараад өвлийн усанд сэлэлтээр хичээллэж эхэлсэн. Ш.Даваадорж дасгалжуулагч шигээ олон амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн тамирчин болохын тулд хичээж байгаа. Миний хувьд усанд сэлэлт яг бясалгал шиг санагддаг. Учир нь, усан доор юу ч сонсогдохгүй, зөвхөн бэлтгэлээ хийх боломжтой.
.jpg)
-Энгийн хэмтэй усанд сэлэх, хүйтэн усанд сэлэх хэр ялгаатай санагддаг вэ?
-Бассейны ус 26-28 хэмийн дулаантай байдаг. Харин өвлийн усанд сэлэлтийн тэмцээний үеэр ус нь -2 хэмээс найман хэмийн дулаантай байдаг. Бассейны усанд сэлэхээс олон талаараа өөр байдаг. Тамирчны авч чадах хурд, зууралт нь хүртэл өөр байдаг. Орон сууцны хүйтэн ус 12 хэмийн дулаантай байдаг. Тэгэхээр түүнээс хэд дахин бага хэмтэй усанд сэлдэг гэсэн үг. Анх хүйтэн усанд ороход зүүгээр шивж байгаа юм шиг, шууд уснаас гармаар санагдсан.
-Анхны усан сэлэлтийн тэмцээнийхээ талаар ярихгүй юу. Анх удаа тэмцээнд орохдоо их сандарсан байх даа?
-Миний анхны тэмцээн 2022 онд Байгал нуурт болсон юм. Анхных учраас сандарч, олон тамирчинтай өрсөлдөх гэж байгаадаа догдолж байсан.
-Усанд сэлэлтийн спортоор хичээллэснээр гардаг эерэг өөрчлөлт бий юү?
-Нурууны ямар нэгэн өвчлөлөөс сэргийлэхээс гадна, уушги цэвэрлэгдэн. Дурдаад байвал гарах эерэг өөрчлөлт олон бий. Анх нуруунд ачаалал өгдөггүй спорт гэдгийг нь сонсоод их сонирхож байлаа.
.jpg)
-Оролцож байсан хамгийн дурсамжтай тэмцээнийхээ талаар ярихгүй юү?
-Өвлийн усанд сэлэлтийн аварга болсон энэ удаагийн тэмцээн маань хамгийн сайхан дурсамжтай тэмцээн болж үлдлээ. Ирээдүйд амжилт гаргасан олон тэмцээнд оролцох байх.
-Өвлийн усанд сэлэлтийн төрлийн онцлог нь юу вэ. Хүйтэн усанд сэлэхээсээ өмнө бие хэрхэн бэлддэг вэ?
-Хүйтэн усанд биеэ дасгах хамгийн чухал. Бие дасгаагүй байхдаа тэр бага хэмтэй усанд орвол цочирдох эрсдэлтэй. Тиймээс харзны усанд орохоос гадна гэртээ хүйтэн шүршүүрт ордог. Мөн нуурт очиж давлагаанд дасах бэлтгэл хийдэг.
-Өвлийн усанд сэлэлтийн спорт тамирчнаас ямар чадваруудыг шаарддаг вэ. Энэ төрлөөр хичээллэхэд юу нь дээр хамгийн их анхаарах ёстой вэ?
-Тамирчинаас тууштай байдал болон тэсвэр, тэвчээрийг шаарддаг. Экстрим спортын төрөлд багтдаг учраас энэ төрлөөр хичээллэдэг тамирчин байнгын бэлтгэл хийдэг, тэсвэртэй, тууштай байх хэрэгтэй.
-Таны дараагийн төлөвлөгөө, зорилго юу вэ?
-2026 оны өвлийн олимпод өвлийн усанд сэлэлтийн төрөл нэмэгдэх талаар яригдаж байгаа юм. Хэрэв олимпод энэ төрөл нэмэгдэх юм бол оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг хүсэж байна.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа, амжилт хүсье.
-Баярлалаа.
| А.ЭРМҮҮН: ӨВЛИЙН УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |